
Оны төгсгөлд ажил үйлсээ дүгнэж хамт олноороо ЁОЛК хийж, оны элдэв өргөмжлөл, бэлэг дурсгал өгдөг нь түгээмэл үзэгдэл. Ажаад байхад дэлхийн ямар ч улс үндэстнээс илүүтэйгээр монголчууд бид Ёолкноороо баярлаж цэнгэдэг. Жаргаж цэнгэж сурсан ард түмэн.
Ер нь утаа, түгжрэл, зуд гэхгүй л бол монголчууд бид бүтэн жилжингээ хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж баярлаж цэнгэж байх шиг харагддаг. 2025 он гараад эхний өдрөөсөө л Цагаан сарын уур амьсгал орчихно. Цагаан сар, Наадам гэж хоёр том баярт бэлтгэж амьдралаа, ажлаа, мөнгөө төлөвлөнө. Завсарт нь баярууд ярайна. Ойн баярууд. Байгууллага, салбар, аймаг, сум, нутгийн зөвлөл тасрахгүй. Гавьяатын ба эрдмийн зэрэг цол бусад цол өргөмжлөл хүртсэний найрууд гэж нийслэлийн олон рестораны орлогыг нугалж өгдөг баярууд байна. Тэр байтугай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн найр, Алтан гадас одонгийн найр, Алдарт эхийн төд төддүгээр одонгийн найр, төгсөлт, хонхны баяр, диплом авсны гээд жагсаалт уртаас урт үргэлжилнэ.
Ёстой л Монгол орон хэлбэртээ дарлуулж, агуулгаа гээж (миний олж харснаар шүү!) дуусч байна. Баярлаад хөл хөөрцөг болоод байдаг, цаана нь нийгэмд бүх асуудал (зовлон гамшиг, үйл лай) яг бахь байдгаараа үлдчихдэг гэдгийг л би өөрчлүүлэх санаатай бичиж буй хэрэг шүү дээ. Бичсээр ч байх болно.
Өргөмжлөл (бас шагнал) цувж өгч байгааг хүлээн зөвшөөрөхийн хамт агуулгад нь санаа өгөхөөр ээлжит шүүмжлэлт нийтлэлээ хүргэе. Шагналыг дагасан гонгинооныг бид ханаталаа сонсож байна. Тийм ч гавьяатай, ийм ч үйлстэй, гавьяат нүдээ олсонгүй, тэр яахаараа авдаг юм гэсэн гонгиноон. Хэрэв хөдөлмөрийг нь үнэлэх гэж байгаа бол дор бичих жагсаалтыг анхааралдаа авна уу хэмээн Төр-засгийн дээд эрх баригчдад уриалан дуудъя. Одоо л тусгахгүй бол оройтсон хойно амаа барьдаг үлгэр болчих вий хэмээн түгшиж байна.
Оны ажил дүгнэж байгаа тул “Оны өргөмжлөл” гэдгийг ингэж олгомоор байна. Салбар салбартаа “гавьяат”-аас ч дутахгүй болчихсон тийм нэр хүндтэй шагнал учраас шалгуур агуулгыг нь өөрчлөе. Дагалдуулж өгөх мөнгөн шагнал, өөр юу ч сэдэж болохоор юм. Хэрэв цаад нөхөр үнэхээр гавьяатай бол? “ҮНЭХЭЭР ГАВЬЯА” гэсэн шинэ нэршил гаргаж ирье. Агуулгыг нь хэрхэн өөрчлөх жагсаалт дотор тэрхүү “Үнэхээр гавьяа”-г нь суулгаж өгье. Ямар гавьяа вэ гэдэгт жагсаалт үйлдэж Та бүхний сонорт хүргэе. Тэвчээртэй уншиж бясалгана уу!
Улс төрчдөд, төр-захиргааны дарга нарт өгөх оны өргөмжлөл, бас шагнал:
1. УИХ-ын гишүүдэд. Тойрогтоо хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг ядуурлаас гаргаж дундаж түвшинд хүргэсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл хайрлая.
2. Хот, дүүрэг, аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт. Танай хотын, дүүргийн, Танай аймгийн, сумын хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг ядуурлаас гаргаж дундаж түвшинд хүргэсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл хайрлая.
3. Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая.
4. Эрчим хүчнийхэнд. Ухаалаг шийдлийн уралдаан зарлан дүгнэдэг болъё. Нүүрснээс гадна өвлийн цагт дулаан хайрлах ямар эрчим хүчний эх үүсвэрийг олж нэвтрүүлсэн бэ? Нийслэлийн утааг багасгах ямар ямар ухаалаг шийдлийг бодитойгоор хэрэгжүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая.
