Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2.7 жил үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс В.Зеленский, Д.Трамп нарын уулзалттай холбогдуулан ХБНГУ-ын Холбооны канцлер асан Ангела Меркелийн ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Учир нь тэр хатагтай Трампын нэгэн адил Путиныг ухааруулж чадна, Путинтай яриад энх тайвныг сахиулж чадна хэмээн том эндүүрч явжээ. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Хатагтай Меркель дээхнэ дээ, тэтгэвэрт гарсныхаа дараа анх удаагаа олон нийттэй уулзаж, лекц маягийн юм хийсэн ба түүнийг нь нэр нөлөө бүхий хэвлэлүүд юу юу гэж дүгнэж байсан нь хуучраагүй байна.
“Süddeutsche Zeitung” сонинд “Хатагтай Меркель Та Путины сул талыг эртнээс ингэж сайн мэдэж байсан юм бол эх орноо яагаад ингэж Оросын нефть болон хийнээс хэт хамааралтай болгосон юм бэ? Путинтэй эцсийн мөч хүртэл яриа хэлэлцээ хийх нь зөв байсан юм байж гэж бодъё. Харамсалтай нь Кремль дэх яриа хэлэлцээний түнш нь Крымыг хүчээр булаан авснаар харилцан ярилцагч бус ардчилсан улсуудад дайн зарлагч болсныг Канцлерын удирдаж байсан “Их эвсэл” огт анзаарсангүй. Путины муу хүн болохыг Меркель тийм эрт мэдсэн юм бол яагаад түүнээс эрчим хүчний ийм хэт хамааралтай болж, батлан хамгаалах зардлаа хайр найргүй танан Германы армийг эх орноо болон НАТО-гийн гишүүн улсуудыг хамгаалах чадваргүй болгосон юм бэ? Украин дахь энэ аймшигт дайн Меркелийн удирдагч байхад нь бий болсон өөгүй цагаан нэр хүндийг нь өдөр өдрөөр харлуулж байгаа нь үнэн шүү” гэжээ. “Mitteldeutsche Zeitung”: Меркель буруугаа шударгаар хүлээх нь зүйд нийцэх бус уу? Оросын “Умард урсгал-2” шугамыг тэр эцсээ хүртэл дэмжиж байсан. Энэ бол яах аргагүй том алдаа. Гай нь олон жилээр үргэлжлэх энэ алдаатай шийдвэрээс зайлсхийх боломж түүнд бүрэн байсан гэжээ.
“Allgemeine Zeitung”: Хатагтай Меркель Оростой тогтоосон харилцаандаа шүүмжлэлтэй хандахаас улайм цайм булзаж байгаа нь гөжүүд, хэт өөрийнхөөрөө зүтгэж байгаа тун увайгүй явдал мөн. Түүний хэрэгжүүлж байсан улс төрийн үр дүн өдөр ирэх бүр хүний амь нас, гай гамшгаар төлөгдөж байхад тэр хариуцлагаа хүлээх ёстой нь дамжиггүй үнэн гэжээ. “Badische Neueste Nachrichten” сонин–Меркель Путинд “гэнэн хонгор” зан гаргасан гэсэн бол “Nürnberger Nachrichten”-д Меркель Путиныг муу хүн болохыг эрт мэдсэн гэдэгт итгэж байна. Харин үүндээ дүгнэлт хийж зөв шийдвэр гаргах ёстой байсан гэдгийг тэр огт ойлгоогүй өнгөрчээ гэв. Швейцарийн “Neue Zürcher Zeitung”-д Меркелийн “шүтэн бишригчид” бус, хэрэв сэтгүүлч түүнээс ярилцлага авсан бол энэ ярилцлага огт өөр ярилцлага болох байсан нь ойлгомжтой.
Польшийн “Rzeczpospolita”: Меркелийг Оросын асуудалд алдаа гаргаснаа шууд хүлээн зөвшөөрнө гэж бодохгүй байсан ч арай ч ийм улайм цайм өөрийгөө зөвтгөж ярина гэж санасангүй. Түүний ярьж байгаагаар бол “Минскийн хэлэлцээр”-ийн ачаар дайнд бэлтгэх бүтэн 7 жилийн боломж олдсон тул украинчууд Меркельд баярлахаас өөр аргагүй хэрэг үү?! гэжээ.
Америкийн “Wall Street Journal”: Хэн нэгэн улс төрчийн гадаад бодлогын нэр хүнд канцлер Ангела Меркелийнх шиг ийм богино хугацаанд ингэж орвонгоороо эргэж байсан удаагүй. Түүний гол алдаа нь 16 жил төр тэргүүлэхдээ Владимир Путины их гүрэн байгуулах хүслийг хазаарлаж болно гэж андуурсан явдал юм. Үр дүнд нь Германыг төдийгүй Европыг Путины эрчим хүчний шантаажинд оруулж, Киевыг эзлэхэд нь бүх европчууд үүнийг нь эсэргүүцэхгүй гэж Путиныг итгэхэд хүргэсэн явдал юм. Меркель Европын эрх чөлөөнд “баавгай”-н саврын хүчийг мэдрүүлэх нөхцөлийг бий болгосон гэжээ.
Ийнхүү хатагтай Меркелийн лекцийн дараа Украины дайн эхэлснээс хойш ОХУ-аас авсан ХБНГУ-ын импорт 40 хувиар өсч, Путин нэмж 6 тэрбум еврогийн орлого олон дайндаа ашиглаж, харин Украин-Германы худалдаа 11 хувь буурсан болохыг дэлхий нийтэд Москвагаас албан ёсоор бахдалтайгаар зарлажээ–Берлинд суугаа Украины Элчин сайд Андрей Мельник.
Меркелийн ярьсныг ХБНГУ-ын одоогийн Батлан хамгаалахын сайд ноён Б.Писториусын анхааруулсантай харьцуулъя. “Украиныг дэмжих нь үнэтэй тусч байна. Гэхдээ Украины ялагдал нь бүр их үнэтэй тусах болно. Хэрэв Украин ялагдчихвал Москвагийн дараагийн хохирогч нь Молдова, Гүрж, магадгүй Балтийн улсууд байх болно” гэжээ. Путины толгойг илбэл ийм юм руу л хүргэнэ гэсэн анхааруулга! Андрей Мельник бас нэг ноцтой дүгнэлт хийж байжээ. “Путин бол Меркель тэргүүтэй тухайн үеийн Өрнөд Европын улстөрчдийн гардан бий болгосон “биелсэн чөтгөр” бөгөөд тэд АНУ-аас хамааралгүй улс төр явуулж байгаагаа гайхуулан, сонгогчдынхоо өмнө үнэгүй тоглосон “Улс төр, эдийн засаг хоёр тус тусдаа байх ёстой” гэсэн эмгэнэлт жүжгийнх нь гай юм. Энэ гай өнөөдөр ч үргэлжилсээр байна. Энэ нь тухайн үедээ сонгогчдод таалагддаг ч хожим нь гай болох харалган шийдвэр гаргагчдыг улс төрд популистууд гэж нэрлээд байгаа нь тэр билээ гэжээ. Эмгэнэлт жүжгийн гай өнөөдөр энэ хүснэгтээс харагдана. Оросын цэргийн хохирол явж өгчээ. Үнэхээр эмгэнэл ба гашуудал!
2022 он үнэхээр Путины хувьд од нь гялалзсан жил байв. Нэгдүгээр Петр хааны мэндэлсний 350 жилийн ойд хүндэтгэл үзүүлэхдээ Путин Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнаа зөвтгөсөн үг хэлсэн. Их хаанд зориулсан музейд зочилсныхоо дараа “Их Петр хаан 21 жилийн турш Умардын их дайныг явуулсан. Тэр Шведтэй дайтаж, тэднээс ямар нэг зүйл булаан эзэлсэн тухай ойлголт байдаг. Гэхдээ тэр тэднээс юу ч аваагүй, Оросын хуучин газар нутгийг л буцааж авсан” хэмээн бахдалтайгаар хэлж байв. “Оросын газар нутгийг буцаан авч, улс орноо хүчирхэгжүүлэх нь өнөөдөр бидний үүрэг хэвээр байна. Хэрэв энэ үнэт зүйл маань бидний оршин тогтнох үндэс гэдгийг ойлгож чадвал зорилгоо амжилттай биелүүлэх нь гарцаагүй”–Путин.
Үнэхээр Их Петр Орос орныг 43 жил захирахдаа шинэчлэлийн бодлого явуулсан нь үнэн. Шведээс эзлэн авсан газар дээрээ өөрийн нэрээр нэрлэсэн нийслэл хот байгуулсан нь дэвшил мөн. Европ руу харах цонх хэмээн нэрлэгдсэн Санкт-Петербург хот бол гэхдээ олон зуун мянган хүний амиар боссон. Тэгвэл ОХУ-ыг 25 дахь жилдээ захирч байгаа Путин нь Украиныг бие даасан үндэстэн биш гэсэн санааг байнга давтаж, Оросын түүхэн үйл явдлуудыг өнөөгийн энэ дайнтайгаа харьцуулан жишсэн, 21 жилийн хажууд хоёр гуравхан жил юу ч биш, үхэл хорогдол нь хожим бүгд зөвтөнө. Украин дахь дайнаа инхүү Путин Их Петр хааны дайнтай шууд зүйрлэх болжээ.
Путин бүр сонин сонин гаргалгаа гаргаж ярьдаг. 2020 онд ОХУ анх удаа хөл хорионы дэглэмд шилжихэд Корона цар тахлыг IX зууны Орост түрэг нүүдэлчид халдан довтолсон үйл явдалтай зүйрлэсэн. 2021 онд “Орос, Украины түүхэн нэгдлийн тухай” Путины өгүүлэл нийтлэгдэж, Орос, Украин хоёрыг зохиомлоор хуваагдсан нэг үндэстэн гэж тайлбарласан ба тэр өгүүллийн гол санаа нь Оросын зэвсэгт хүчин Украинд халдан довтлох үндэслэл болсон. Украиныг тусгаар улс болох үндсийг тавьсан Ленинийг Путин шүүмжилж, Зөвлөлт орныг хатуу гараар цус урсган нэгтгэн захирч байсан Сталиныг сайшаах болжээ. Путин анх Украин руу дайрахдаа тэнд АНУ-ын гар хөл хэдхэн тооны нацистууд байна, тэд л бусад энгийн иргэдээ хядаад байна, тэднээс л Украиныг чөлөөлөх минь гэсэн.
Нацистуудаас нь чөлөөлөхөөр ирж буй манай армийг украинчууд цэцэг барин баярлан, уйлж угтах болно, бид 3-4 хоног, за болъё гэхэд 7 хоногт бүх Украиныг чөлөөлж тэнд зөвлөлт засгаа тогтооно гэснээс хойш бараг 2.8 жил болох гэж байна.
Гэтэл өнөөдөр дайны 2 жил 7 сар өнгөрч байхад нөгөө нацистаар нь цоллоод байсан хэдхэн дайсан бус, Украины дөчин хэдэн сая ард түмэн бүгдээрээ НАЦИСТ болж таарав уу гэлтэй үхэлдэн байлдсаар. Тэнд үнэхээр хэдхэн нацист, неонацист байсан бол бүхэл бүтэн 2.8 жил байлдах хэрэг юун, өдийд хэд дахин устгаад дуусмаарсан, гэтэл тэгсэнгүй. 2014 онд “Евромайдан” ардчилсан хувьсгалаараа Оросын колоничлолоос салж, жинхэнэ тусгаар тогтнол, эрх чөлөөгөө мэдэрсэн Украины ард түмнийг Путин ойлгоогүйн гай гурав дахь жилдээ үргэлжлэн гэм зэмгүй орос, украинчуудын цусыг урсгасаар байна.
