
МОСКВА, 2024 оны зургаадугаар сарын 13 /VOA/. АНУ-ын Сангийн яам лхагва гарагт хоригийн жагсаалтад оруулсны дараа Москвагийн бирж (MOEX) ам.доллар, еврогийн арилжааг зогсоож байгаагаа мэдэгджээ. Арилжааг зургаадугаар сарын 13-наас буюу өнөөдрөөс зогсооно гэж тус биржийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Эдгээр валютаар хийх санхүүгийн хэрэгсэл, хувьцаа, үнэт металлын арилжааг зогсоожээ.
Хоригийн жагсаалтад мөн ОХУ-ын гадаад валютын зах зээл дээрх ам.долларын арилжаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг Үндэсний клирингийн төв, Үндэсний төлбөр тооцооны хадгаламжийн төв багтжээ. Зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн "валютын зах зээл болон үнэт металлын зах зээл дээр ам.доллар, еврогоос бусад бүх хэрэгслээр арилжаа явагдана" гэж Москвагийн биржийн мэдээлэлд дурдсан байна.
Шинэ хориг хэмжээ нь батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгдсэн "Оросын санхүүгийн системийн бүтэц"-ийн эсрэг чиглэсэн гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.
Хориг арга хэмжээ нь рублийн хөрвөх чадварыг хязгаарлаж, Оросоос валют гаргах зардлыг нэмэгдүүлж, Оросын экспортлогчдод валютыг таатай ханшаар арилжахад хүндрэл учруулна гэж Европын бодлогын шинжилгээний төвийн /CEPA/ зочин судлаач Александр Коляндр “The Bell” сонинд ярьжээ. ОХУ-ын Төв банкнаас ам.доллар, еврогоор хийх гүйлгээг биржийн бус түвшинд хийнэ гэж мэдээлжээ. Тус банк рублийн албан ёсны ханшийг банкны тайлангийн мэдээлэл, биржээс гадуурх дижитал худалдааны платформуудын мэдээлэлд үндэслэн тогтоох аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Оросын арми укрианыхаас илүү тооны дронтой байгаа ! 1920 онд морьт арми 1943 онд анх танкийн арми байгуулж байсан шиг одоо дроны арми байгуулж байгаа ! 20 мянган дрон нэг арми болдог гэсэн ! Укрианы армид тёхник үлдээгүй болохоор одоо оросын дронууд укрианы цэрэг бүрийн толгой дээр очдог буудаг болсон мэдээж бөмбөгтэйгээр ! Путинд тактикийн цөмийн зэвсэгээ хэрэглэх шалтаг шалтгааныг укрианууд өгөхгүй байна ! Нэг л тийм шалтаг өгвөл зурагтаар ашгүй мөөгөн үүл үзмээр байна ! Элбэгдоржийн сурч байсан Львов хотыг л агаарт хийсгэх хэрэгтэй дэ Путинээ ! Энэ Батсайханы Харьков хэрэггүй !
Сайхан мэдээ бн Мангадын дайн голомтондоо гэж
ОДОО ОРСОД АМ ДОЛЛАРТАЙ ХАРЬЦУУЛЖ ЮУ Ч ХУДАЛДАХГҮЙ ДОЛЛАРГҮЙ ОРОН БОЛННО БҮХ УЛСУУД БАЙНГА ХИЙМЛЭЭР ӨСГӨЖ БАЙДАГ ДОЛЛАРЫГ АВАХГҮЙ БОЛ ДОЛЛАР ЦААС БОЛНО ДОЛЛАР АМЕРИКТАЙ Л ХЭРЭГТЭЙ БАЙХ
хөөрхий анус аргаа ч барж бнадөө,тэртэй тэргүй брикс хоорондоо шинэ валюттай болох талаар хэлэлцэж эхэллээ,ямар ч баталгаагүй доллар хэмээх цаасаар улс орныг дээрэмдэх ажиллагаанд эцэс болгох өдөр улам ойртсоны л тэмдэг юмдаа гэж
Украин ялна Украин ялагдвал дараагийн улс Казакстан гээд бгаа
Оросууд юм бол тугрик гэж шоолдог.