sonin.mn

6-р сарын 13-нд, Европын комисс Хятадаас импортолж буй цахилгаан автомашинд 38.1 хүртэлх хувийн түр татвар ногдуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэний хариуд Германы Фольксваген групп сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ: "Европ, ялангуяа Германы автомашины үйлдвэрлэлийн хувьд ЕХ-ны энэхүү шийдвэр нь ашигтай гэхээс илүү сөргөөр нөлөөлж, Европын автомашины үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тус болохгүй. Европт хэрэгтэй зүйл бол худалдааг ивээх явдалд оролцохоос илүүтэйгээр автомашины үйлдвэрлэлийн цахилгаанжуулалт, цаг уурын төвийг сахих чиглэлд дэмжлэг үзүүлэх явдал юм" гэжээ.


Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Үнэн хэрэгтээ, Европын Комисс өнгөрсөн оны 10-р сард Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн талаар нөхөн мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргаснаас хойш Европт асар их саналын зөрөлдөөн бий болсон. Герман, Унгар зэрэг орнууд үүнийг илт эсэргүүцэж, "өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр" гэж үзсэн. АНУ-д төвтэй Родиум Консалтинг Корпорацийн мэдээллээс харахад Хятадын цахилгаан автомашинууд өнгөрсөн онд Европ дахь зах зээлд борлуулалт нь 8%-д хүрсэн байна. 2022 онд Европын брэндийн цахилгаан автомашины Хятадын зах зээл дэх борлуулалтын хувь 6%-д хүрч, адил төстэй дүнтэй байна. Ийм байхад Европын тал яагаад эсэргүүцлийг үл тоомсорлон Хятадын цахилгаан машиныг татвар ногдуулна гэж зүтгээд байгаа юм бэ? Үүний цаана Европ дахь ээдрээтэй ашиг сонирхлын тоглоом байгаа ба энэ нь Европын зарим хүмүүсийн сэтгэлгээтэй холбоотой.


Visitors look at a BYD Han electric car of Chinese car brand BYD at the IAA Mobility 2023 in Munich, Germany, September 6, 2023. /CFP

Тодруулбал, Нэгдүгээрт, Хятадын хөгжлийг дарах сэтгэлгээ. Европт Хятад, Европын Холбооны хамтын ажиллагааг дэмжих дуу хоолой давамгайлж байгаа ч Хятадыг эсэргүүцэх дуу хоолой ч бас бий. Эдгээр хүмүүс Хятад улс хөгжихийг харахыг хүсэхгүй байгаа бөгөөд Хятад, Европын үзэл суртлын болон улс төрийн ялгааг зориудаар хэтрүүлж, Хятад, Европын Холбооны хамтын ажиллагаанд Хятад улс "давуу ашиг олсон" гэж үзэж, Хятад, Европын улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхгүй байхыг оролдож байна. Ялангуяа Европт жанжлах үзэл, популист сэтгэлгээ нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд энэ дуу хоолой орон зайг олсон бололтой. Хятадын компаниудын Европт хөрөнгө оруулахыг хориглохоос эхлээд Хятадын цахилгаан машиныг дарахын тулд татвар ногдуулах хүртэл "Хятадын эсрэг бодлого" нь Европын зарим хүмүүсийн улс төрийн бодлого болж байна.


/CFP

Хоёрдугаарт, шударга өрсөлдөөнөөс айх сэтгэлгээ. Европ уламжлалт түлшний автомашины салбарт илт давуу байсаар ирсэн ч Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа тул Европын зарим хүмүүс энэ чиглэлд Хятад улс биднийг "гүйцнэ" гэж эмээж байна. Европын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад машиныг "шахаж гаргах" нь Европын автомашин үйлдвэрлэгчдэд илүү их хөгжих цаг хугацаа олгох болно гэж үзэж байна.


Гуравдугаарт, АНУ-ыг дагасан сэтгэлгээ. Нэгэн цагт Европ АНУ-ын худалдааны жанжлах үзлийн золиос болж байсан бол энэ удаад худалдааны зөрчилдөөнийг үүсгэгч нь болсон. Сүүлийн үед АНУ Хятадын цахилгаан автомашины татварыг 100 хувь хүртэл нэмэгдүүлж, "хэт ихээр үйлдвэрлэсэн" гэх худал мэдээлэл тарааж байна. Үүний зэрэгцээ АНУ ч мөн холбоотнуудтайгаа хамтран "жижиг тойрог" байгуулж, Хятадын шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийг хааж байна. Татвар ногдуулах нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэггүй, худалдааны дайнд ялагч байдаггүй гэдгийг түүхэн туршлага олон удаа нотолсон. Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэлийн давуу тал нь аж үйлдвэрийн татаасаас илүүтэйгээр бүрэн өрсөлдөөний үр дүнд хүрдэг. Европын Холбоо нийгмийн бүх давхаргын бодитой, оновчтой дуу хоолойг анхааралтай сонсож, буруу үйл ажиллагаагаа даруй засч, эдийн засаг худалдааны асуудлыг улстөржүүлэхээ зогсоож, эдийн засаг худалдааны маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар зөв зохицуулах ёстой. Хэрэв Европын тал зөрүүдлэх юм бол Хятад улс ДХБ-ын дүрэм, зах зээлийн зарчмыг хамгаалж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай хариу арга хэмжээ авах болно. " гэжээ.


Г.Бямба