Путины айлгаж заналхийлдэг “Улаан шугам”-ыг Украин аль хэдийнээ давсан, Орос даяар өглөө бүрийг дэлбэрэлт, тэсрэлт, гал түймэртэй угтдаг болж байна.
Одоогийн байдлаар ОХУ нь оперативын бэлэн нөөц байхгүй шахуу болж байна. Нөөцөө бүрдүүлэхийн тулд цэрэг нэмж татна. Тэднийгээ наанадаж 1.5-2 сар бэлтгэх хэрэгтэй, тэднийгээ зэвсэглэнэ, байлдааны техникээр хангана. Тэгж байж байлдаанд бэлэн анги салбар буй болно. Гэтэл тэгэх боломж Орост алга. Тээврийн гол хэрэгсэл авто машинаа +50% (25000-аас давсан) алдсан. Орчин үеийн дайны гол зэвсэг цэц мэргэн пуужингаа +60% (3000) алдсан. Орост “танкийн цэрэг” гэдэг бие даасан салбар бараг үгүй болж байна. Сөнөсөн шатаалгасан танк 9000 руу дөхлөө. Т-55, Т-62-оо музейгээс авч ашиглаж байна. Удахгүй дэлхийн II дайны домогт Т-34-төө орох уу? Ганц минутад дрондоод хаячих танканд бүхэл бүтэн амьд хүний экипаж явж байгаа шүү дээ!
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл50
Трамп гарвал дайн зогсоно, Харрис гарвал дайн үргэлжилнэ. Дайны шалтгаан нь Америк НАТО болхоос биш Орос биш! Украйн бол зүгээр л Америк НАТО-гийн дайн өдөөх золиос.
Меркель Оростой байлдуулахын тулд Украйныг 8 жил зэвсэглэж бэлдсэн гэж өөрийн биеэр хэлчихсэн байгаа шүү хөлсний хямдхан бичээч Дүгэржавын Номиндарь гуай!
За ёстой мэдэхгүйм байна өө тэгээд 50 сая хүнтэй улс зүгээр л орост зодуулаад байж бай гэх гээд байгаам уу кк
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,,
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,,
СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,,
НОМИНДАРЬ ДҮҮ,,,,ҮНЭНИЙГ,,,ТОДОРХОЙ САЙХАН БИЧСЭН БАЙНАА,,,,,ДҮҮД,,,МАШИД ИХ БАЯРЛАЛАА,,,,САЙН САЙХАН БҮХЭН ЧАМД ИРЭХ БОЛТУГАЙ хэмээн ЕРӨӨЕ,,,,ҮНЭН ҮГ АЛТНААС ч ИЛҮҮ ҮНЭТЭЙ,,,
НОМИНДАРЬ ДҮҮ,,,,ҮНЭНИЙГ,,,ТОДОРХОЙ САЙХАН БИЧСЭН БАЙНАА,,,,,ДҮҮД,,,МАШИД ИХ БАЯРЛАЛАА,,,,САЙН САЙХАН БҮХЭН ЧАМД ИРЭХ БОЛТУГАЙ хэмээн ЕРӨӨЕ,,,,ҮНЭН ҮГ АЛТНААС ч ИЛҮҮ ҮНЭТЭЙ,,,
НОМИНДАРЬ ДҮҮ,,,,ҮНЭНИЙГ,,,ТОДОРХОЙ САЙХАН БИЧСЭН БАЙНАА,,,,,ДҮҮД,,,МАШИД ИХ БАЯРЛАЛАА,,,,САЙН САЙХАН БҮХЭН ЧАМД ИРЭХ БОЛТУГАЙ хэмээн ЕРӨӨЕ,,,,ҮНЭН ҮГ АЛТНААС ч ИЛҮҮ ҮНЭТЭЙ,,,
66.181.186.138 салга бөгсөн толгойт салгалаад л бичээд байна, ха ха ха
ПУТЛЁР СОЛИОРСОН НЬ АЛЬ ДЭЭР ҮЕД. ЗӨВЛӨЛТ ГҮРНИЙГ ДАХИН БАЙГУУЛНА, КРЫМЫГ ТАТАРУУД ЭЗЭЛСЭН БИД БАС ЭЗЛЭХЭД БУРУУ БИШ Ч ГЭХ ШИГ, МАШ ОЛОН БАЛАЙ ЮМ СОЛИОРЧ БАЙГАА. ОЛОН ДРОН НУТАГТ НЬ ОРЖ ИРВЭЛ ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХАРЭГЛЭНЭ Ч ГЭХ ШИГ. УРД ШӨНӨ УКРАЙН 100 ДРОН НИСГЭЖ ЗЭВСЭГИЙН АГУУЛАХЫГ НЬ ЗҮГЭЭР Л ҮНС БОЛГОЖ БАЙНА.