5. “Нийслэлийн утааг буруулахад байгаль орчныхон” гэсэн ангиллаар тусгай өргөмжлөл шагнал буй болгож шалгуур тогтооё. Гэр хорооллын хичнээн айл өрх, хашааг ногоон байгууламжтай болгосон бэ? “Тэрбум мод” хөдөлгөөнд биетэй бодитой хичнээн мод тариулж арчлуулж, хичнээн жил зарцуулсан бэ гэдэг шалгуур нэн чухал байна. Гэр хорооллын айлуудыг газарт оруулбал тэр газрыг нь зөвхөн ногоон байгууламж болгох ганцхан л мэргэн арга (эцсийн шүү!) үлдсэн, өөрөөр ямар ч бүтээн байгуулалт, байшин барилга гай болно.
6. Түгжрэл шийдсэн өргөмжлөл, шагнал тусад нь буй болгоё. Бас л ухаалаг шийдлийн уралдаан зарлана гэсэн үг. Хүний эрхэнд халдаж таарна. Гэхдээ ардчиллын эсрэг биш л байвал нийслэлийн түгжрэлийн эсрэг ямар ч өргөмжлөл, дээд цол, дээд шагнал нэн хэрэгтэй болчихоод байгаа бус уу?
7. Бүх шатны боловсролын байгууллагад тэр олддоггүй гавьяатыг нь хайр найргүй цацах үндсан шалгуур бол “XXI зууны зөв монгол хүн” хичнээнийг төлөвшүүлэв, тэд нь ямар үр бүтээлтэй нийгэмдээ зөв яваа тусгай шалгуур буй болгоё. МОНГОЛ ХҮН цагийн ая даахааргүй ийм сул дорой, ажиллах чадваргүй хүсэлгүй болчихоод байхад боловсролын салбарын багш нарыг арай өөрөөр албадаад үзэхгүй бол оройтлоо!
8. Монгол хүний бие бялдрыг хөгжүүлдэг, эрүүлжүүлдэг, зөв аж төрлийг хэвшүүлдэг салбарынханд оны өргөмжлөл ба шагналыг цутгадаг болъё.
9. “Гавьяат архичин” гэж цол бий болголтой биш архины эсрэг үр бүтээлтэй тэмцсэн бүх иргэдэд (байгууллага, хамт олон, клуб гэх мэт) тусгай өргөмжлөл олгодог болмоор байна.
10. Урлаг соёл нь МОНГОЛ ХҮН-ээ хөгжүүлэхийн (зөв хүн төлөвшүүлэх, хөдөлмөрийн хүмүүжил суулгах, бизнесийн ухаанд суралцуулах) төлөө ажиллаагүй бол энэ салбарын элдэв цол, өргөмжлөлийг азнавал яасан юм бэ?
11. Хөдөө аж ахуйд мал өсгөсөн гэдгээр бус хичнээн ядуу хүн, ядуу өрхийг өөд нь татаж малжуулсан бэ, тэднийг хэрхэн тогтвор суурьшилтай хөдөө нутагт нь ажиллуулсан бэ, хөдөлмөрийн хүмүүжил хэрхэн суулгасан бэ гэдэг шалгуураар тэрхүү гавъяат, мянгат цолоо хайрладаг болгоё.
12. “Хүнсний хувьсгал”-д малчдын оролцоо ба гавьяа гэсэн тусгай шагнал өргөмжлөлийн шалгуур тогтолцоо нэн хэрэгтэй байна.
13. Барилгын салбарын гавьяат, хөдөлмөрийн баатар, оны аваргуудад зориулсан онцгой тусгай өндөр босго тавимаар байна. Барьсан босгосон байшин, шилэн цамхаг бол хэлбэр төдий юм, агуулга алга. Агуулга нь юу юм гэвэл гэр хорооллын хичнээн монгол өрх айл Таны барьсан орон сууцанд шилжиж орсон, Та тэдэнд ямар боломж олгож хөнгөлөлт үзүүлэв, эргээд гэр хороолол дахь хашааны газар нь ногоон байгууламж болж чадсан уу, түүнд нь барилгын компани яаж туслав гэдэг шалгуур нэн чухал байна. Барилгын бизнес эрхлэгчдэд тавих ерөнхий шалгуур том зураглалаараа бол Монгол Улсад ядуурлыг арилгахад Танай компани юу хийж бүтээв, салбартаа хичнээн ядуу монгол хүн, ядуу өрхийг өөд нь татаж ажлын байраар хангав, тэднийгээ хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулсан бэ, хөдөлмөрийн хүмүүжил хэрхэн суулгасан бэ гэдэг шалгуураар тавьж дүгнэдэг болъё.
