Хүн хүнээ хүний мөсгүй хуурах, бидний хувь тавилан бурхдаас, урд төрлөөс хамаардаг мэтээр сурталчлах, “зурхайн аргаар, зурж тооцож” үзээд хэнд юу тохиолдох, хэрхэн амьдрах, ямар хувь, тавилантай болохыг урьдчилан хэлэх, хэд наслаад юунаас шалтгаалж үхэхийг, мөн хойд төрөлдөө ямар амьтан, ямар хүн болж төрөхийг заах зэрэг нь даанч муухай хуурамчлал, дэлхийд ижилгүй залилан юм.
Аль ямар ч хүний амьдрал, хувь заяа тэр хүний төрсөн, өссөн байгалийн болон нийгмийн макро хийгээд микро орчин, нөхцлөөс л зуун хувь шалтгаалдаг.
Энд юуны нь урд, хойд төрөл, бурхдын ивээл, чөтгөр, шулмын хорлол, төрсөн өдрийн төөрөг, оноогдсон хувь тавилан! Энэ бүгд худлаа, бүгд хуурамчлал, муугаар хэлбэл залилан, луйвар! Чухамдаа яг тийм гэдэг нь хүн төрөлхтний наад зах нь л 10 мянган жилийн амьдрал, түүхээр нотлогдчихоод байгаа юм. энд маргах боломжгүй.
Хүн нэг бүрийн, хүүхэд нэг бүрийн төрсөн, өссөн, төлөвшсөн орчин, нөхцөл үнэхээр олон янз, үзүүлсэн нөлөө нь мөн өөр өөр, тусгаж авсан хэмжээ нь ч адилгүй, уг хүний төлөвшлийн шинж, байдал ч олон янз. Энэхүү түмэн янзын ялгаа, тэдгээрийн үзүүлэх нөлөө, үр дагаврыг монголчууд ажиглаж тогтоогоод, таньж мэдээд, тооцож, харгалзаж хандсаар иржээ.
Тэр их ухаан, чадамж нь ардын аман зохиолд тусгагдаж субъектив дүр, биеллээ олж, биет бус соёлын арвин их сан хөмрөгийг ч буй болгожээ. Үнэнийг илэрхийлсэн зүйр, цэцэн үг ч хэдэн зуугаараа буй.
Хүн төрөх, өсөх өндийх, амьдрах, тэмцэх урт үйл явцтай холбоотой ураг төрлийн нөлөө, оролцооны талаар л цөөн зүйл энд өгүүлье. Цэвэр тохиолдлоор маш их азтай төрсөн хүн гэж байнаа! Ялангуяа амьдралын эхний шатанд, өсөх өндийх насандаа ясан болон цусан төрлийн холбоотой 40 гаруй хүн, арав шахам айлын ивээл, халамжинд бүрэлдэж, төлөвшсөн хүн өөрийгөө хувь заяатай гэж хэлэх, үзэхээс өөр аргагүй. Эмээ, өвөө дөрөв, аав, ээж хоёр, ах эгч дүү, авга, нагац гээд, хожуухан нь хоёр талын хадмууд нэмэгдээд 40 орчим ойр төрлийнхний тусламж, дэмжлэг авах хувь тавилан бол сайхан л тохироо, нөхцөл. Аав, ээж нь эрт гэр бүл зохиосон айлын ахмад, эгчмэд хүүхдүүд л эмээ, өвөө дөрөвтэй өсөх, өндийн хувь заяатай байдаг. Төлөв, түвшин, хүлээцтэй, тэвчээртэй, үнэн үг, зөв дууриалалтай, ухаантай, сурцтай эмээ, өвөө нарын сургаал, зөвлөгөөний өгөөж үнэхээр их, насан туршид л хэрэг болдог. Ийм аз заяа бүх хүүхдийн хагаст нь ч байдаггүй нь харамсалтай юм. Чухам иймийн учир монголчууд өнөр өтгөнийг хүсэмжилдэг, элэг бүтэн, “өрх өсөж, сум сунгаж” явахыг дээдэлдэг байжээ.
Эх сайхан монгол хэлээрээ ярьж, сэтгэж, санаагаа тод, цэгцтэй, хэн ч ойлгохоор илэрхийлж сурахад ч өвөө, эмээ нарын оролцоо, нөлөө маш чухал байдаг. Утга гүн, хэллэг яруу, ярианы сайхан монгол хэлийг сонсож өссөн хүүхдүүд л баялаг өнгө аястай, тунгаамал цэвэр үгсээр хэлэлцэж сурдаг нь үнэн юм.