Америкийн эдийн засагт цэрэг аж үйлдвэрийн эвсэл маш их нөлөөтэй. Дайн хийхгүй, зэвсэглэлийн зарж чадахгүй бол дампуурчих гээд байна. Энэ эвслийн лоббийг баргийн ерөнхийлөгч барахгүй. Холбооны нөөцийн сан нь төв банкны үүрэг гүйцэтгэдэг ч хувийн банкнуудын эвслийн мэдэлд байдаг. Энэ эрхийг улсын мэдэлд авах гэсэн ерөнхийлөгч үүд үхэж дууссан. Тэгэхээр Амер икт эвслийн саналаар улс төрчид сонгогдож тэдний саналаар төрийн бодлого явагдаж эдийн засаг нь тэрийгээ дагадаг. Хөгшин Байден хүртэл украйны дайныг үргэлжлүүлэх гээд байдгаараа салгалж байгаа биз дээ.
Евромайдан бол ардчилсан хувьсгал биш! Украйны ардчилсан сонгуулиар сонгогдсон хууль ёсны төр засгийн эсрэг хийсэн Америк НАТО-гийн өнгөт хувьсгал!
Эмээ уу,,,,бөгспутин шиг дебыль ээ,,,,
америк тэргүүтэй европийн тавин улс чадалтай юм бол айгаагүй юм бол хар тамхичин зелинскийп орсын гүн рүү тавих руужингаа өгчихгүй яяав цөмийн хугууиай ч бай хушуугүй ч бай гүн рүү пуужин тавибал шууд л ёвроп америк руу хариугий нь амархан барина гэчихлээ гуйлга гуйгаад явдаг зелинский өөрийн улайрсан алууртаа америкийг хутгах гээд америкийн хөгшнийг өдөөд хөдөлж өгсөнгүй цөстэй орсоос айчихлаа Орос хүн айлаа юу угледар бахинд зуулгачихлаа шүү дээ өчигдөр Мариновка тэргүүтэй дөрвөн тосгон фашистуудаас чөлөөлөгдлөө меркель наман жил заль хэрэглээд дийлсэнгүй
АНУ ОХУ хоёр олон тооны цөмийн пуужингаа ашиглаж дэлхийн бүх хотуудыг устгаж олон тэрбум хүмүүсийг үхүүлээч.
Дайнд орос ялагдаж байгаан бол яагаад орос давшаад байгаан бэ. Яагаад америк 2025 онд украйнд зэвсэг нийлүүлж чадахгүй гэсэн бэ
Бөгспутин курск мужаа яагаад чөлөөлж чадахгүй байнаа,,,,таг харанхуй оркоо,,,
Америкийн холбооны нөөцийн сан дахиж дайны зээл олгох боломжгүй шүү, улсын өр замбараагаа алдлаа гээд л хэлчихгүй юу. Дефолт болох юм бол Америк будаа болно шүү дээ. Зэвсгийн үйлдвэрийн лобби нь дайны зардал, зэвсгийн наймаанаас л ашиг олно. Зэвсгүүд нь зарагдахаа болихоор украйнд зээлээр өгч байна. Украинаас зээлийнх нь үр дүн гарахгүй байна. Ингэж байгаад улсынх нь өр замбараагаа алдаад дефолт зарлавал дахин сэргэх хүргэлээ батлан хамгаалах зарлалаа оцойтол танана. Тэгэхээр зэвсгийн үйлдвэрүүд маш удаан ажилгүй болно.
Ene dainiig angle America bur 2009 ond tulubluud Ukraine d 14 ungut hubisgal hiij uursdiin zasag erinhiilugch uu tomilson proshenko joojon saatuulsan bolohoos
Хvн ойлгохоор юм биччихээд оросыг долоо. angle гэж юу юм
Ene dainiig angle America bur 2009 ond tulubluud Ukraine d 14 ungut hubisgal hiij uursdiin zasag erinhiilugch uu tomilson proshenko joojon saatuulsan bolohoos
Хэн чамд ийм үлгэр хүүрнэн өгүүлвээ,,,,
2014 онд Путин Крымийг Орост буцааж авсан юм ! Тэрэнд нь Укрианууд маш их хорссон ! Тэгээд хорслоо Донбасс буюу зүүн мужуудад оршин суудаг уугуул оросуудад гаргаж нийтдээ 25 мянган орос хүнийг алсан байдаг юм үүнд бандёр бусад үндсэрхэг алдартай нэртэй батольнууд идэвхтэй оролцсон ! Эндхийн оросууд өөрсдийгөө хамгаалах отрядууд арга буюу байгуулж Москвагаас тусламж гуйсан байдаг юм ! Путины үндсэн алдаа нь 2016 онд Донбасст довтолж ингэж цэргээ оруулах ёстой юм тэгээгүй 2022 онд оруулсан чинь хэт оройтчихсон бөйжээ !! Ангёла Мёркёль гэдэг чавганцтай Минскийн хэлэлцээр гэж аальгүйтсэний гай ! Энэ 8 жилийн хугацаанд Укриан амжаад зэвсэглэчихэж ! 2015 онд цэрэг оруулсан бол Украйныг нугасалчих бөйсан юм ! Мёркёль гэдэг чуганц Укрианд маш том тус хүргэсэн дэ !!
2014 онд Украйнд өнгөт хувьсгал хийж ардчилсан сонгуулиар сонгогдсон хууль ёсны төр засгийг нь унагаасны дараа нацист Бандер Азов алуурчид Хар тэнгэсийн флотыг НАТО-д өгч, Крымийн 2.5 сая иргэдийг алж хядахыг санаархсан учир Орос улс Крымийг чөлөөлж хамгаалалтандаа авсан.
Зохиож өгдөг гар даа
алсын бодлогогүй гитлерийн германы өмхий хар санаагаа тавихгүй украйныг орсын эсрэг тавьж оруулсхн нь тавтай сөнөөчихлээ евразид орсыг ад үзсэн хэн ч сөнөнө америк яах ч гүй гэдгийг мэддэггүй юмс их байна угледар бахинд хавчуулагдлаа өчигдөр мариновка украйньск гэсн дөрвөн сууринггаас украйнчуудыг хөөж гаргалаа танкнаас гараад бууэ өглөө таван англи бууж өглөө
Донбасст 25000 хүнээ алуулчихаад яагаад олон улсын шүүхэд хандаагүй юм бол, Орос?
Уулаасаа энэ комунист дэглэмийг дэмжигчид үхэж байж дайн дуусна.
Тэнэг минь хорвоо бөөрөнхий, хэн нэгэн бусдыг буруутгах нь буруу.
америкийн ъолончлолд ан цав гарлаа бриксийн орнуудад нэмж орсоор байна дэлхийд орос тэргүүлнэ цөмийн гүрэн тогтоон барина нэг ч улсад орос улс цөмийн бөмбөг хаяагүй цөмийн бөмбөг амьтай эд шүү зүгээр нэг буудсан амьгүй сум бишээ хиросимийн хорин тонн бишээ далан таван тонн шүү оросын гүн руу ганц пуужин ирэхэд эргээд хуурай газар далай тэнис агаар сансраас бороо шиг зуун зуун цөмийн пуужин асгарна ёвропт хэн ч үлдэхгүй америк ч үлдэхгүй дараань агаараар амьсгалдаг тоот үлдэхгүй
Хоёр улсын харилцаанд хувь хүний зан ааш нөлөөлөхгүй. Олон улсын харилцаанд зөвхөн эрх ашиг нөлөөлдөг. Ийм тэнэг Номиндарь гэж хүний хоосон худал өгүүлбэрийг устгаач.
Энд тэгээд ХАТАГТАЙ ТРАМП ямар хамаатай юм бэ??? Ядаж зөв орчуулчихаач
Мэдээллийг тэнцвэртэй байлгана гэчихээд дан барууны мэдээлэл тавьж болдог юм уу??? Зүгээр л нэг ТАРХИ УГААЛТ биш үү???
Өмхийрсөн гичийй монголоос зайлаарай
Энд нэг ойлгомжгүй юм бна. Яагаад Монголчууд Орос-украйны дайнаас болж хуваагдах ёстой гэж. Энэ чинь яг углуургаар нь үзэхээр олон жилийн түүхийн гарвалтай бус уу? Ер нь 2014 оноос Украйн гэдэг орон иргэний дайнд орсон бна. Үүнд бас нацист бодлого ч илэрсэн. Дараа нь НАТО-д элсэх асуудал яригдаж. Бүхэлдээ Украйн ОХУ-ын эсрэг чиглэсэн тул Путин цэргийн үйл ажиллагааг эхлүүлж гэж ойлгодог. Одоо Украйн АНУ-аас олон тэрбум долларын тусламж авч. Зеленский дахиад тусламж хүссэн боловч АНУ хүлээж авсангүй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбож бна. Бүхэлдээ Украйн маш будлиантай орон болж хувирлаа. Дайн АНУ-ын тусламж зогссон цагт шууд дуусна.
Энэ хүүр шиг хүүхэн монголыг хувааж байна. Номиндарь гэж монголыг хуваасан хүүхний толгойг авч хаях уу? Орос-Украйн хоёр сайн алалцаж байхад бид зүгээр чимээгүй байхад болно.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
NOMUUNDARI gej TOM BUGSZ DOLOOGCH, YU GEJ BICHSENEE UURUU CH UNSHAAD OILGOHGUI, SONIN.MN HAHUULIIN TOM SAIT, HEZEE CH UNEN YM BICHDEGGUI, HAHUULIIN MUNGUNDUU HAHSAN, HAMGIIN MUU MEDEENII ORONTSOG.
Оросын стратегийн нөөц өөрийгөө хамгаалах потенциалгүй болсон. Яахав Их гүрэн тулдаа тэсэж байна. Их Британи тууштай байгаа. Харин Америк их айлгүйтэж байна даа. Уг нь Оросыг нуга дарах хамагийн таатай цаг юмсан, одоо.
Shunu dund1 tsagiin ued ANU-in Federal Reserve-iin Boss sayhanii uurchlultiin talaar yarih um. Huleegeed suuj b. Buh ariljaanii Chart, SIGNALS ------bas zogschihood huleej b.
Новорусь гээд байгаа одоогийн Харьков, днепропетровск, Одесс, луганск, запорож, херсон, донецкийг Оросын мэдлээс Ленин гаргаж бүр Новорусь гээд тусгаар улс болох гэж байхад нь 1-р дайны ялагдлын баталгаа болгож Украины хэсэг болгоод австри-унгарын эвсэлд өгсөн. Дотооддоо цагаантнуудаа ялчихаад буцаагаад эзлэж авахдаа украйны мэдэлд нь үлдээчихсэн. Тэгж ярих юм бол Беларусьд ч, Казахстан д ч бас Оросын нутаг дэвсгэрээс таслаад өгчихсөн байгаа. 2-р дайны дараа украйнд, Беларусьд бусдын нутаг дэвсгэрээс (польш, унгар, румин) таслаад аваад өгчихсөн. Польш Германаас дайны хохирол гээд маш том нутаг авсан болохоор украйнд алдсан нутгийн талаар юм ярьдаггүй. Сая оросууд тэдгээр нутаг дэвсгэр дээрхи Орос иргэдийн эрхийг хүндэлж хандахыг л хүссэн. Өөр юм хүсээгүй. Украйны заслын газар тэднийг Орос руугаа нүү, эсвэл үх гэдэг 2 сонголт л өгсөн. Тэрийгээ ч шууд зарлачихсан шүү дээ. Донецк, луганскаас бараг 5 сая хүн 2014-2022 оны хооронд оросын руу дүрвэсэн.
