Засгийн газар бол парламентын засаглалтай улсын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг дээд байгууллага юм. Парламент буюу УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хүрээнд ажлаа хийнэ. Өөрөөр хэлбэл, багийн тоглолтоор ажилладаг. Үйл ажиллагаа нь улс төрөөс ангид байхыг шаарддаг. Тиймдээ, “...Хэрвээ та олон нийтэд таалагдахуйц улс төр хийхийг хүсэж байгаа бол Засгийн газрын гишүүн байх хориотой” гэдэг улс төрийн анхан шатны санамжтай. Тиймээс, хэн нэгэн сайд нь багийн тоглолтоос гарч, ганцаараа тодорч, попорч болдоггүй онцлогтой.
Манайд, УИХ-аас 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайдын эрх үүрэг нэмэгдсэн. Тэр утгаараа, өнөөгийн Засгийн газар Ерөнхий сайдын бодлогоор явах учиртай. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн зун бүрдүүлсэн Засгийн газрын зарим нэг сайд “жам ёс”-ноос хазайгаад явчих шиг боллоо.
Явсаар, үг үйлдэл нь Засгийн газартаа, Ерөнхий сайддаа гай дуудах шинжтэй болоод явчихлаа. Тэр сайд бол мэдээж хэрэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд буюу уламжлалт нэршлээр Уул уурхайн сайд Г.Дамдинням юм. УИХ-д анх удаа сонгогдоод, жилийн дараа Уул уурхайн сайд болно гэдэг бол улс төрийн том карьер мөнөөс мөн. Тиймээс, ингэж олдсон карьерыг хайрлаж явах учиртай юм, уг нь. Тэгээд ч Г.Дамдиннямын тухайд улс төрийн цэвэр өрсөлдөөнөөр сайд болсон уу гэвэл үгүй л дээ. Улстөрчийн хувьд сайдын зиндаанд ханасан нэр, туршлага хараахан хурааж амжаагүй хүн байгаа юм. Дээрээс нь “жижиг сажиг” алдаа олонтой. УИХ-д сонгогдохоосоо өмнө Хөгжлийн банкны 33 тэрбумын асуудалд нэр холбогдсон. УИХ-ын гишүүн, тэр байтугай Уул уурхайн сайд болсноос нь хойш өнгөрсан намар сонгогдсон тойргийнх нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн н.Алтантуяа хэвлэлийн бага хурал зарлаж, Ерөө суманд байдаг Хонгор нэртэй томоохон төмрийн хүдрийн нөөцтэй ордод Г.Дамдиннямын санаархал явж байгаа” хэмээн мэдээлж байв.
Мөн Ухаахудагийн хөрсийг хуулдаг компанитай холбоотой нь Уул уурхайн сайд болоход нь сөхөгдөж “...Энэ ашиг сонирхлын зөрчил мөн үү” гэж хүртэл яригдаж л байв. Гэсэн ч тэрээр сайдаар томилогдсон. Томилогдоод хагас жил орчим болж байна.
Энэ хооронд Ерөнхий сайддаа тээг болохуйц хоёр том асуудал тарьжээ. Бас, танхимын сайд нартайгаа таарахгүй ойр зуурын хэрүүл хийгээд болохыг больж байгаа бололтой. Тодруулбал, Засгийн газар 2025 оны наймдугаар сарын 20-нд АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан. Сайд Г.Дамдиннямын танилцуулснаар АМНАТ-ийг биржийн үнээр тооцон хөнгөлж авах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, АМНАТ-ийн хөнгөлөлтийн автор нь Г.Дамдинням болсон. Тэрээр “...Жишиг үнээр АМНАТ тооцож, бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авдаг байсан нь аж ахуй нэгжид дарамт үүсгэж байсан. Түүхий эдийн үнэ өндөр үед компаниуд тэсч байсан ч, үнэ буурахад алдагдалд орж, үйл ажиллагаа доголдсон. Тиймээс бид бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжиж байна” гэж тайлбарласан. Харин УИХ-ын нэр бүхий зарим гишүүн “...АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж, тодорхой компаниудад давуу байдал олгосон. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн хуульд нийцүүлэн шийдэх байсан. Гэтэл 30-40 цэцэрлэг барихтай дүйцэх 200 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх боломжийг хаасан тогтоол баталсан. Энэ бол нүүрсний хулгайгаас ялгаагүй юм.
АМНАТ-ийн сөхөж ярихад салбарын сайд нь “...Энэ удаад л өнгөрөөчих” гэж гуйж байна” гэж эсэргүүцсэн. Үүний дараахан АМНАТ-ийн энэ хөнгөлөлтөөс болоод Засгийн газрын огцруулах тухай хүртэл яригдаж, улмаар ажил хэрэг болох дөхсөн. Товчилбол, Засгийн газрынхаа “амь”-нд хүрэх шахсан.
Ингээд байхад л сайд Г.Дамдинням “...АМНАТ-тэй холбоотой асуудал улстөржөөд гараад ирсэн. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд, хуулийн дагуу явсан. “Энержи Ресурс” энэ тогтоолоор давуу байдал аваагүй” гэж гүрийсээр байсан. Харамсалтай нь, АМНАТ-ийн хөнгөлөлтийн гор өнөөдөр ч үргэлжилж байна. Учир нь, эдийн засагчид “...АМНАТ-ийн хөнгөлөлтөөс болж орлого тасраад байна” хэмээн дүгнээд эхэллээ. Үнэхээр ч сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол Улсын төрийн сан хөмрөг цалингаас өөрийг санхүүжүүлэхээ үндсэндээ зогсоогоод байгаа юм. Үүнийг эх сурвалжууд янз бүрээр л тайлбарлаж байна. Гэхдээ, тэдний дундаас Монгол Улс уул уурхайгаас, тэр дундаа АМНАТ-өөс гол орлогоо олдог учраас сайд Г.Дамдиннямын санаачилсан хөнгөлөлт л нөлөөлөв бололтой. Уул уурхайн сайд болгоны тулдаг нэг том асуудал бол шатахууны хомсдол байдаг. Г.Дамдинням ч хоёр сарын өмнөөс энэ бэрхшээлтэй туллаа. Гэвч, монголчууд хоёр сарын туршид шатахууны хомсдолд амьдарч, ШТС-т дугаарлаж өдөр хоногийг өнгөрөөж байна.
Мань сайд байнга л “...Шатахууны нийлүүлэлт хэвийн байна”, “...Даваа гаригаас шатахуун хэвийн олгож эхэлнэ” гэх зэргээр хоёр сар л худлаа заллаа. Шатахуун импортлогчидтой уулзахаараа “...Ашгаа бодоод хомсдуулаад байгаа бол торгоно, хариуцлага тооцно” гэнэ. Гэвч, маргааш нь нөгөө л байхь байдгараа, шатахуунд дугаарласан амьдрал үргэлжилж байна.
Хамгийн гол нь, Г.Дамдиннямаас өмнөх сайд нар ийм хомсолтой тулж, иргэдээс хатуу хөтүү үг сонсдог ч яаж ийгээд л арилгаж, хэвийн гольдролд нь оруулдаг байв. Яг үнэндээ, цар тахлын хэцүү үе, хойд хөршийн дайны эхэнд ч шатахуун ингэж тасарч хомсдож байгаагүй юм. Ерөөс, энэ бол сайд Г.Дамдиннямын менежмент муутайгийн л шинж гэхэд болно. Өөрөө хойд хөрш рүү, эсвэл өмнөд хөрш рүү холбогдож, ярьж хөөрөөд шатахууны нийлүүлэлтийг төрийн түвшинд шийдчих бололцоотой. Эс бөгөөс өнөөх хэдэн импортлогчидтойгоо хэл үгээ ололцвол тэд шатахууны хомсдол үүсгэхгүйгээ чадна. Анх НИК-ийг хувьчилснаас хойш л Монгол Улс шатахууны хувьд хойд хөршөөс илүүтэй шатахуун импортлогчдынхоо хараат болсон. Тэд 30 жил шатахуун зөөж, жижиглэн худалдаж байна. Тасарвал, хомсдвол хаанаас сэлбэхээ мэдэхтэйгээ болсон. Гэтэл, энэ Г.Дамдинням шатахуун нөөцлөх савных нь хэчнээн зуун тэрбум төгрөгийг шийдүүлж өгөөд байхад л шатахуун хомсдоод байгаа нь гайхмаар л байгаа юм. Г.Дамдинням шиг шатахуун импортлогчдод ингэж асуудлыг нь шийдэж байсан сайд байхгүй, бас Г.Дамдиннямын үе шиг шатахуун ийм удаан хомсдож байсан түүх үгүй юм. Сонин биш гэж үү. Үүнээс гадна, сайд Г.Дамдинням нэг танхимд суугаа, өөрөөсөө нас, туршлагаар хэд дахин илүү сайд нартай мөчөөрхөлцөөд хэрэг алга. Цахим сүлжээнд гэнэт ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг“...Манайх Уул уурхайн хоёр сайдтай болсон.
Одоо Аж үйлдвэрийн хоёр дахь сайдтай Үүнд нь С.Бямбацогт “...Г.Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж байгаа. Би бас хариуцсан ажлаа хийж байгаа. Ямар нэг үл ойлголцол байхгүй. Зарим нэг ажил дээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам “Эрдэнэс Монгол” компанитай захирлууд ажлаа уялдуулах тал дээр сул байж магадгүй.
Үүнийг уялдуулах тал дээр бид анхаарна. ЗГХЭГ-ын дарга бол салбар хоорондын уялдааг хангах, зохицуулах үүрэгтэй” хэмээн хариулсан. Улс төрийн хүрээнд яригдсанаар тэд “Эрдэнэс Тавантолгой” юм уу, тиймэрхүү ач холбогдол өндөртэй, уул уурхайн компанийн удирдлагын томилгооноос болж муудсан бололтой юм. Сайд Г.Дамдиннямын муудалцаж, хэрэлдсэн, бүр тодруулбал, эрх мэдэл булаалдсан сайд С.Бямбацогтоор тогтохгүй л дуулдаж байна. Тэр байтугай “…Уул уурхайн компаниуд Уул уурхайн сайдаасаа айгаад зугтдаг боллоо” гэсэн яриа хүртэл тарсан байх юм. Уг нь “...Улстөрч хүн ухаан, тулх хоёрыг чардайтал барьж байж олны итгэл, дэмжлэгийг авдаг номтой, жамтай” гэдгийг Г.Дамдинням ойлголгүй өнөөг хүрчэээ. Нэг үгээр хэлбэл, сайд Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна. Гэвч, Засгийн газар, Г.Дамдинням хоёрын зам нийлэх салах ч яах вэ. Сайд явж л байдаг, ирж л байдаг. Харин тэдний хйисэн алдаа болгоных нь гайг жирийн иргэд үүрч, хэлмэгддэг. Энэ л муу байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 12 сарын 17,
2025

Сэтгэгдэл18
Үнэн шд. Новшийн Зандантай нь зайлуулах хэрэгтэй. Энэ мангар бацаанд ямар ч чадамж алга. Завхарсан засаг улс орныг нүдэн дээр сүйрүүлж бна, уул уурхай эрдэс баялгийн салбар ч дампуурч дууслаа. Өмнөх засаг мяэга ддахин илүү байждээ новш гэж
МАНын дархлагдсан алуурчид хулгайч нартай тэмцэх маш зөв арга байна МАН-ын дархлагдсан алуурчин хулгайч нарын хохироосон улсыг гадаадаас сүр дуулиантай олон улсын хуулийн байгууллагуудад мэдэгдэж байгаад авчирч МАН ын дарга нараас хохирлыг нь нэхэмжлүүлье.. Саарал ордонд байгаа алуурчдын гэмт хэргийг дахин сэргээж хуулийн байгуулалгад дахин хандах хэрэгтэй. Ирвэс хамгаалагч залуу алагдсан, Батхүү агсан төрийн ордонд алагдсан, Сэлэнгэд МАНын дарга нарын бүлэглэн үйлдсэн бүлэг хүчин , 7 сарын 1 нд 5 хүнийг буудаж алсан зэрэг хэргүүдийг дахин сэргээж шалгуулах шаардлагатай. 16 настай охины алаад чемоданд хийсэн алуурчны ар талд МАН ын хамаргүй дархлагдсан хулгайч Багабаньд байгаа юм байна. Анандбазарын 1000 хүүхэн хүчиндсэн асуудлыг дахин сэргээж шалгах хэрэгтэй. Мөн МАНын дарга нарын хохироосон гадаад иргэдийг гадаадаас толгой дараалан дуудан авчирах хэрэгтэй. МАНын дархлагдсан хулгайч алуурчид дахин 2 хзнийг гадаадаас авчрахад тэсэхгүй зайлцгааж далдарцгаах болно
Бүдрагчаа чи дараагийн ээлжинд Сэлэнгэд МАНын дарга нарын бүлэглэн хүчиндсэн Энхтуяа гэдэг бүсгүйг олж шударга ёсыг шаардуулаарай. 2 хүн алсан алуурчин Номт нүүрсээр хуураад шүүх хяналтынхныг худалдаад бараг зүгээр өнгөрөөсөн гэдэг шүү.
Ганц бензины асуудлыг шийдэж чадахгүй худ ярьсан саад огцорвол таарна.
МАНын дархлагдсан алуурчид хулгайч нартай тэмцэх маш зөв арга байна МАН-ын дархлагдсан алуурчин хулгайч нарын хохироосон улсыг гадаадаас сүр дуулиантай олон улсын хуулийн байгууллагуудад мэдэгдэж байгаад авчирч МАН ын дарга нараас хохирлыг нь нэхэмжлүүлье.. Саарал ордонд байгаа алуурчдын гэмт хэргийг дахин сэргээж хуулийн байгуулалгад дахин хандах хэрэгтэй. Ирвэс хамгаалагч залуу алагдсан, Батхүү агсан төрийн ордонд алагдсан, Сэлэнгэд МАНын дарга нарын бүлэглэн үйлдсэн бүлэг хүчин , 7 сарын 1 нд 5 хүнийг буудаж алсан зэрэг хэргүүдийг дахин сэргээж шалгуулах шаардлагатай. 16 настай охины алаад чемоданд хийсэн алуурчны ар талд МАН ын хамаргүй дархлагдсан хулгайч Багабаньд байгаа юм байна. Анандбазарын 1000 хүүхэн хүчиндсэн асуудлыг дахин сэргээж шалгах хэрэгтэй. Мөн МАНын дарга нарын хохироосон гадаад иргэдийг гадаадаас толгой дараалан дуудан авчирах хэрэгтэй. МАНын дархлагдсан хулгайч алуурчид дахин 2 хзнийг гадаадаас авчрахад тэсэхгүй зайлцгааж далдарцгаах болно
Ардын намынхан ч ёстой нэг энэ дэлхийн хамгийн шившгийн бузарууд юм байна даа! Бүгдээрээ үхэж далд ороосой! Псдакууд!
Ийм хувийн ажлаа төрийн хүчээр хийх гэсэн курсчдыг зайлуулах хэрэгтэй
МАНын дархлагдсан алуурчид хулгайч сайд дарга нартай тэмцэх маш зөв арга байна МАН-ын дархлагдсан алуурчин хулгайч нарын хохироосон улсыг гадаадаас сүр дуулиантай олон улсын хуулийн байгууллагуудад мэдэгдэж байгаад авчирч МАН ын дарга нараас хохирлыг нь нэхэмжлүүлье.. Саарал ордонд байгаа алуурчдын гэмт хэргийг дахин сэргээж хуулийн байгуулалгад дахин хандах хэрэгтэй. Ирвэс хамгаалагч залуу алагдсан, Батхүү агсан төрийн ордонд алагдсан, Сэлэнгэд МАНын дарга нарын бүлэглэн үйлдсэн бүлэг хүчин , 7 сарын 1 нд 5 хүнийг буудаж алсан зэрэг хэргүүдийг дахин сэргээж шалгуулах шаардлагатай. 16 настай охины алаад чемоданд хийсэн алуурчны ар талд МАН ын хамаргүй дархлагдсан хулгайч Багабаньд байгаа юм байна. Анандбазарын 1000 хүүхэн хүчиндсэн асуудлыг дахин сэргээж шалгах хэрэгтэй. Мөн МАНын дарга нарын хохироосон гадаад иргэдийг гадаадаас толгой дараалан дуудан авчирах хэрэгтэй. МАНын дархлагдсан хулгайч алуурчид дахин 2 хзнийг гадаадаас авчрахад тэсэхгүй зайлцгааж далдарцгаах болно
MGLturiin bosgo iim jijig boloh gj.Udurdaj bga humuus n uls ornoo hugjuuleh bish ah duus.mungenii suljeetei nuhdedteigee hamtarch ideh.gj iim songolt hj bn.Odoo Damdinnym.Ganhuyagiig ymar said gehev de.ymarch medleg bolovsrol.turiin hunii zangarag bhgui zugeer shaldan bandi.Turiin hunii zangaragiig ZI enhbold haruulj bsan.Nam hargalzahgui sain shildeguudeer ulsaa udirduulaache.Shijir gj galzuu onts surdag huuhed bsan.Odoo IHd gantsaar medlegteigee haruulj bn.MAN d iim zaluuchuud bga ch hugshin tugtseguud deesh gargahgui uomaa.

Энэ ЗГ ийг ул сууриар нь ЕС тай нь өөрчлөх хэрэгтэй. Занданшатарт ЕС хийх хэмжээний мэдлэг ухаан, менежерийн чадвар алга. Тэр урдах ЕС шигээ л маанагдуу хүүхэлдэй болох нь ойлгомжтой бхад хэвээр нь явуулаад байх тусам л Монголд хортой.
Төр ч , төрийн өндөрүүд ч ийм эх орноосоо урвагч , эрх ашигийн бөөн зөрчилт ХУЛГАЙЧДЫГ төр - засагт шургалуулаад байгааг ард түмэн гайхаад гайхаад таашгүй л урвалт хөрвөлт явагдаад байна даа , яалтай ... Энэ нөхөр чинь бас нөгөө " эх орноосоо урвасан " хэргээр ял эдэлж \ бас цагаатгагдсан уу \ гэр бүлийн хүргэн энэ тэр гэсэн үү , үгүй юм уу ... Их эзэн бол урвагчдыг удам угсаагаар хүйс тэмтэрдэг гэж түүх өгүүлдэгсэн ...
МАНын дархлагдсан алуурчид хулгайч сайд дарга нартай тэмцэх маш зөв арга байна МАН-ын дархлагдсан алуурчин хулгайч нарын хохироосон улсыг гадаадаас сүр дуулиантай олон улсын хуулийн байгууллагуудад мэдэгдэж байгаад авчирч МАН ын дарга нараас хохирлыг нь нэхэмжлүүлье.. Саарал ордонд байгаа алуурчдын гэмт хэргийг дахин сэргээж хуулийн байгуулалгад дахин хандах хэрэгтэй. Ирвэс хамгаалагч залуу алагдсан, Батхүү агсан төрийн ордонд алагдсан, Сэлэнгэд МАНын дарга нарын бүлэглэн үйлдсэн бүлэг хүчин , 7 сарын 1 нд 5 хүнийг буудаж алсан зэрэг хэргүүдийг дахин сэргээж шалгуулах шаардлагатай. 16 настай охины алаад чемоданд хийсэн алуурчны ар талд МАН ын хамаргүй дархлагдсан хулгайч Багабаньд байгаа юм байна. Анандбазарын 1000 хүүхэн хүчиндсэн асуудлыг дахин сэргээж шалгах хэрэгтэй. Мөн МАНын дарга нарын хохироосон гадаад иргэдийг гадаадаас толгой дараалан дуудан авчирах хэрэгтэй. МАНын дархлагдсан хулгайч алуурчид дахин 2 хзнийг гадаадаас авчрахад тэсэхгүй зайлцгааж далдарцгаах болно
Зандангахай сайдын албан тушаалыг Данх шиг зараад мөнгийг аваад идчихсэн тул яаж ч чадахгүй шүү
МАН-ын Одбаярт бөгсөө базуулж хохирсон Солонгос онгоцны үйлчлэгч хүүхнийг Монголд авчирч хохирлыг нь бхрагдужлж өгөхийг Хүрэлсүхээс шаардууулья
Дальчгар Дамдинням бас гадаадад бөгс илж хүн амьтан хохироосон сураг байдаг юм. Тэх хохирсон хүнийг нь олж Монголд авчирья
Зоригийг алсан гэж хилс хэрэгт гүтгэгдэн аймшигтайгаар яргалуулж алуулсан Дамирангийн Энхбатын гэр бүл хүүхдүүдийг Монголд авчирч шударга ёсыг Хүрэлсүхээс шаардуулцгаая