Ерөнхий том утгаар бол бүх шагнал өргөмжлөлийн цаана үлдэц нь юув гэвэл Монгол дахь ядуурал, ажилгүйдлийг шийдвэрлэхэд ямар үр дүнтэй ажиллав, эх орноо юугаар гийгүүлэв, эх орноо хэрхэн бэхжүүлж төгөлдөржүүлэв, МОНГОЛ ХҮН-дээ Та бодитой юу өгөв гэсэн хатуу шалгуурыг л би нэрлээд жагсаагаад байна.
Гэх мэт салбар салбараар өөрсдөө цааш нь сэтгээд үз дээ. – Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Сэтгэгдэл21
zov oo zov estoi neg heregtei sanaa baina
Д.Баярхүүд баяр хүргэж талархая би бээр БАЯРХҮҮГ сайн танина УБ хотын унаган хүү ухаантай боловсролтой соёолжсон монгол сэхээтэн гэвэл энэ хүн мөнөөс мөн
Баярхүүгийн санаа биелэлээ олж монгол орон маань саяханаас эрс өөрчлөгдөн хөгжин дээшлэхэд саад болж байсан элдэв төрлийн хоцрогдсон саад бэрхшээл л арилж эхлэн хөгжлийн зам нь шулууджээ
Iim zonog uvgund zugeer uvchihvel mongol saihan bolno
Чам шиг лаларын согтуу эцэг эхээс төрсөн удамшлын балайд үүнийг ойлгох ухаан байхгүй лдээ СЭМҮТ орж оношоо тогтоолгоод Шархадандаа очиж хэвт бөөсөө
Санал нэмэрлэхэд ШУА-ийн эша-нуудыг жилд хичнээн удаа ТВ-ээр ярилцлага өгсөн биш хэдэн удаа үр дүнтэй семинар хийсэн бэ гэдгээр нь аттестачлаж байя.
Яг үнэн
Гавьяат архичин гэдэг шагнал цол бий болгомоор байна ! Өгөх мөнгөн шагнал өргөмжлөл батламжийг нь АПУ кампаниас гаргуулмаар бөйна ! Жилд Апу кампанийн хичнээн их архийг авч ууж Апу кампанид орлого оруулсан билээ ! надаас эхлээд гомдмоор байна шүү ! АПУ өөрөө Монголын шилдэг топ 100 д жил болгон дээгүүр орж шагнал авдаг гээ биз дэ ! Кампани нь ороод хэрэглэгч нь яагаад орж болдоггүй юм шударга байя л да ! Ингэхэд оны шилдэг нийтлэлч юмуу шилдэг бичээч шагналд манай энэ жүүд Д Баярхүүг оруулаад нэг шагнал өгчихөөч !!
Маш сайхан санаа дэвшүүлсэнд баярлалаа. Таныг Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар тавья.
3 т байгаа зуйл хамгийн тх таалагдлаа Аймаг сумдынизасагидарга нар нээрээ ходлоочээ Хотод ядууралд автсан нутаг нэгтнээ толовлогоотэй татаж авч нэгд ядуурлыг бууруулахад хоерт хотын утаа тугжрэлийг шийдэхэд хувь нэмрээ оруулмаар байна Бас аймгууд бие дааж татаас авдагаа больж нутагтаа жижиг дунд уйлдвэр бариачээ Уул уурхайтай аймгукдпд члангуяа ийм боломж байна
Баярхүү гуай ,,,монголын сэхээтнүүд дотроо,,,,тодоос тод,,,томруун эрхэм хүмүүн юмшүүдээ,,,энэ эрхэм хүмүүний зааж зурсан замаар нь хөдөлвөөс,,,буруу нь огт үгүй,,,буцах нь үгүй,,,”””шороо тээж “”””мунгинахгүй л юм байгаамдаа,,,,ад үзэгдтэлээ л үнэнийг өгүүлэж байгаамдаа,,
Suuliin uyed nogoo muu pussy Tina ni sain bgaa uvgun shal oor tiishee haduulraad bna
024 оны 12сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү . Монголчууд бидэнд баярлар шалтгаан алга . Их ч олон жил маш олон хамтлаг дуучид дууллаа Хошин шогч нар арзагналаа Бөхчүүд их ч барилдлаа авцгаалаа . Одоо болноо . Ингэж наргиж цэнгээд баярлаад юу сайн сайхан болсон бээ . Монголд жилд 10000 хүн хорт хавдараар нас барж байна . 100 100 тэрбумаар хурал хийдгээ больж өвчтэй монгол ах дүү нарийнхаа амийг авар аа. Шинэ жилээр монголын бүх телевизүүд баярын хөтөлбөр өө хааж Утааны эсрэг аваарийн дохиогоо асааж тэмцээрэй .
за тэгвэл орос руу гарч шинэ жилээ хийеэ тэхдээ иркутск хүртэл төмөр замын үниг орос биш монголчууд нэмж 400 мянгад хоёр зуу байсныг нэмсэн орсод явуулахгүй зүүн өмнөд ази руу явуулах гэж тэр шүү сүүлийн хичнээн жил ч ардын намд өгөв ардын намыг гараад орсын чөлөөт худалдааны бүсэд оруулах боловуу гэж ард түмэн бухын доодохыг харж үхлээ ардын нам юу ч өөрчилсөнгүй орос эдийн засаг цэрэг аж зйлдвээрээр дэлхийд түрүүлээд яваад өглөө ямарч өвчин вирусыг москад эмчиллэ ямар ч эрүүл хүнсний бүтээгдэхүүн москвад байна бид нүүрстэй хар урцанд суух ёсгүй брежневийн үнэгүй орон сууцад биш гэхэд орсын сибирийн модон байшинд ардаын намын үед барьж амдарч болох байлаа
Дэвшүүлсэн санааг дэмжиж байна. Гэхдээ зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай том асуудал байгааг орхиж болохгүй нь. Ганц Монгол хүн гэх нь Монголын иргэн бусад Казах Урайнхай үндэстнүүдийг төдийгүй Англи Герман хүмүүсийг ч ялгаварлаж доош чихэж байна.Социализмын үеэс хүмүүсийг хужаа, хасаг, хүн биш гэж ирээд яс үндэс угсаа гарлаар турхирдаг нь эхтэй ч одоо халах болсон.Негр Арабуудын найз,Еврей Армени шүтээнүүдтэй Үнэн алдратны Орос слав шовинизмыг Азийн Монголчууд зөвтгөх нь инээдэм эмгэнэл.
Ерөөсөө гавъяа байгуулна гэдэг тийм амар хялбар зүйл юмуу? Подвиг, за+слуга, merit, feat гэсэн ухагдахууныг тунгааж зөв орчуулж гавъяа байгуулна гавьяат гэдэг цол хэргэмээ нэг эргэж харахсандаа. Хүн бүр л гавъяа байгууллаа гээд энгэр заамаа дүүртэл одон тэмдэг ярайтал зүүгээд, эвхээст олон үнэмлэхийг нь тэвхийтэл өрж хураагаад энэ насаа дуустал сэтгэлээ зогоогчид нь ч өрөвдмөөр, элий балай мэт төр засаг нь ч иргэдээ гавьяатай, гавьяагүй гэж төмөр пайз зүүж ангилж ялгаварлаад ч яахийм билээдээ. Энэ нь гагцхүү тэмдэг зүүж, үнэмлэх гардуулагч нэгний л үзэмж, өөрийгөө дөвийлгүүлэх атгаг санаархал гэлтэй.
Ерөөсөө гавъяа байгуулна гэдэг тийм амар хялбар зүйл юмуу? Подвиг, за+слуга, merit, feat гэсэн ухагдахууныг тунгааж зөв орчуулж гавъяа байгуулна гавьяат гэдэг цол хэргэмээ нэг эргэж харахсандаа. Хүн бүр л гавъяа байгууллаа гээд энгэр заамаа дүүртэл одон тэмдэг ярайтал зүүгээд, эвхээст олон үнэмлэхийг нь тэвхийтэл өрж хураагаад энэ насаа дуустал сэтгэлээ зогоогчид нь ч өрөвдмөөр, элий балай мэт төр засаг нь ч иргэдээ гавьяатай, гавьяагүй гэж төмөр пайз зүүж ангилж ялгаварлаад ч яахийм билээдээ. Энэ нь гагцхүү тэмдэг зүүж, үнэмлэх гардуулагч нэгний л үзэмж, өөрийгөө дөвийлгүүлэх атгаг санаархал гэлтэй.
Үүний цаана юу ч үлдэхгүй хийрхсэн шагналд дуртай хэдэн хүмүүсээс болж монголын хамаг мөнгө Хятад руу гарч байна. Дүгнэлт хийхийг мянга хэлээд нэрэм алга.
Энэ найр шашналаас чинь болоод ард түмэнэй ухаан мунхарсан бус уу,харалмарууд аа ....
Ийм бөөрөнхий юмйг яаж дүгнэх юм бэ Баярхүү?
Баярхүү үнэн ярьж амьдраарай гуйж бна