Зөвхөн 1 талыг барьсан мэдээлэл. Оросын RT, ОРТ, РОССИЯ зэргийг барууны орнууд, Америкт яагаад хориглосон бэ? CNN, BLOOMBERG, FOXNEWS зэрэг мэдээллийн агентлагууд 90, 2000 оны үед бодит шуурхай мэдээллээрээ дэлхий дахиныг эзэлсэн ч сүүлийн жилүүдэд АНУ-ийн ардчилсан намын нэг талыг барьсан мэдээллийн хэрэгсэл болчихсон. Баруунд, Америкт Оросын сувгууд өөрсдийнхөөс нь илүү сонсогчтой болоод эхлэхээр нь хориглоод байна. RT германд DW-ээс өндөр рейтингтэй байсан. Тийм мэдээллээр хоол хийгээд хол явахгүй шүү. Олон сувгаар мэдээлэл авч байгаарай.
Хахаах шаадаг гөлөг вэ
Зөвхөн 1 талыг барьсан мэдээлэл. Оросын RT, ОРТ, РОССИЯ зэргийг барууны орнууд, Америкт яагаад хориглосон бэ? CNN, BLOOMBERG, FOXNEWS зэрэг мэдээллийн агентлагууд 90, 2000 оны үед бодит шуурхай мэдээллээрээ дэлхий дахиныг эзэлсэн ч сүүлийн жилүүдэд АНУ-ийн ардчилсан намын нэг талыг барьсан мэдээллийн хэрэгсэл болчихсон. Баруунд, Америкт Оросын сувгууд өөрсдийнхөөс нь илүү сонсогчтой болоод эхлэхээр нь хориглоод байна. RT германд DW-ээс өндөр рейтингтэй байсан. Тийм мэдээллээр хоол хийгээд хол явахгүй шүү. Олон сувгаар мэдээлэл авч байгаарай.
Дүгэржавын Номиндарь гуай бол ховорхон сайн тоймч хүн гэдэг нь тод харагаддаг, зөвхөн үнэнийг мэдээлдэг шудрага хүн гэж ойлгогддог танд ажлын их амжил хүсье
Orosuud.hoorondoo.baildaad.delhiin. gazriin.zuragnaas.alga.boldog.Mongol chuudiin.nohoi.zamaarch.orchihlooshuu. saihaan.saihan.
Одоо үед эрүүл сэтгэдэг хүн ховорджээ. Энэ дайны буруутан нь орос биш укриан ч биш. Өдөөгч нь укрианаар гул барьсан америк. Дэмжигч нь өөрсдөө дургүй байсан ч гэсэн НАТО. НАТО нь америкийн нүүр царайг хараад юу ч хэлж чадахгүй гөлөлзөж үгийг нь дагадаг Үүнийг хэн ч мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй байна
Үнэнийг л бичсэн байна. Орос дууслаа гэдэг нь сохор дүлий хүнд ч ойлгогдохоор болсон цаг! Украин ялах нь цаг хугацааны асуудал!.
Америк дэлхийн тэргүүлэгч улс байх боломжгүй боллоо. Америкийн тарьсан дайн бол шударга ёсонд үл нийцэх түрэмгийлэгч харгис аллага болно. Америкаас Украйнд зэвсэг нийлүүлэх явдлыг зогсоо. Израилд зэвсэг нийлүүлэх Америкийн харгис дэглэмийг эсэргүүцэж байна. Байден огцорч, дайны хариуцлага хүлээ. Камала харрис дайны гэмт хэрэгтэн болох гээгүй бол дайны галыг зогсоо.