
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе,үзэл бодол” нэвтрүүлгийн өчигдрийн /2024-04-16/ дугаарт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа гурилын үнийн талаар сэтгүүлчийн асуултад тодорхой хариулт өгч, энэ салбарт үүсээд буй нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадварт гурилын үнийн өсөлт хэрхэн нөлөөлж буй болон цаашид Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар ярив.
Сүүлийн жилүүдэд улаан буудайн тариалалтыг дэмжиж төрөөс татаас өгсөөр байтал гурилын үнэ өссөн нь энэ салбарын хэдхэн компани үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг болсон. Иймд гурилын зах зээлийг тэлж, үнийг бууруулж, иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулж буй байдлыг зогсоох ёстой гэж Засгийн газрын зүгээс үзэж байна.
Иргэдийн өдөр тутамд иддэг гурил, гурилан бүтээгдэхүүнийн үнэ нийт барааны үнийн өсөлт дунд 60-70 хувийг эзэлж буй статистик гарчээ. 2022 оны дунд үеэс гурилын үнэ огцом, тасралтгүй өссөөр байгаа юм. Жишээ нь 50 кг нэгдүгээр гурилыг 65 мянгаар авдаг байсан бол сар бүрийн үнийн өсөлт нэмэгдсээр нэг жилийн дараа 120-130 мянган төгрөгөөр авдаг болсон. Иймд шалтгааныг тогтоохоор Засгийн газар ажилласны үндсэнд улаан буудайн үнэ төдийлөн нэмэгдээгүй ч гурилын үнэ 2-3 дахин өссөн үзүүлэлт гарсан байна.
Гурилын салбарынхан үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн гэдгийг ШӨХТГ-аас хяналт шалгалт хийх явцдаа олон нийтэд зарлаж байсан юм. Ингээд тус газраас гурилын үйлдвэрүүдэд тодорхой хэмжээний торгууль тавьсан ч торгуулиа төлөхгүйгээр шүүхэд хандсан байна. Шүүхийн шатанд асуудлыг шийдэхгүй өнөөдрийг хүртэл хүлээгдэж байгаа.
Хэрэв шүүхийн шийдвэр эцэслэн гарахыг хүлээвэл иргэдэд учирч буй үнийн дарамт ойрын хугацаанд шийдэгдэхээргүй удаашрах төлөвтэй байгаа тул Засгийн газраас хуулийн төсөл санаачилсан юм. УИХ-аар хэлэлцэхийг дэмжээд байгаа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдсанаар энэ салбарын зах зээл дээрх өрсөлдөөнийг нээж, гадаадаас чанартай, хямд гурилыг импортын татваргүйгээр оруулж ирэх боломжтой болно гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн үеэр онцолж ярив.
Ч.Анхныжаргал
Сэтгэгдэл9
маш зүйтэй яаралтай арга хэмжээ авчээ засгийн газрын дэргэд шүүх яамаа байгуулаачээ шүүх яамгүй засгийн газар ямар ч чадамжгүй хэсэг хүний ам хараад сууж байна засгийн газар ажлаа явуулж байхад хууль зөрчсөн асуудал салбар бүр дээр гарч байна хурдан зөрчлийг шийдэх ёстой ТЭГЭЭД ЦААШАА ЯВМААР АЖИЛМААР БАЙНА Ш ДЭЭ ШҮҮХ ЯАМ МОНГОЛ УЛСАД ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРАЛ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ИЛҮҮ ЭРХТЭЙ ТУСГААР ТОГТНОСОН ШУЛРГА БУС ВАНТ УЛС БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ ХҮНИЙ ЭХИЙГ ЗӨХЧӨӨД ХҮРЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
Зөв. Бүрэн дэмжиж байна. Үндсэний үлйдвэрдэгч нэрээр даварсан энэ гурилын мафийг таслан зогсоох цаг нь ирсэн. Үгсэн хуйвалдах буюу картелийн монополь тогтоочихоод байна. Гурил үйлдвэрлэгчид ард түмний зовлонгоор хагартлаа баяжсан шүү дээ..
Нэг өрх сард 10 кг гурил иддэг гэж үзвэл жилд 120кг Үнийн зөрөө нэг кг тутамд 1500 төгрөг Нэг жид айл өрхөөс 180000 төгрөг хоёр жилд 360000 төгрөг болж байна. Буцааж өгнө байгаа. Иргэд нэхэх эрхтэй!!!
Данхын авлига авч томилж дархалсан Дорнодын бээжинхав нүүртэй нэг сайд Данхад төлсөн мөнгөө хэд дахин хувьдаа нугалж аваад байна..
Buudain une hamaagui tulsn, dollar, selbeg, geed olon zuil ussun. Zasag uuruu buruugaa busdaas haigaad bn
Анхнаасаа цаөхөн хэдэн компанид давуу байдал олгох хэрэггүй байсан юм. Аргентин гээд дампуурсан улс бий, монголтой адилхан цөөхөн монопольд үндэсний үйлдвэрлэлээ алдаад дууссан. Тэрний оронд өрсөлдөн үүсгэсэн олон тооны үйлдвэрийг дэмжих байсан юм Тайвань улсын хөгжлийн загвар тйим. Энэ бол бодлогын алдаа, төрд байгаа удирдлагын буруу бодлоготой холбоотой
chi Gensek ogoochee, nam um yrd bnu, zaag um yrd bnu, duruaaraa umaa
Импортын үрийн будаагаа хуйвалдаад тараачихсан жигд хуваарилаагүй юм биш үү
МОНГОЛЫН ШУНАЛТАЙ КОМПАНИУД МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ МОНГОЛД БООРДООЧ БАЙХГҮЙ ТАРИАНЫ ҮРЧ БАЙХГҮЙ ХОЁР ХӨРШИД ГУРИЛ БАЙХГҮЙ ЮМ БИШ ДЭЭ МИЛЛИАРД ТАВАН ЗУУН САЯ ХҮНТЭЙ ХЯТАДТ МОНГОЛЧУУДААС ИЛҮҮ ХҮНС ХЯМД ОРСЫН ХУВЬД ЯРИХ ЮМГҮЙ ДЭЛХИЙД НЭГ НОМЕРИЙН УЛААН БУУДАЙ ХУРААДАГ ОРСЫН ЕВРАЗИЙГ СУНАН ХЭВТСЭН ХАР ШОРООН ХБРСТ ГАЗАР ДАЛАЙ ДОР ОРООГҮЙ ЦАГТ МОНГОЛ ХҮН АМТ ЧАНАРТАЙ БУУЗ ХИЙХЭД ХАГАРЧ ЯЗАРДАГГҮЙ РУРИЛ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ ГУРИЛ ЧАНАРЫН ХУВЬД МУУ ҮҮНЭЭС БОЛООД ХҮҮХЭД ЗАЛУУС ТАГЖИЙСАН ХАР ЮМ БЛЖ ӨСЧ БАЙНА