БУДАПЕШТ, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /azertag/. Гуравдагч орноос ирсэн цагаачдад түр оршин суух эрх олгох талаар баримталж буй Унгарын засгийн газрын байр суурийг Европын Холбоо /ЕХ/ шүүмжлээд, ийм бодлого нь "ЕХ-ны хэм хэмжээнд харшилж байна" гэж мэдэгдсэн байна.
"Асуудлыг нэг улсаас нөгөөд шилжүүлэх нь ЕХ-ны эв нэгдлийг алдагдуулах" тул цагаачдад орогнол олгох тухай ЕХ-ны дүрэм журмыг дагаж мөрдөх нь "бүх гишүүн орны хамтын хариуцлага" гэж Европын Комисс олон жилийн турш шаардаж байгаа юм.
Хэдэн сарын өмнө, тодруулбал, есдүгээр сарын 13-нд Унгар улс 200 сая еврогийн торгууль төлөх мэдэгдлийг ЕХ-ноос хүлээн авчээ. "Оршин суух эрх олгох тухай ерөнхий бодлогыг баримтлаагүй" тул торгуулийг 45 хоногийн дотор төлөхийг тус улсаас шаардсан байна. Бодлогоо өөрчлөх ЕХ-ны шаардлагыг Унгар улс биелүүлэхээс татгалзсаны дараа Европын Комисс торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн тус улс торгуулиа төлөөгүй хойшлуулсан өдөр бүрийн төлөө ЕХ-нд 1 сая евро төлөх ёстой бөгөөд Унгарт торгуулиа төлөх 45 хоногийн /10 дугаар сарын 31 хүртэл/ хугацаа өгчээ. Тус улсын өдөрт төлөх ёстой торгуулийн хэмжээ зуны сүүлч гэхэд 200 саяын үндсэн торгуулийг тооцохгүйгээр 93 сая еврод хүрсэн байна.
Үүнтэй холбогдуулан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан M1 телевизийн сувгаар ярихдаа "тус улсад ногдуулсан торгуулийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн захидлыг Европын Комисст илгээсэн" гэжээ. Харин Европын эрх баригчид Унгар улс ЕХ-ны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Орк уудам угшил нь хатгаад болдоггүй
В.Орбан: Европ Исламын нэг тив болно. 2015 онд Германы канцлер Анжела Меркел олон зуун мянган дүрвэгсдийг Европ руу оруулахыг зөвшөөрснөөр энэ бүхэн эхэлсэн. Европод либералууд засгийн эрхэнд гарснаар энэ байдал улам дордлоо. Ялангуяа "Ногоон Нам" даяарчлалыг хүчтэй дэмжсэн.(eвропын Ногоон Намууд АНУ-ын санхүүжилттэй гэдэг баримт саяхан ил болсон). Хэрэв бид энэ байдлыг одоо зосоохгүй бол, Европын язгуурын оршин суугчид цөөрч, гадны иргэдээр дүүрнэ. Европ тив Христын шашинтай. Харин одоо бид соёл, итгэл үнэмшил, тусгаар тогтнол,бүх үнэт зүйлээ алдаж байна. Бид уусаж алга болох гэж байна. Унгар даяарчлалтай тэмцсээр ирсэн. Польш мөн тэмцэж байна. Брюссельд суугаа хүмүүс"хил хязгааргүй эрх чөлөө, даяарчлал" гэсэн уриандаа нүд нь сохорсон байна. Европ зүүн баруунаараа хуваагдахад ойрхон байна. Унгар улс Европ тивийг Европчуудын тив байлгахын төлөө бүхнийг хийнэ гэж мэдэгджээ.
Унгарын ерөнхий сайд В.Орбан Европын парламентын байранд хэвлэлийн бага хурал хийж байх үеэр бяцхан халдлагад өртөх шахжээ. Унгарын ардчилсан эвслийн намын нэг гишүүн В.Орбаныг эх орноосоо урвагч, Орос Хятадын хамсаатан гэж буруутгажээ. Тус ардчилсан эвслийн намынхан энэ гишүүнээ дэмжиж, В.Орбаныг "урвагч" гэж нэрлэж байх болно гэж мэдэгджээ. Унгарын ардчилсан эвслийн намыхан европын парламентын байранд танхайрч болдог ажээ. Хаа газрын барууны утсан хүүхэлдэйнүүд адилхан араншинтай байх юм даа.
Унгар дандаа фашистуудыг дэмждэг. Өмнө нь Гитлер, одоо Путлер
"В.ОРБАН БОЛОН ЕВРОПЫН ЭХ ОРОНЧДЫГ ДЭМЖИЖ БАЙНА" Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүний нэг Элон Маск В.Орбан,бусад Европын эх орончдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Европын ард түмэн эрх мэдлээ гартаа авах болсон.Хэн ч сонгоогүй, Брюссель,Урзула фон дер Леуенээс салгаж авах хэрэгтэй. Хууль бус дүрвэгсдээс өөрсдийгөө хамгаалж, үндэсний аюулгүй байдал, соёл уламжлалаа буцааж сэргээх хэрэгтэй. Олон үндэстний тусгаар тогтнолыг "нэг тогоонд" дарж, хэдхэн хүн захиргаадах эрхгүй. гэж мэдэгджээ. Энэ үг АНУ-с давж, дэлхийн чихэнд салхи шиг хурдан хүрчээ. Хэдийгээр Э.Маск улс төрийн шийдвэр гаргах боломжгүй ч энэ үг бусад Европын орны удирдагчид,ард түмэнд асар их нөлөө үзүүлж, Европын ард түмэнд хүч,зориг өгч байна. Цаашид юу болохыг хүлээх үлдлээ.