Нутаг нутгийнхаа хэлэмгий, оюунлаг хөгшчүүдийн нарийн нандин өнгө, аястай, учир, утга төгөлдөр үг яриа, үлгэр, оньсого, маргаан, мэтгэлцээн, ерөөл, магтаал, шоглол, хошигнол мэтийг сонсож өсөх, хэрсүүжихийн аз завшаан ч тийм түгээмэл зүйл бас биш билээ. Урьдын Захчин Да-гийн хошууны хэлэмгий доломгой, ерөөлч, магтаалч, туульч, түүхч гэгдэгч хөгшдийн бараг л ихэнхийн нь үг, яриаг 1950-1990 оны хооронд олон удаа сонсох, сонирхох, хэрэндээ л судлах боломж надад аавын минь ачаар олдсон юм. Олон танилтай, түмэнд нэр, нүүртэй явсан, 90 гарч насалсан эцэг минь тун ч их яриа хөөрөөтэй, худ, тод бичигтэй, лам ч явсан, дарга ч байсан, нийтэч, шогч, мөн түүх, дурсамж их сонирхдог хүн байсан юм. Аавын үеийнхэн, бас тэднээс ахмад захчин хөгшид манайд хааяа хааяа гэр дүүрэн цугладаг, найрладаг, хачин сонин яриа хөөрөө ч их өрнүүлдэг, нэлээд дээр үеийн гэхээр ярианы захчин хэл, аялгаар өдөржин, оройжин ярилцацгаадаг байв. Тэдний хоорондоо ярилцах яруу тод, намбалаг, уянгалаг, наргиантай, хоржоонтой, хошигносон даапаалсан, өдсөн егөөдсөн, дүрсэлсэн зурагласан, шоолсон явуулсан, ихэрхсэн цэцэрхсэн, сөргөсөн чимхсэн, доргиосон уриалсан, ховлосон мэдээлсэн, сануулсан зэмлэсэн, тавласан тохуурхсан, тандсан туршсан гэх мэтийн нарийн өнгө аястай, баялаг, тансаг хэл яриаг наад зах нь 40-өөд жил хааяа хааяа сонсож явлаа. Тэдний ярилцаж байсан шиг тийм баялаг үгс, уран нарийн утга, олон өнгө аяс, бэлгэдэл, зүйрлэл, цэц, онч орчин үеийнхний ярианы хэлэнд ховорджээ. Зүйрлэж, дүрсэлж хэлэх аваас монгол хэл маань турж, ядуурч, гоо үзэсгэлэнгээ гээж, давжаарч, жилээс жилд жижгэрсээр байна уу даа гэж ч бодогдохоор болчихоод байна. Миний хүүхэд байх үед хөгшчүүлийн хэрэглэж байсан олон тогтмол хэллэг, хэлц үг одоо бараг сонсогдохоо больчихжээ.
Хурц нартай, үүлгүй, аагим халуун өдөр цөөхөн байсныг дурсаж “Энэ жилдээ ч сүүдэрт суулгүй зуныг өнгөрөөхнээ”, хүйтэн салхи, жаваргүй, дулаавтар өвөл болсныг зааж “Малгай бүчлэхгүй өвөлжлөө”, цас, бороо цагтаа орсныг тэмдэглэж “Ногоо эрт идлээ”, дээрэм тонуул, хулгай, аюулгүй юу? гэх утгаар “Нохой тайван уу?” гэж асуух мэт нь орхигджээ.
