
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүддээ мэдээлэл өгч улмаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн Татварын хууль тогтоомжийн шинэчлэл болон Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх урьдчилсан танилцуулга, мэдээллийг сонслоо. Татварын хуулийн шинэчлэлтэй холбогдуулан улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 13000 гаруй компани болон иргэдээс 176 мянга гаруй санал авч хуулийн төсөлд тусгасан. Хуулийн шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэх татварын орчинг боловсронгуй болгох бөгөөд далд эдийн засаг буурч, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт нэмэгдэж урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ.
Харин Нийгмийн даатгал тэтгэврийн шинэчлэлийн тухайд суурь тэтгэвэр тогтоож, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэврийн хүрэлцээтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон давхаргат тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Ингэснээр олон жил ажиллаж өндөр тэтгэвэр авах боломж бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа тогтвортой байх суурь шинэчлэл болно.
Түүнчлэн Нийслэл хотоос хэрэгжүүлж буй “Туул хурдны зам”, “Тойрог нэгдүгээр зам”-ын бүтээн байгуулалтын талаар танилцуулга сонсож, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрхзүйн орчинтой холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ. Туулын хурдны замын тендерийг 5 дугаар сарын 29-нд зарлах бөгөөд 6 сардаа багтан ажил эхэлвэл 2027 он гэхэд бүтээн байгуулалт нь дуусгахаар төлөвлөжээ
Сэтгэгдэл3
МАН-ын мангайсан нүүртэй хар батганууд жагсагчдын гол зорилгыг гуйвуулан дүнгэнэлдэж байгаа.Энэ бол Данх татварыг 500 дахин нэмж монголчуудыг элгээр нь хэвтүүлсэн явдал.Үүнд Данхын үеэл Нян Бао данжаад бас хамаатай. Энэ данжаад боржуураас олигтой мөнгө цавчиж идэж болохгүй байна. Эхнэрийнхээ компанид их мөнгөний тендер ,охиндоо олигтой цүнх авч өгч болохгүй байна. Тог цахилгаан Замын татвар,машины татварыг оцойтол нь нэмээд өгөөч гэж Данхыг өдөр шөнөгүй шуруптсээр байгаад Данхыг унагаах нүхийг нь ухаад өгчихсөн.
МАН намынхаа нүүрсний хулгайч нарын улсаас хулгайлсан 440 их наядыг тог цахилгаан,зам машины татварыг нэмэх байдлаар ард түмнээс гаргуулж байгаа.. МАН сөнөтүгэй. МАН-ын хулгайч нар Саарал ордондоо бүгд шатацгааж үнсэн товрог болох болтугай..
Монголын Зомбинуудыг чөтгөр ч тоохгүй. Энэ Тэмүүжин нэртэй Зомбинд чөтгөрийн даллага хэрэгтэй. Элбэгдорж гэдэг Зомби, Бат-Үүл гэгч Зомбинуудыг авсанд хийж өгөөд чөтгөрийн дуудлага захиалахаас наашгүй.