
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /AP/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээснийг хоёр өдрийн хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.
Мөн бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг нэг удаа бууруулна гэж урьдчилан тооцоолж байгаа нь өмнөх таамаглалтай /гурав/ нь харьцуулахад цөөрсөн байна.
Хэдийгээр ХНС-гийн мэдэгдэлд эдийн засгийн идэвхжил сайжирч, ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байгааг дурдсан боловч ХНС-гийн дарга Жером Пауэлл “инфляц 2 хувь руу тогтвортой буурч байгаа гэдэгт илүү итгэлтэй болохын тулд бодлого боловсруулагчдад илүү сайн тоо баримт хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.
Ж.Пауэлл хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, ХНС хүүг "хэдий хугацаагаар өндөр байлгах шаардлагатай төдий хугацаагаар өндөр байлгахад бэлэн байна" гэв.
Лхагва гарагт ХНС-гийн мэдэгдлийн өмнө гаргасан АНУ-ын Хөдөлмөрийн яамны статистик мэдээллээс үзэхэд, хэрэглээний үнийн индекс тавдугаар сард 3.3 хувьтай гарсан нь дөрөвдүгээр сарынхаас 0.1 хувиар буурсан байна. Хэдийгээр инфляц өнгөрсөн жил буурч, сүүлийн саруудад зорилтот 2 хувьд хүрэхэд “бага зэрэг ахиц дэвшил” гарсан боловч өндөр хэвээр байна гэж ХНС мэдэгджээ. 2022 онд 40 жилийн дээд цэгтээ буюу 9 хувьд хүрч өссөн инфляцтай тэмцэхийн тулд ХНС бодлогын хүүг 11 удаа өсгөснөөр 2023 оны долоодугаар сараас хойш 5 хувиас давсан хэвээр байгаа юм.
Түүнээс хойш бодлого боловсруулагчид эдийн засгийг уналтад оруулахгүйгээр зардлын өсөлтийг сааруулах, өндөр инфляцыг бууруулахын тулд хүүг өндөр байлгах нарийн даалгавартай тулгарсан бөгөөд үүнийг “зөөлөн буулт” гэж нэрлэдэг.
Одоогоор ХНС-гийн шинжээчид 2024 оны эцэст инфляц 2.6 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа нь өмнөх таамаглалаас /2.4 хувь/ өссөн байна. Энэ сарын эхээр Европын Төв банк үнийн дарамт багасаж байгааг онцлоод, 2019 оноос хойш анх удаа еврогийн бүсийн бодлогын хүүг 3.75 хувь болгож бууруулсан юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Одоогийн энэ либерал ардчилал нэртэй баг өмссөн капитализмын логикоор бол ашиг хонжоо унагахын тулд хүмүүст гай зовлон, өвчин гачигдлуудыг зориуд бий болгож байгаад үүнээс ашиг хонжоо унагадаг болж таарч байна. Энэхүү чөлөөт зах зээлийн гэгч хуурамч нэртэй мөнгөний ашиг хонжооны нийгэм дотор жирийн хүмүүс эрүүл энх аз жаргалтай байх, манай энэ гариг дээр байгалийн тэнцвэртэй байдлыг барьж байх, шударга үнэний шүүхийг байгуулах ба энх тайвныг тогтоох зэрэг өөр олон олон зүйлээс мөнгөний ашиг хонжоог унагах боломжгүй билээ. Үүнийг хийгээд капитализмын гол шүтээн - мөнгөний ашиг хонжоо олохгүй гэсэн үг. юм.
хөрөнгөтөн газрын баялаг ухсаар газрын гадаггуун хамгаалалт нимгэрч дэлхийн төвийн халуун магма жил бүр гадагшаа таван градусаар нэмэгдсээр байна шуналын мткробуудтай капиталистуудтай хамт үхэж байгаадаа энэ дэлхийн хэдэн миллиард хүн сайн сайхан амьдарч чадалгүй дэлхийн далай нмгэн давхарга руу цөм шааж дэлхий дэлбэ үсрэх мэлхийн замын галактикийн хар нүх рүү нарт төв таталцлаар орж шатаж үхэх хоёр зам үлдлээ дэлхийн цементен хотууд дэлхийг далжигануулан эргүүлсээр тө в цэг нь алдагдаж соронзон голч шилжиж байна май болж дээ баян хоосонгүй бүгд сөнөнө
Сүүлийн 34 гаруй жилийн турш неолиберал ардчиллын шинэ баг өмссөн капитализм өөрийн жам ёсны төгсгөл рүүгээ ойртсоор байна. Доллар-фунт-еврогоор дамжуулан дэлхийн мөнгө-санхүүгийн системийг гартаа бүрэн оруулж бусад улс үндэстнүүдийг шулж цөлмөж байгаа барууны санхүүгийн олигархууд одоо бүр эцсийн эцэст АНУ, баруун Европтоо ч нийгмийн эмзэг хэсэг болох тэтгэврийнхэн болон бага дунд орлоготой хүмүүсийг дэмжиж байдаг багахан татваруудаа ч төлөхөөс зайлсхийх болсон нь өнөөгийн бодит байдал юм. Тэд гагцхүү өөрсдийн мөнгөний ашиг хонжоо, дэлхийд цөөн хэдхэн гэр бүлээрээ дангаар ноёрхох гэсэн ёроолгүй шунал, эрүүл бус тачаалаа ардчиллын стандартууд, чөлөөт зах зээл, хүний эрх, даяарчлал гэх башир аргуудаар халхавчлан дэлхийн улс үндэстнүүдийн нийгмийн дийлэнх олонхын зүй ёсны эрх ашгийн дээр гарган тавьчхаад байна.
АНУ-ын засгийн газар холбооны нөөцийн санд 34.62 их наяд ам.долларын өртэй. АНУ-ын засгийн газрын өрийн сарын хүү 3.27 хувь бөгөөд АНУ-ын засгийн газар өрийн хүүнд сар бүр 1,132,074,000,000 ам.долларыг холбооны нөөцийн санд төлдөг. Одоогоор АНУ-ын нэг иргэнд 101,000 ам.долларын өр оногдож байна. Хэрэв ардчилсан нам дахиж засгийн эрх барьсаар байх юм бол АНУ-ын засгийн газрын өр нэмэгдсээр байх болно. АНУ-ын иргэн бүрт оногдох өрийн хэмжээ нэмэгдсээр байх болно. Ардчилсан нам засгийн эрх барих бүртээ холбооны нөөцийн сангаас асар их хэмжээний зээл авч, авсан зээлээ эдийн засгийн эргэлтэнд оруулахгүйгээр хүмүүнлэгийн тусламж, дүрвэгсэд, галт зэвсэг, дайнд зарцуулж америк улсад хоосон өр үлдээж байна.