![sonin.mn](/storage/news_images/1707621999viber_image_2024-02-09_14-02-49-5611.jpg)
Мэндчилгээ
Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх сайхан нутагтаа амьдран суугаа элэг нэгт ахан дүүс ээ,
Өргөн дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа монголчууд аа,
Та бүхэндээ XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье.
Өнгөрсөн туулай жилд Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, улс орны хөгжлийг хойш татаж ирсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, төрийн хүнд сурталтай дорвитой тэмцсэн жил байлаа.
Монголчууд бид цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас үүдсэн хямралуудыг амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлттэй, иргэн бүр эх орныхоо хишгээс хүртсэн сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна.
Туулай жил амжилт ололт арвин, алдаагаа засаж залруулах алхам хийсэн, ажил үйлс өөдрөг, өрнүүн жил байлаа. 2023 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5220 ам.долларт хүрч, төсвийн орлого 30 жилийн түүхэнд анх удаа 1.9 их наядаар даван, төрийн албан хаагчдын цалин, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүллээ.
Ард түмний төлөөллийн чадамжийг сайжруулж, жалга дов тойрсон явцуу улс төрөөс хөгжлийн бодлого дагасан бодлогын улс төр рүү шилжих тогтолцооны реформыг хамтдаа хийж чадлаа.
Туулай жилийн төгсгөлд нийт ард иргэддээ 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилсан бол луу жилдээ Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, байгалийн баялгийнхаа өгөөжийг бүх нийтээрээ ижил тэгш хүртэх боломж нээгдэх юм.
Ирэх он жилүүдэд бид ололт амжилт, алдаа онооноосоо суралцаж, цаашид хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг, төсвийн нөөцийг зөв зүйтэй зарцуулдаг, судалгаанд суурилсан бодлого шийдвэр гаргадаг, цомхон, чадварлаг төрийг цогцлоож, далд эдийн засаг, авлига тойрсон бүлэглэлийн тогтолцоог бүрэн нурааж, дундаж давхарга зохилсон, үндэсний бүтээмж дээшилсэн сайн цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Ирж буй луу жилд дөрвөн жилд нэг тохиох УИХ-ын болон Орон нутгийн сонгууль болж, ард түмэн төлөөллөө сонгох эрхээ эдэлж, төр засгаа хамтдаа байгуулах болно. Монголчууд сэтгэлдээ галтай, холч ухаантай бөгөөд үнэн, худлыг ялгаж мэддэг хэрсүү ард түмэн. Олон жил бугшсан асуудлуудтай үл эвлэрэн, шударга ёсны цонхоо нээж, шинэчлэлийн салхийг нэвт үлээлгэсэн он жилүүд үргэлжлэх учиртай.
Ирж буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ төр түвшин, түмэн олноороо энх амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан
Сэтгэгдэл32
Төрийн хар, цагаан туг их дошгин. Төрийн хар, цагаан туг энэ авилгалч, хулгайч, луйварчдыг долоон үеэр нь цээрлүүлж, гэсгээг...
Баялгийг та түлхүү хүртсэн биз, ард түмэнд үмх юм өгч попроод
Төрөөс төрсөн тэрбумтан. Говь-Алтай-д нэр дэвшихээр Раднаасэд, Ж.Энхбаяр нарыг шороотой хутгах ажлыг зохион байгуулсан гэлцдэг.
hun hog. enhbayr radnaa bas hun hog
4 jild 100k avlaa avlaa
4 jild 100k avlaa avlaa
Admineraliin luivarchin shorondoo or doo. Ih hurald ene etgeediig songoj bolohgui.
МАН ын дархлагдсан луйварчин хулгайч. Энэ хулгайчийн ард асаалттай танк байгаа болоод ингэж жаалж чадаж байгаа. Хэн хэн байгаа бол? Фүүк .Дан Хао хамтран хувь эзэмшигч нар биш биз?
