Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нийт жүдо сонирхогчдод шинэ жилийн баярын мэндчилгээ илгээжээ. Мэндчилгээг уламжилья.
Эрхэм хүндэт жүдо бөх сонирхогчид оо!
Айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэн сайн сайхныг хүсье. Өнгөрч буй 2013 онд Монголын жүдочид Тив, Дэлхий, Олон улсын тэмцээнээс 26 алт, 52 мөнгө, 75 хүрэл нийт 153 медаль хүртлээ. Үүнд Өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 медаль, 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авч анхны эмэгтэй Дэлхийн аварга төрж, ард олноо магнай тэнийлгэн баярлууллаа. Мөн Дэлхийн Тулааны Спортын Наадамд гайхалтай амжилт үзүүлж эмэгтэй баг гуравдугаар байр, эрэгтэй баг хоёрдугаар байр эзэлсэн сайхан амжилт үзүүллээ.
Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны Тивийн цомын тэмцээн, Гранд-При, Их Дуулга, Дэлхийн мастер зэрэг өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн нийлбэр дүн, бүх амжилтаараа Монголын баг Дэлхийд гуравдугаар байранд орсон нь хамтын ажлын үр дүн юм.
Монгол оронд дотоодод 60 гаруй тэмцээн зохион байгуулж нийт 10 000 гаруй хүүхэд, залуучууд хамрагдаж хүч чадал ур чадвар, зориг тэвчээрээ шалгасан байна. Үүний хажуугаар сургалт, семинар, нарийвчилсан хичээлийг явуулсан нь хойч ирээдүйд зайлшгүй хэрэгтэй бөгөөд ерөнхий боловсролын хичээлд оруулах боломж нөхцөл бүрдүүлж байна. Жүдо бөх нь Дэлхийн 200 гаруй оронд хөгжсөн хамгийн олон хүн хичээллэдэг тулааны урлаг, гайхамшигтай спорт юм.
Түүнээс гадна жүдо бөхийн спорт хүнийг төлөвшүүлдэг цогц боловсролын сургалт, системчилсэн хичээл арга ухаан юм. Жүдогоор дамжуулж эх оронч, шударга, ёс суртахуунтай, хүмүүжил, сахилга баттай иргэн хүн бэлтгэж байгаагаараа онцлог бөгөөд мөн биеийн болон оюуны олон төрлийн дасгал сургуулилт болдгоороо Монол хүнд тохирсон онцлогтой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний зэрэглэлийг ахиулж энэ жил анх удаа Гранд-При тэмцээн болгон Монгол Улсад зохион байгууллаа. Энэ тэмцээнийг анх удаа Дэлхийн 160 гаруй оронд шууд нэвтрүүлж телевизийн түүхэн өөрчилтийг эхлүүлж чадлаа.
Мөн 2013 онд Монголын Жүдо Бөхийн Ордон барихаар шав тавьж ажил эхлүүлсэн бөгөөд тусалж, дэмжихээр маш олон хүн саналаа илэрхийлж байгаад жүдочид баярлаж, хичээж байна.
2014 он бол Олимпийн эрхийн онооны чухал тэмцээнүүд үргэлжилж, ОХУ-д болох Дэлхийн аварга, БНСУ-д болох Азийн тоглолт зэрэг чухал тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль авах хүсэл, эрмэлзэлтэй байгаа бөгөөд үүгээрээ Монгол орноо мандан бадруулж спортын ертөнцөд гайхамшгийг бүтээх чухал хариуцлагатай жил болно. Энэ амжилтыг хамтдаа хийж бүтээхийг уриалж байна.
Төгсгөлд нь Монголын жүдог Монголчууд бид өөрсдөө хөгжүүлж байна. Аймаг, сум, дүүрэг, хороо, клуб, нийгэмлэг, сургууль зэрэгт жүдо бөхөөр хичээллэж, түүнийг хөгжүүлж байгаа удирдлага, хөрөнгө оруулагчид, Дэд ерөнхийлөгч нарт баярлалаа. Уйгагүй хөдөлмөрлөн сэтгэл зүрхээ зориулж байгаа бүх багш, дасгалжуулагч, тамирчид, тэднийхээ найдвартай ар тал болж ирсэн гэр бүлийнхэн, эцэг эхчүүд болон дэмжигч ард түмэндээ баярлалаа.
Гүнээ хүндэтгэсэн:
Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга
Сэтгэгдэл0
Mongoliin judo mandtugai!!!
amjilt byhniig ta byhendee hysen erooj bn
CHI MONGOL HUN UKHAANTAI YUM BOL NAAD ZASAG TORIINHOO TORGON JOLOOG AVAAD EZEN HUN SHIG BAIGAACH JUDO YARIKH TSAG ONGORSON
ийм юмнуудыг буцаагаад тэр чинглэгэндэн чихээд буццасан дээр дээ
Wahaha
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, ирж байгаа ондоо улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. Жүдо -г амжилтанд хүргэсэн Танд баяр хүргэе.
Баттулга дарга маань ингээд жинхэнэ чадах ажлаа хийж байвал бүх Монголчууд баярлана штээ. Чадахгүй мэдэхгүй байж улс төр, эдийн засаг гэж ярихаа больчих тэхүү. Төмөр замын хөгжил дэвшил Женко-оос болж нам гацаад байгаа. Сайд майдаа сайн дураараа өгчихвөл улс оронд их хэрэгтэй дээ.
HUTS TEGEED CHINII MEDEJ GIIGUULSEN CHIN HAANA BNA ?CHAM SHIG YUMNUUD L HAMAG MONGOLYN BAYALYG HUJAA AH NART AA TUSHAAH GEED NOIR CHIN HUREHGUI BGAA BIZ
За чи битий хуцаад бай нэгэн хэвийн ийм байдлаарай чи л амьдар төмөр зам нь монгол улсийн эдийн засгийн гол хүчин зүйл болно. Монгол чинь далайд гарцгүй орон юм чинь.
NEG HOGJIL YARIJ DAVHILAA BOLLOO YUM BISHUU TAIVAN AMIDARMAAR BNA GOLOGOO KHUJAA KHURLIIZ NI YALGAGDAKHGUI NOVSHNUUDYN HUSLIIG KHANGAKH YUMUU
Yag unen
Сайн байцгаана уу? манай жүдочид сэтгэл баясгаж магнай тэнийтэл бахдаж баярлуулж, дүүрэн нулимстай инээж баярлахын жаргалыг зөндөө ч, сайхан ч эдлүүлдэг. Баттулгаа, өөрийн ганц сайн хийж чаддаг ажил энэ мөнөөс мөн л гэж төрдөг ш тээ. Өөрийн хийдэг энэхүү ажлыг чинь л мэдэхээс өөр бусдаар ч мэдэх юм ч ёстой л тас сох. Хүн гээч ганц л зүйлийг юм эд болтол нь болгож гүйцээж бүтээж дархалдаг юм гэнэлээ. Тиймдээ ч, олон санаа оргож босохгүй гэдэг үгтэй, Жүдогийн ажлыг тань бахдаж талархаж явдагчуулын нэгний хувьд хэлэх гэсэн юм маань; БАЯРЛАЛАА, БАТТУЛГАА, мөн, жүдоч та нар минь шинэ ондоо өнгөтэй байж, баяр хөөр, та нартаа бяарлаж бахадсан жаргалын минь илрэл манийгаа олонтоо мэлмэрүүлээрэй хэмээн ерөөе.
өөрийн ганц-өөрийн тань ганц, өөр бусдаар- өөр бусдаар өөрийг чинь.
17chingeleg
Ene hun bohiin holboogoo udirdaj baival bolj bna,busad talaaraa bolison ni deer, Denduu ih shunaltai,orosiin gar hol bolson oodgui novsh
Manai ju-do amjilt mash sain baigaa. hari frants metiin ju-do undur hugjsun ornuudtai hamtarsan beltgel udaan hiij barildaanaa sudluulaad baigaa um shig sanagddag ene bol huvi hynii bodol shyy esvel dagaj mash ih um surdag ch baij magad yamarch baisan amjilt mash sain baigaa bayar hyrgie. niit ju-do chid doo ulam ih amjilt
Buhiin holboo boll ene hund taarah bair suuri. Harin ih hural8 said bol uneheer ahadsan
TА бухэнд ээ илуу их амжил хусэн ероое. Энэ бухэнд таны бие сэтгэлээсээ гаргаж байгаа зутгэлийг хох тэнгэр, монголын ард тумэн чинь харж баярлаж байнаа. Тор улс тумэн олондоо олон сайн зуйлс хийгээрэй.
монголын нэг ноймерын мафи удахгүй гнсгээлээ хүлээн биз дээ.
ЭРЭГТЭЙ МОНГОЛЧУУДЫН ТАЛ НЬ БӨХ ТАЛ НЬ БӨӨ. МОНГОЛ ХҮҮХНҮҮДИЙН ТАЛ НЬ ЯНХАН ТАЛ НЬ УДГАН.
He's such good leader I'm very proud him . I wish you Guys first place. Jenko Battulga u r my hero .
Battulgaa chi er hunii uhaanaar ulsaa hugjuuleerei chamd itgej ywdag shuu.