
Бангладешийн эрх баригчид улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, интернэтийн сүлжээг хаасан ба зарим газарт телефон утасны сүлжээ ажиллахгүй байна. Энэ нь хэдэн хоногийн турш үргэлжилж буй оюутнуудын эсэргүүцлийн жагсаалтай холбоотой юм.
Жагсагчид ба цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас нийслэл Дакка хотод олон арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ. Пүрэв гарагт төрийн мэдлийн BTV телевизийн байр шатсан байна.
Оюутнууд жагсаж буйн шалтгаан гэвэл, төрийн албан дахь нийт ажлын байрны гуравны нэгийг 1971 оны тусгаар тогтнолын төлөөх дайнд /Пакистанаас тусгаарлахын төлөөх/ оролцсон ахмад дайчдын төрөл төрөгсдөд олгодог тогтолцоог өөрчлөхийг шаардаж байгаа явдал юм. Ийм журам бол ялгаварлан гадуурхаж буйн хэлбэр мөн гэж оюутнууд үзээд, хүн тус бүрийн мэргэжлийн ур чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр хүмүүсийг ажилд авахыг шаардаж байна.
Бангладешийн оюутнуудтай эв санааны нэгдэлтэй байгаа илэрхийлэн Энэтхэгийн олон зуун оюутнууд Бүх Энэтхэгийн ардчилсан оюутнуудын байгууллагын удирдлага дор Калькутта хотын гудамжнуудад жагсаал зохион байгуулжээ.
Эсэргүүцлийг намжаахын тулд Бангладешийн эрх баригчид үүрэн холбооны интернэт сүлжээг тасалсан ба Ерөнхий сайд Шейх Хасина оюутнуудад хандан тайван байхыг уриалсан боловч пүрэв гарагт нөхцөл байдал улам хурцдаж, нийт 32 хүн амиа алдсан тухай бие даасан эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн өдөр гудамжнуудын дагуу амьд гинж үүсгэн жагссан оюутнуудын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна. Хариуд нь оюутнууд цагдаагийн хэсгийн байрыг шатааж, телевизийн BTV компанийн байр руу дайран оржээ.
Мэдээллийн сайдын ярьснаар, цагдаа нар ба аюулаас хамгаалах хүчнийхэн телевизийн байрыг бүслээд байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл7
Сүүлд төрөөд тэр дайнд орж чадаагүй нь тэдний буруу биш байлтаа
Бангладеш Шри-Ланк гэсэн энэтхэг гаралтай оркууд байна.
enhtheg bol olon vndestenii uls l daa. bengali vndesten bol enhthegiin tom vndesten bolovch tal ni musilman shashint bolson tul 1949 ond baruun bengaliig pakistan ulsd hamaaruulij ugsun l de. getel neg shashintai bolovch urdu heltei pakistanuud bengali heltei bangaladashuudtai taarahgui bolj 1974 ond tusgaaralsan da. harin shirlankuud bol uur l de. tend buddiin shashintai ard tvmen l de.getel angiliud shirlank arald tsai tzariulaar tamiliudiig enhethegees abchirj suurshuulsan odoo 6 say hvn bolood bgaa shuu.
Задарсан пацаануудыг танкаар устгаж эх орноо авар.
"No var " - ийн хэдэн нусан пулемётуудтай адил барууныхны хэдэн халтар мөнгөнд хууртсан гөлөгнүүд биз.
Арслан тивийг лалуудаас цэвэрлэх хэрэгтэй.
ЗӨВХӨН ҮҮНЭЭС БИШЭЭ .ЭНЭ НЬ ЗӨВХӨН ТРИГЕР. ЦААД ШАЛТГААН НЬ НИЙГМИЙН ДОРОЙТОЛ, ШУДРАГА БУС БАЙДАЛ.