КАИР/ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 9 /Reuters/. Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах тухай хэлэлцээрийг эцэслэн байгуулахын тулд наймдугаар сарын 15-нд хэлэлцээ хийхийг Израил болон ХАМАС бүлэглэлд хандан АНУ, Египет, Катарын удирдагчид пүрэв гарагт уриалжээ. Хэлэлцээг Доха эсвэл Каирт хийх боломжтой гэж хэлэлцээрийг зуучлахад бэлэн байгаа гурван улсын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
“Хэлэлцээрийн ерөнхий төсөл одоо хэлэлцээний ширээн дээр бэлэн байгаа бөгөөд зөвхөн хэрэгжилттэй холбоотой нарийн ширийн нөхцөлүүдийг тохиролцох л үлдээд байна. Дэмий үрэх цаг хугацаа, дахин хойшлуулах шалтгаан байхгүй. Барьцаанд байгаа хүмүүсийг суллаж, гал зогсоож, энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон” гэж талууд мэдэгджээ.
Үүний хариуд Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэхдээ, Израилын төлөөлөгчид тэнд очих болно гээд, нарийн ширийн нөхцөлүүдийг эцэслэн боловсруулж, хэлэлцээрийн ерөнхий төслийг хэрэгжүүлэх нь бидний зорилго юм гэлээ. Харин ХАМАС-ын талаас одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
ХАМАС болон Хезболлах зэвсэгт бүлэглэлийн өндөр албан тушаалтнуудыг устгасны дараа бүс нутагт Ираны оролцоотой илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн дэгдэж болзошгүй хэмээн болгоомжилж буй энэ үед дээр дурдсан гурван орны удирдагчид гал зогсоох хэлэлцээг үргэлжлүүлэхийг уриаллаа.
АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлэхдээ, ХАМАС болон Израилын талын хоорондын хэлэлцээний товыг тогтоох зэрэг асуудлыг харгалзан үзвэл ирэх долоо хоногт гэрээнд гарын үсэг зурах төлөвгүй байна гэжээ.
Энэхүү хамтарсан мэдэгдэл нь Иранд нөлөөлөх зорилгогүй боловч аливаа хурцадмал байдал нь Израил-ХАМАС-ын хооронд хэлэлцээр байгуулах итгэл найдварыг үгүй хийнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Мөн пүрэв гарагт НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газраас хоёр тэргүүлэх чиглэлийг баримталж байгаагаа мэдэгджээ. Үүнд, Газын зурваст удаан хугацаагаар гал зогсоох хэлэлцээр байгуулж, эзлэн түрэмгийлэгчдийг тус бүсээс гаргах, мөн долоодугаар сарын 31-ний өдөр Ираны нутаг дэвсгэрт ХАМАС бүлэглэлийн улс төрийн удирдагч асан Исмаил Ханиягийн амийг хөнөөсөн “түрэмгийлэгчийг шийтгэх” хэмээн дурдсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Үнэн алдартан Оросуудын долоож өөд татдаг Еврейчүүд ард түмнийг устгаж байж энх тайванд уриалахад гайхах юм алга. Сонин нь Оросод хүн амынх нь 20%,газар нутгийнх нь 80% Орос Еврей Арменичуудын дайсагнаж үзэн яддаг Ислам шашинтан Түрэг үндэстнүүд.Еврей Ернст даргатай Оросын төв телевизийн Израйл дахь сурвалжлагч Пашков давхар иргэншилтэй, Израйлын иргэн Еврей үндэстэн. Израйлын албан ёсны мэдээллийг орчуулаад л тараадаг нь зөвхөн Оросын шовинизм сурталчилдаг мэдээллийн хэрэгсэлүүд.
орсын төлөө зүтгэдэг орос улсаа эх орноо гэж үздэг гадаад хүн бүхэн мөн орсын коммунист намын гишүүн интернационалч хүн бүхэн орос улсыг дэлхийд үүрд мөнх оршин тогтнуулахын төлөө зүтгэдэг хүн болгон эх оронч орос хүн гэж тооцрогдоно
Hariug sain og tal talaas boorlohon hynii olon hynee barihgyi za