МАН ын дархлагдсан луйварчин хулгайч. Энэ хулгайчийн ард асаалттай танк байгаа болоод ингэж жаалж чадаж байгаа. Хэн хэн байгаа бол? Фүүк .Дан Хао хамтран хувь эзэмшигч нар биш биз?
Тэрбумаар тоологдох нөөцтэй эх орны хишгээс талхны үйрмэг хүртээснийгээ ингэж хэлж болохгүй л дээ.
За яахав гоншигнож гонжирж байж жаахан юм амсууллаа! Дараа дараагийнх нь гайгүй юм өгөөрэй дээ! Дээгүүрээ зусалж идэж ханаа байлгүй дээ!
"...Иргэн бүр эх орныхоо хишгээс хүртсэн..." ene hun ard irgediig göö mön ih doromjilj baina! Busdiig teneg gej boddog ih zantai hun, öörin tenegee haruulj baigaa jum gedeg ug baidag jum
Манай энэ идэж ууснаа ядуу иргэддээ гайхуулсан ганган дээдсүүдийг харахаар нүд хорсох юм.
Шалгуулах хэрэгтэй
ГовьАлтайчууд минь сийрэг ухаан гаргаж энэ муу нүүрсны хулгайн толгойлогчыг битгий гаргаарай .
ГовьАлтайчууд минь сийрэг ухаан гаргаж энэ муу нүүрсны хулгайн толгойлогчыг битгий гаргаарай .
Таван Толгойн 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрт 17 сая₮ ирэх ёстой, хулгайлагдсан 44 их наядаас 190 сая ₮,хулгайлагдсан 440 их наядаас тооцвол 1 тэрбум 900 сая ₮ хувьцаатай хүн бүрт ирэх ёстой. Хулгайчдыг шийтгэж сонгуулиас өмнө энэ бүгдийг хувиарлаарай МАН ын засгийн газар, их хуралд суудалтай сөрөг хүчин АНам, ХҮН намынхаан.Монголчууд энэ сонгуулиар нэхэл хатуутай байх болно. Хар машинаар тоолохгүй.
Эвий дээ…энэ хүнийг хараад өрөвдөх юм. Яг өөртэйгээ таарсан, өөрөөсөө доошоо мэдээлэлтэй хэдэн малчиддаа л сайн хүн шиг харагддаг байх даа. Залуу үе энэ мэтийн цүнх барьж гүйсээр насаа барж байгаа луйврын системийн гар хөлийг нэг нүдээрээ ч тоож харахгүй, мэдэх ч үгүй шүү дээ хөөрхий.
chi ali 1 hiigeechee nam dure. daguu nam esbel zasag ajilaa tng malaa
Яаж идэж барна аа? 5 кг махны мөнгө.
Яаж идэж барна аа? 5 кг махны мөнгө.
Яаж идэж барна аа? 5 кг махны мөнгө.
ичих нүүргүй гахайнууд шүү , өөрсдийгөө улстөрч гээд андуурчихсан энэ амьтад ... жинхэнэ улстөрч бол ард түмнийхөө төлөө, эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэдэг юм ...
Энхбаяр сайдад тойрог өгөхгүй бол чамайг хэмэлсээр байх нь байна шүү.
Монгол орон бадраг
Nyyrsnii hulgaich heden arban terbumeer shaachihaad ard Irgeddee 100 myanga hehe
Энэ хулгайч эх орны хишгийг ганцаараа хамах гэж байсан шүү.
Энэ хулгайч эх орны хишгийг ганцаараа хамах гэж байсан шүү.
,энэ бисдаг тонилгох хэрэгтэй
Иргэд 104000 төгрөг хүртэж, чи 5 толгойг 4 толгой болголоо доо. Бор тээгийг ямар замаар авчихсан бэ...нэг сайхан халаач
Иргэд 104000 төгрөг хүртэж, чи 5 толгойг 4 толгой болголоо доо. Бор тээгийг ямар замаар авчихсан бэ...нэг сайхан халаач
талхан дээр зүсэм бяслаг