“Ганзагатай очих”, “Ганзагатай ирэх”, “Дөрөө чангалах”, “Мичид шингэх”, “Сарын хуучдаар”, “Шувууны зад” гэх мэтийн үг, утга ч хэрэглэгдэхээ больжээ. Уул нь эх хэлний маань үгсийн далай их сан, утга санааны шилжсэн сонихон хэллэгүүд хадгалагдаж л байвал сайхансан... Хувьсал, хөгжлийн эрхээр эх хэлэнд маань шинэ үгс, гадаад үгс нэмэгдэлгүй л яахав. Гэхдээ орчин үед ч хэрэглээд байж болох хуучин үгсээ, эртний үгсээ гээхгүй байх юмсан. Хэл маань зохистойгоор баяжаад, илэрхийлэх утга нь улам улам л тод болоод, аль ямар ч шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг дамжуулах чадавх нь цаг үеэ даган өссөөр л байх ёстой билээ. Дэлхий нийтийн хэл болж хувирах шахаад байгаа тэр хэлнүүдээс дутах юм монгол хэлэнд маань байхгүй. Монгол хэлний үгсийн сан нэг бүр нь улам л баян, улам л тод утгатай, улам л сонсголонтой болсоор ирсэн түүхтэй. Дэлхийн хэмжээгээр үзэх аваас цөөхөн тооны хүн ярьж буй нь монгол хэлийг доошлуулж, дарж үнэлэхэд хүргэж байгаа болохоос биш угтаа бол энэ хэл хүн үүсэх үеийн бараг л анхны сүргийн үеэс үүдэлтэй нэн эртний хэл юм. Энэ хэл анхандаа үр жимсээр хооллогчдын хэл, ан хийж амьдрагчдын хэл, нүүдэлчид малчдын ч хэл болж байжээ. Нүүдэлчид ан ав хийж, гар урлал эрхэлж, бага хэмжээний тариалан ч эрхэлж байсан болохоор энэ хэл анхнаасаа үгсийн сангийн хувьд ч баян байсан нь тодорхой юм. Монгол угсаатан эх хэлээ бараг арав шахам үсэг бичгээр тэмдэглэж иржээ. Араб үсгээс угшилтай уйгаржин үсгээр, дөрвөлжин үсгээр, латин үсгээр, кирилл үсгээр монгол хэлийг бичих дүрэм зохиогдож хэрэглэгдэж байв.
Одоо дэлхий нийтийн жишиг дагуу аль нэгэн түгээмэл үсэг, бичиг сонгож хэрэглэх нь зөв шийдэл мөн болно. Түгээмэл хэрэглэгддэг үсэг бичиг сонгон авснаар эх хэлээ хадгалах, хамгаалах, хөгжүүлэх бодлогоо цаашид хэдэн зуун жилээр үргэлжлүүлэн баримтлах боломжийг олно. Энэ асуудалд охорхон ухаанаар, ойворгон хандаж, хол явах боломжгүй шийдэлд хүрч болохгүй...
Монгол орны хотууд, суурингууд дахь хаяг, рекламнаас жуулчид монгол үгсийг кирилл, латин үсгээр уншиж хэд гурван монгол үг мэддэг болж, тогтоож авч байг л дээ! Ядаж л ийм ач холбогдолтойг тооцох ёстой. Энэчлэн гүн алсуур, мөн дээшээ ч доошоо ч орон зай, цаг хугацааг талбиунаар эрхшээн цэцэн цэлмэгээр сэтгэж хийгүй зөв шийдвэр гаргаж байх учиртай. Бид бүхний ойлголт зөв, адилавтар байх үүднээс цөөхөн тоон жишээг (ойролцоо тоо) татъя. Өнөөдөр Монгол улсад гурван сая гаруй хүн (нялхсыг хасав) монгол хэлээр ярьж, кирилл үсгээр бичиж, уншиж байна. Уйгаржин үсэгт эргээд шилжлээ гэхэд лав л ойрын таван жилд (бүр цаашдаа ч) мөн л гурван сая гаруй хүн монгол хэлээр ярьж, харин хэдхэн зуун мянган хүн л уйгаржин монголоор чадан ядан бичиж, буруу, зөв уншиж байх болно. Бусад нь, хоёр сая гаруй хүн уйгаржин үсгээр бичиж, уншиж сурч байгаа гэсээр 10-20 жил ч болох байх. Ийм “тахир дутуу, сохор, доголон” бичиг үсгийн байдлыг буй болгох ямар хэрэг байна аа! Ард иргэддээ ийм хүндрэл үүсгэхийн ашиг тус, ач холбогдол гэж байх уу, гарах уу?
Дэлхийн хэмжээнд цөөхөөн хүн ярьдаг монгол хэл маань уйгаржин үсэг хэрэглэх аваас бүр ч цөөхөн хүн бичдэг, уншдаг хэл болж уруудах, жижгэрэх биш үү? Энэчлэн бодох, тооцох, харзнах, хүлээх шалтгаан, нөхцөл тун ч олон байгаа юм шүү!
Дэлхий дахин, хүн төрөлхтөн нэгэн том өөрчлөлт, шинэчлэлтийн босгон дээр зогсож байна. АНУ тэргүүний Барууныхан ба ОХУ-ын хооронд өрнөж буй энэ дайны төгсгөл монголчууд бидний хувь заяанд тун ч томоор нөлөөлөх болно. Энэнийг харж, хүлээж аливаа асуудлаа шийдэхээс аар зөв гарц, арга байхгүй. Тив, дэлхийн хэмжээний өөрчлөлтөнд захирагдах нь яалт ч үгүй дагах, биелүүлэх ёстой хууль, зарчим билээ. Цаашид хэдэн ч зуун жил монголчууд бид хойд, урд хоёр том хөрштэйгөө “амин чухал бүх салбараараа, ашиг орлогын 70, 80 хувиараа, аюулгүй байдлын түвшин, баталгаагаараа” бат нягт холбогдож л амьдрах, орших болно. Цаашид хичнээн ч олон “хөрштэй” боллоо ч гэсэн хуучны хуучин хоёр маань л аминд орсоор байх нь эргэлзээгүй юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл30
Чулуунжав абугай,,,,гоё нийтлэл бичжээ,,,,даанч нийтлэлийн сүүл хэсэгт “””нөгөө л””””,,,,,шалгалтын бүх асуултыг ганц мэддэг бөөсний сэдвээрээ хариулдаг оюутан шиг,,,,оросын фашизмаа өмгөөлөн хамгаалсан нь ихэд харамсалтай,,,
Угаасаа орос тролл захиалгат бичээч одоо боль
Хуучин (уйгаржин) монгол бичгийг монгол хүн бүр мэдэж байх ёстой гэдэг үүднээс бүх нийтээр сурах нь зүйтэй! Гэхдээ төрийн албыг уйгаржин бичгээр явуулна гэвэл буруу, орчин цагийн шаардлагад нийцэхгүй!! Харин төрийн албыг латин үсгээр явуулдаг болвол дэлхий нийтийн бичигтэй нийцэх нь илүү тохиромжтой!!!
Харамсалтай нь чиний толгойны багтаамж хүрэхгүй сэдвээр бичжээ.
бөөс хувалз хачиг. хууртах чадуулах төөрөлдөх бухимдах стресстэх. наадахыг чинь харанхуй хар хорхой гэж овоо хараандаа онилж нэрлэж байгаад алах гээд байгаа биз дээ. дахиад л цусаа соруулаад унах. цагаа дэмий үрж бна шүү. уншигч нарыхыг ч.
Тархинд нь хуучин "программ"-тай хүн орчин цагт хэрэгтэй юм бичих боломжгүй юм байна!!!
Diw pisda leave me alone.Die dir die die fk u pizda .Die die dis die die
I hate mongol i hate mongol i hate mongol i haye mongol i hate mongol i haye mongol i hate monggl i hate mongol i hare mongol i hate mongol i haye mongol i hat i hat i hays i hate i hate i hate mongol i hatr i hate mongol i hate mongol i hate mongol i hat leavr me alone lk all of u .Fk all of you .I hate mongol i haye mpngol i hate mongol
I hate mongol i hate mongol i hate mongol i haye mongol i hate mongol i haye mongol i hate monggl i hate mongol i hare mongol i hate mongol i haye mongol i hat i hat i hays i hate i hate i hate mongol i hatr i hate mongol i hate mongol i hate mongol i hat leavr me alone lk all of u .Fk all of you .I hate mongol i haye mpngol i hate mongol
Hate you tae hate make survive .I hate uou i hate you hate hate hate
Монгол бичигтэй мухар сүсэг, зурхай ямар хамаатай юм бол? Орос, Украины дайн ямар хамаатай юм бол?
уйгарын үеэ санагалзаа юм болов уу. газрын дундадаас номхон далай хүртэлээ гэвэл манай бичиг.
энд гадаадт зүүн өмнөд хятад азийн улст сурсан хужаа нар англиар бичээд монгол бичиг байтугай орос үсэгээр бичсэнийг үзэн ядаж байгаа биз дээ зөвхөн орос үсгээр бич хуучин монгол хужаагийн үсэг хужаагийн англи хэлийг хаяачээ хужаа гадаадтай худалдаа хийх гэж англиар ярихаас биш ингэж ахуйдаа англиар ярихгүй бичихгүй англиар ярьдаг мундаг хүн болоод байгаа юм уу
Санал нэг байна. Үнэхээр уйгаржинд шилжчихвэл бичиг үсэгтэний хувь шууд 50%-иас доош орно. Өөр үггүй дээ.
Хөгшин азрага жороо сурна гэгчээр залуучуудтай уралдаад л нийтлээд байдаг хүн дэ ! Энд тэндээс хуулаад долоо хоногт нэг өгүүлэл тургичихдаг хүн ! Хүүк нь анзаараад нэг төмөр өгчихөөсөй билээ ! Ингэхэд Хүүк нь сонин сайт ру орж үзээгүй бүдүүлэг хүн байгаа байх оо
Голдуу л хуучнаа санагалзсан эсвэл нөгөө л улиг болсон Орос ахаа бичээстэй өвгөн л дөө.. Нөгөө шүтээд байдаг Орост нь хөгшчүүд нь залуу үеэ харааж шүүмжилдэг.. залуу үе нь коммунист нийгмдээ гацсан хэдэн хөгшчүүдээ үхэж далдраасай гэж хараадаг болчихсон л доо
ХУД бичиг гэж байдаг юм уу,бас УЙГАРЖИН гэж ямар бичиг вэ?(худам,уйгуржин бичгийг урьд буруугаар нэрлэж байсныг залруулж зөв болгосон юм уу?)
Монгол хэлийг хөгжүүлье гэж байгаа бол латин үсэг рүү шилжих хэрэгтэй. Тэгж байж амь гарна
Дунд сургуульд уран зохиолын хичээлийн цагийг нэиэх хэрэгтэй Торолх хэлээрээ яруу сайхан ярьж бичиж сурахах хэоэгтэй
Дунд сургуульд уран зохиолын хичээлийн цагийг нэиэх хэрэгтэй Торолх хэлээрээ яруу сайхан ярьж бичиж сурахах хэоэгтэй
Амидаа ах гуай хэлбичиг ярьсан бол түүнийгээ л ярь. Удахгүй ялагдаж шившгээ дэлгэх Путины дэглэмийн ялагдал монгол хэлбичигт ямар ч хүртээлгүй. Дайны сэдвийг хавчуулсан нь АНУ ялагдаасай гэсэн өвгөн ахын коммунист хүсэл нь буцалсан хэрэг үү???
үлгэр. өвөрмөц хэлц. захчины аялга толь бичиг.
hudam Mongol bichig gedeg hertei. orosuud uigarjin bichig hariin bichig tiim uchraas soli gej uuregdsen manaih huleej avaad latin bichigt shiljeed heden jil yavsan tuuhtei. getel orosuud daramtlaad krill bichigt hucheer oruulsan. yorin turemgiilegch ezent gurenuud baga buurai oronuudiig erhsheegeed ooriin tuuhii ediin baaz bolgohoos gadna tuuhiigen bichig usegiigen shashiniigen ooroor setgegchidiigen ustgadag. tuun deer ulaan orosuud 2 zuiliig nemj hiisen baidag uund: kommunistuud shashing uzdeggui tul ooriin shashing mongold nevtruuleegui. obogloh yosiig ustgasan morooroo moomoo unnjuulj yavsan ard tumeniig dotorin 2 huvaaj evlershgui hidlaga yavuulsan. g.m odoo hudam Mongol latin Mongol bichig songohin als hetdee bidend ashigtai
наадх чинь маш хурдан уншигдахгүй 👀. нэг хуудсыг 📋 2секундэнд гүйлгэж унш гээд байгаа биз дэ
монгол улс луйвар залилан мэрэг өлөг бөө удгаэ телевизээр сурталчилхаа болимоор юм ОРСОД ХУУЛЬ ГАРЛАА
За тэр xүүxдийн киноны 18-г бол ард түмэн 100% эсэргүүцэж байгаа зүйл. Тэгээд ч xориг тавъсан. Одоо xасагдаxгүй бол жинxэнэ шараа биздээ!
Уйгаржин үсэг нь жинхэнэ Монгол хэлний галигаар бичигдсэн бичлэгтэй юмсан. Энэ үсгийг сурснаар Монголынхоо эртний түүхтэй танилцах боломжтой.
уйгаржин болж хятөдтай нэг бичигтжн болох уу манж хятад аа
Уйгаржин үсэг нь жинхэнэ Монгол хэлний галигаар бичигдсэн бичлэгтэй юмсан. Энэ үсгийг сурснаар Монголынхоо эртний түүхтэй танилцах боломжтой.
орос хэлээс болж Монгол хэл хөгжихгүй байна Сургуулийн хөтөлбөрөөс орос хэлийг хасах ёстой