sonin.mn
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Дэлхийн байгаль орчны өдөр"-ийг тохиолдуулан "Олон улсын - Улаанбаатар марафон" тэмцээнийг зохион байгууллаа.
 
 
Энэхүү арга хэмжээний үеэр Сүхбаатарын талбай-Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүр-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг зүүн эргэж, Гандийн гудамжаар буцаж эргэн, Чингисийн өргөн чөлөө-Сүхбаатарын талбайн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж 13.00 цагт замын хөдөлгөөнийг нээсэн юм.
 
 
Тэмцээнд 14 орны 500 гаруй тамирчин оролцсон бөгөөд тамирчид хоёр насны ангиллаар хурд хүчээ сорьсон. Харин энэ удаагийн тэмцээнд дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэн тогтоосон Кени улсын тамирчин Патрик Макау оролцоно гэж байсан ч онгоц нь саатсаны улмаас оролцож чадаагүй юм. Энэ өдөр марафон гүйлтээс гадна бүх насны дугуйчдын уралдааныг зохион байгуулсан юм.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин