sonin.mn
Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням саяхан "С-1" телевизээр тун их баярхаж суугаа харагдав. Тэрбээр Лондон-хотноо болсон Аваргуудын лигийн финалын тоглолтыг газар дээр нь очиж үзэж л дээ.
 
 
Сонирхолтой тоглолтын өмнө хилийн дээс алхсан хэн ч "шопин"-г хийдэг бичигдээгүй хуулийн дагуу тэр нэг өдрийг дэлгүүр хэсч өнгөрөөсөн юм байх. Хөлбөмбөгийн улаан фанат түүний орсон дэлгүүрүүд бүгд спортын барааны дэлгүүр байсан байх гээд байгаа юм, ярианаас нь үзэхэд.
 
 
Хар канттай цагаан бэлтгэлийн хувцас өмссөн өөрийнх нь зураг дэлгэцэн дээр гарахад тэрбээр өнөөх л "үүнийг гайхамшиг гэхгүй юм бол юуг гайхамшиг гэх юм бэ" гэж хэлдэг дуу хоолойгоорооо "Энэ бол Челсигийн хувцас. Үүнийг би 170 фаундаар авсан юм" гэж ирээд л хоолойгоо сөөнгөтүулэн ярьж байх юм.
 
 
Бас болоогүй ээ "дахин ийм боломж олдохгүй юм чинь авахгүй гээд яахав дээ" хэмээн хээв нэг хэлчихэв. Балжаа ах минь дээ фанат байж болно гэхдээ үүнийг тэдэн төгрөгөөр авсан юм гэж ирээд л бэл бэнчингээ түмэн олны өмнө дэлгээд байх хэрэг байна уу.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин