Монгол Улсын хүчит арслангийн нэг Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Түүнийг “Хоёр Мөнх”-ийн үед гарч ирсэн ер бусын бяртай бөх хэмээдэг. Гурван үеийн бөхийн удамтай бөх тэрээр олон наадамд үеийн бөхчүүлээсээ тунаж үлддэг байснаа дурсан ярьсан юм. Хэрэв авахуулдаг байсан бол үеийн бөхчүүлийнхээ адил цолоо ахиулах боломжтой байсан гэдгээ ч нуугаагүй.
-Таны ид амжилт үзүүлж байсан оргил үеийн наадмын өглөө хэрхэн эхэлдэг байв?
-Би улсынхаа баяр наадмаар хар хүрэн, ногоон өнгийн дээлээр гоёдог байлаа. Түүнээс буян шингэсэн, эсвэл аз дагуулж цол авчрана гэдгээр дээлийн өнгийг бэлгэдэж байсангүй.
Наадам бүхэн сайхан дурсамж үлдээсэн байдаг. Жил бүрийн наадмаар гэр бүлийн хүн маань дээл оёж өгдөг. Энэ жилийн наадмаар хүрэн өнгийн дээлээ өмсч наадмын нээлтээ үзээд бөхчүүлээ дэмжинэ дээ.
Залуу бөхчүүдийн бэлтгэл тун сайн хангагддаг болж. Дор бүрнээ өөрийн гэсэн мэхээ хийгээд барилдаж байгааг нь харахад бахдалтай санагддаг юм. Залуу бөхчүүд жигд барилдаан үзүүлж байна. Тийм учраас улсын наадамд хэн ч түрүүлж болзошгүй болж.
Аймгийн цолтой бөхчүүлээс улсын наадмын түрүү авахыг ч үгүйсгэхгүй. Энэ жилийн наадмаар тэр бөх түрүүлнэ, үзүүрлэнэ таашгүй болсон байна. Энэ утгаар улсын наадам сайхан болох байх гэж бодож байгаа.
-Заал танхимын барилдаануудаас харж байхад таныхаар наадам өнгөлчихөөр бөх гэвэл хэн байна вэ?
-Залуучууд сайхан харагдаж байна. Г.Эрхэмбаяр арслан, П.Бүрэнтөгс арслан хоёрын нэгийг түрүүлж аварга болох болов уу гэж бодож байна. Ялангуяа Бүрэнтөгс арсланг түрүүлэх болов уу гэж харж байгаа. Их өнгөтэй харагдана лээ. 23, 24-тэй өсч яваа бөх.
Бас залуу аварга С.Мөнхбат байна. Сайхан барилдаантай залуу. Эгзэг нь таарвал хэнийг ч хаяна. Харин шуудагдуулаад элэг уяанаас нь барьж аваад тогтоочихвол нэг унаж магадгүй. Сүүлийн хоёр барилдаанд түрүүлээд онцгой харагдаж байна лээ.
Одоогийн зарим бөхчүүд хоёулаа шуудагдаж авчихаад л зэрэгцээд хав дөрвөлжин зогсоод байх юм. Гэтэл бидний үед нэг л гар шуудганд хүрэх юм бол төд удалгүй хаялцчихдаг байсан шүү дээ. Дахин дахин барьц сонгуулаад байдаг байсныг бодвол харин одоо араас нь барьдаг болсноос жаахан шуударч эхлээ юу даа.
Тэгээд ч тэдэнд бидний үеийн ясны бяр дутмаг байгаа юм. Бариа зөрүү л хийж байгаа болохоос биш яг голлуулаад мэх хийж байгаа бөх алга байна. Бидний үеийн бөхчүүл наадам дөхөөд ирсэн ч хоорондоо нэг их хүчээ гаргадаггүй байлаа шүү дээ.
Гэхдээ гаргах үедээ гаргалгүй яахав. Бараг л гаргахгүй дээ. Халз тулах юм бол байдаг хүчээ гаргадаг тийм л үе байлаа шүү дээ. Бүгд барилдааныхаа арга техникийг мэддэг учраас барилдахад ч төвөггүй байсан байх.
-Бөх хүнд бяр амтагдсан онгодтой үе гэж байдаг. Таны хувьд?
-Цэргийн алба хааж байхдаа улсын начин, заан цол хүртсэн. Харин 1976 онд улсын арслан болсон. Тэр үед армийн бөхчүүлийг Ц.Бадамсэрээжид арслан дасгалжуулдаг байсан юм.
Одоо 90 гарчихсан сайхан хүн бий. Энэ буянтны гараас Ч.Бээжин аварга, Ц.Санжаа заан гээд олон сайн бөхчүүд төрж гарсан. Багш маань маш уран барилдаантай хүн.
-Мэдээж та нарын үед жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломжгүй байсан байх. Наадмын бэлтгэлд хэд хоног гардаг байв?
-Наадмын бэлтгэлээ 14 хоног л хийдэг байсан. Миний хувьд тээврийн жолооч байсан болохоор долдугаар сарын 10-нд гэртээ ирээд 11-ний өглөө наадамдаа барилдахаар явдаг байлаа шүү дээ.
Яахав тээврийн жолооч хүний хувьд ачаа тээш өргөх нь бэлтгэл болдог л байсан байх. Наадмын бэлтгэлээ Ц.Цэрэнтогтох аварга, Ж.Мөнхбат аварга, М.Мөнгөн арслантай Санзайн амралтанд наадмын бэлтгэлдээ гардаг байлаа.
-Эр бяраа гайхуулж явсан наадмуудаас тань хамгийн сэтгэлд үлдсэн нь?
-Миний хувьд 1976 оны наадмаар арслан болж байсан үе маань сэтгэлд тодхон үлдсэн. Тэр үед улсын арслан аав маань миний хүү аавынхаа цолонд хүрлээ гэж хамгийн ихээр бэлгэшээж байлаа.
Зорьсон хэрэг чинь бүтэж, аавынх нь бодож явсан биеллээ оллоо гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Аавын аав, аав, би гээд гурван үеийн бөхийн удамтай хүн.
-Та улсын баяр наадамдаа хэдэн жил зодоглож байж улсын арслан цолонд хүрсэн юм бэ?
-Би улсын наадамд 1957 онд хөдөөнөөс ирж барилдаж тав давж начин болж байлаа. Тэгээд 1958 онд гурван жил цэргийн алба хаагаад тэр үеэс л хотод суурьшсан даа. Эндээс чөлөөт бөхийн улсын шигшээ багт орсон.1976 онд улсын арслан болсон. Тэгэхэд гурван удаа дөрөвт үлдээд байсан үе л дээ.
-Та “хоёр Мөнх”-ийн үед гарч ирсэн хүчтэй арслангуудын нэг. Тэдэнтэй олон удаа таарч барилдаж байсан байх. Ер нь таны үед хамгийн бяртай бөх хэн байв?
-Бидний дунд бяртай бөх олон байсан. Бяртайгаас гэвэл “Тэмээ өргөдөг” Жамьяндорж, мэдээж “хоёр Мөнх” орно. Дараа нь Л.Сосорбарам, Ц.Санжаа, С.Цэрэн, Ч.Бээжин гээд бяртай, барилдаанч бөхчүүд их байсан. Улсын наадамд хоорондоо л үзнэ үү гэхээс өөр зүйл ярьдаггүй л байлаа шүү дээ.
Дөрөв даваад л тунаж эхэлдэг тийм л ид хүчтэнүүд байсан даа. Ялангуяа хоёр Мөнх ид барилдаж байсан. Одоо үеийн бөхчүүл маань нас өндөр болсон учраас бөхийн барилдаан үзэж хойч үе, залуу бөхчүүлээ харж ярьж баясч суух юм даа.
Ж.Мөнхбат аваргыг арслан байхад хоёр удаа, Баянмөнх аваргатай таван удаа тунаж нэг удаа хаяж байлаа. Түүнээс хойш дахин дөрвөн удаа үлдээд Баянмөнх аваргыг барахаа больсон. Энэ хоёр мундаг бөхөд их унадаг байсан.
Бусад бөхчүүдтэй ана мана үзэлцэхээс гадна ихэвчлэн тунаанд үлддэг байлаа. Дөрвийн даваанд Хайдав арслантай нэг цаг гучин минут шахам ноцолдож Ж.Хайдав маань арайхийж хаядаг юм.
Ер нь ид байгаа бөхчүүдэд дөрөв, тавын даваа хэцүү шүү дээ. Заримдаа Л.Сосорбарам арслантай үзэж байгаад арайхийж хаядаг юм. Баянмөнх аварга хосгүй сайхан бяртай бөх. Мөнхбат аварга энэ хоёр тасархай байсан. Одоогийнх шиг найраа энэ тэр гэж байхгүй, яс үздэг байсан.
Дараа нь чи тэр мэхэн дээр алдсан тэгсэн бол давах байсан юм гэж нөхөрсгөөр ярьж хөөрдөг байлаа. Ямар сайндаа С.Цэрэн аварга хэрэв найраа гэж байсан бол арван хүн аварга болчихоор байсан гэж хошигнож байхав дээ.
-Залуу бөхчүүлээс хэнийг сэтгэлдээ дэмжиж явдаг вэ?
-Дундговь аймгийн арслан Отгонбаярыг их дэмждэг. Бие нь бага ч гэлээ бэлчээр томтой хүн шүү дээ. Биедээ баймгүй бяртай бөх байгаа юм.
-Та ямар мэх үзүүлж учраа бөхөө давдаг байв. Ер нь таны дархан мэх юу вэ?
-Би нэг их дархан мэхсээд байх юм байхгүй. Шуудагнаас барьж авна, гол нь л бярдаж барилддаг байсан. Дархан мэх гэвэл дагуулж мушгиад суган доогуур нь л өргөөд авдаг юм. Миний үеийн бөхчүүлээс Бээжин, Цэрэн хоёр маань аварга болж, Дэмүүл арслан болсон.
Ингээд бодохоор би улсын наадамд арслангаас дээш хувьгүй юм шиг байгаа юм. Ихэвчлэн тунаанд үлддэг байсан. Хэрвээ авахуулж байсан бол эд нарынхаа цолонд хүрчих байсан болов уу гэж хааяа боддог л юм. Бөх хүн цолонд ханадаггүй учраас арслан цолоо ахиулах бодол байсан.
Гэвч түүндээ хүрч чадахгүй унаад байсан нь харамсалтай. Д.Дамдин аваргатай улсын наадамд гурван удаа дөрөвт үлдээд унасан юм. Дамдин аварга барилдаанч хүн болохоор би жаахан ноцолдоод л гар бадайрчихдаг байсан. Ингэж намайг эцэж ядрахыг Дамдин аварга мэддэг болохоор авдаг байсан байх. Хэрэв хаясан бол дээшээ гарах байсан байж магадгүй.
-Тэгвэл дурсгалтай сайхан барилдааныхаа талаар хуучлахгүй юу?
-Нэг жилийн наадмаар Баянмөнх аварга, Мөнхбат аварга хоёр хоорондоо тунасан. Тэгээд Дэмүүл арслан бид хоёр наймд үлдээд би Дэмүүлд унасан. Тэгэхэд Дамдин аварга Бээжинтэй үлдсэн санагддаг юм. Гэтэл энэ хоёр бөхийг удаан барилдсан гээд барилдаанаас хасчихсан. Тэгээд энэ барилдаанд Дамдин аварга Дэмүүлд унаж Дэмүүл арслан болж байлаа.
-Ингэхэд та ааваараа тав давж начин болж байсан байх аа?
-Намайг даваа ахиулж цолонд хүргэх санаатай аав маань дөрвийн даваанд амлаж авч байлаа. Түүнээс аав надтай барилдана гэж юу байхав дээ. Тэр дороо л суугаад өгсөн.
Тавын даваанд Өвөрхангай аймгийн харьяат тухайн үед цэрэгт байсан Дашням бид хоёр тунаж үлдээд би давж начин болсон. Хэдэн хөгшчүүл тойрч суучихаад энэ хоёр хүүгийн хэн азтай нь начин болог дээ гэж ярьж байсан гэсэн.
-Хүүхдүүдээс тань барилдаж байгаа юу?
-Барилдаж байсан. Энхтөр гэж хүү маань барилдаж байгаад сургууль соёл гээд больчихсон. Хүүхэд байхдаа улсын хүүхдийн барилдаанд барилдаж түрүүлээд шонхор цол авч байсан.
Бага хүү Балдорж улсын наадамд барилдаад хоёр давж гурвын даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад унаж байсан. Гадагшаа сургуульд яваад бас л барилдахаа больсон. Том хүү Энхбаяр эмч. Жүдогийн шигшээ багийн тамирчдыг эмчилдэг.
-Та үндэсний бөхөөр хэдэн жил барилдсан бэ?
-Үндсэндээ 40 гаруй жил барилдлаа. Хамгийн сүүлд 1990-ээд оны эхээр нэг барилдсан даа. Сүүлдээ хөл гар муудаад хүн давахаа байдаг юм билээ.
-Багадаа аавыгаа дагаж барилддаг байв уу. Эсвэл өөрийнхөө сонирхлоор уу?
-Би багадаа барилдах их дургүй хүүхэд байсан. Харин 16 настайдаа сумынхаа гуравдугаар багийн наадамд зодоглож түрүүлээд дугуй булантай цай, дүнсэн тамхи, дээлийн торгоор шагнуулаад л тэр үеэс урам орсон доо.
-Олон жил барилдсан хүний хувьд бөх шинжихдээ гаршсан байлгүй дээ?
-Тэгэлгүй яахав. Сайн барилддаг залуучууд их байна. Бидний үеийг бодвол бэлтгэл сайн хийж байна. Заал танхимын барилдаан тогтмол болж байна. Энэ чинь том бэлтгэл шүү дээ. Зарим нэг залуучууд аварга арслангуудыг даваад түрүүлчихэж байгаа харагдах юм.
Д.Нэргүй
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Сэтгэгдэл0
Сайхан ыөх байсандаа ЭрдэнэОчир
urt udaan naslaarai
Medexgui
Unen unen. Bayanaag unen aguu baisan gedeg yum bilee. Ooloh yum yu ch bgaagyi gedeg... Arhi uuhgui beltgeld mahruu ooriin gesen zorilgotoi urgelj amjiltiin toloo bsan gej buurluud yaridag yum bilee.
Áàÿíìºíõ àâàðãà,Áàò-Ýðäýíý áîë ìèíèé ñóðãààëààð ÿâàà õ¿í ãýæ õýëñýí áàéñàí.¯íýí ø¿¿.Áàò-Ýðäýíý àâàðãà àìíû áîëîí ¿éëèéí õèé ãàðãàäàãã¿é,áóðóó ¿éëýýñ õîë áàéæ ÷àääàã,çºâ õ¿í.Èä ¿åäýý õýçýý ÷ áóóæ ºã÷ áàéãààã¿é.Õàðèí 6 çàëóó çààí ò¿¿íä õîðèãäîîä ÿàæ ÷ ÷àäàõã¿é áàéõàä íü ñ¿õáàòààñ áóñäàä íü íýã íýã óäàà äàâàà ºãñºí.Áàðèàä çîãñ÷èõîä ýä íàðò äàðààãèéí äàâàà ãýæ áàéõã¿é áîëãîîä áàéõòàéãàà ¿åä ë òýð ø¿¿ äýý.Ýíý ÷àíàðààðàà íü õàðèí Áàÿíìºíõ àâàðãààñ ººð.Áàÿíìºíõ àâàðãà,-Áè õàðüñàí ÷ ãýñýí ó÷ðàà ìààíü óíàæ áàéâàë òàòàæ áîñãîõã¿é ø¿¿ ãýæ õýëæ áàéñàí þì.Åð íü àâàðãà õ¿í ó÷ðààäàà áóóæ ºã÷ äàâàà ºãºõ áóñ õàðèí ÷àäëûã íü ¿çýæ øàíäñûã íü ñîðüæ áàéæ óíàæ áàéõ íü çºâ.Áàò-Ýðäýíý àâàðãà ¿åèéíõýíäýý ë äàâøã¿é áîñãî áîëæ áàéñíààñ áèø õîé÷ ¿åèéíõýíäýý áîë ñóë çàé ãàðãààä ºã÷èõñºí õ¿í.Äààí÷ òýäýí äîòîð íü àâàðãûí øèéðèéã õàòààãààä äàðõàí àâàðãà áîë÷èõ õîíøîîðòîé õ¿í ãàíö ÷ áàéñàíã¿é.¨ñòîé ë çààí íýðýíäýý òààðñàí äàìøãóóä.
xaxa damshguud gej saixan xellee
Ter yeiin buhchuud unen huchiig uzej yas barilddag saihan buhchuud baisan shuu, mun ch olon saihan buh neg dor tsug baisan daa yostoi l gal garah shig boldog bailaa, hoer Munh bol uneheer auguu tom amitas baisan shuu, olon ulsad ch gaihuulj yavsan, ene humuusiig hairlaj hundetgej yavah yostoi
Saihan beh baisan, beltgel surguul hiideg baisan bol erdeneochir guai avraga ch baij boloh baisan.
Eriin saikhan chanartai, gudeskhen, unench shudarga, daruu saikhan bukh gej bodoj yavdag, Erdene-Ochir guaig. Bukhiin huvid bol bas l Mongol bukhiin engui ih huchtenii neg dee... Urt udaan naslahiig tanid erooye!
bvrentugs munxbat 2 axij tyryylexgyu baixaa ene jil az n giij tyryylsen erxembayr arslan sain barildax baixaa byrentygs 2 oos 3 jiliin daraa bol tyryylne ee munxbat bol bishee
uwsiin bohchvvd dandaa tvrvvlne gej yu baisan yum harj l baiy
Burentogs vu gej turuuleh ve.5davaanaac zaash davah uu.mongoor zol guij avsan nohduud hol yvahgui bizdee.neg naadamaar,ulsiin zol avahgui bol uheh gej baigaa hun shig ner hund zaluu Nasaa dooshn hiij buh nasaaraa mongoor zol guij avsan gej heluulj yvah er n yamar baidag ym bol.ter tusman ur huuhded n hezuu bish gej uu.zol guigchidaa.