sonin.mn
"Амьд явахад их юм үзэх юм аа" хэмээн "Энэ хүүхнүүд үү" монголын уран сайхны кинон дээр гардаг шиг тэмээчин хүн Монгол Улсын алдарт уяач болж олны нүд, чихийг хужирлаж байх юм. Энэ мэдээг сонссон зарим нь инээдээ ч барьж ядаж байна билээ.
 
 
Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын холбооноос Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн малчин Ц.Шинэнд "Монгол улсын алдарт уяач цол" олгосон байна.
 
 
Түүний уясан тэмээ улс, бүсийн уралдаанд зургаан удаа түрүүлж, мөн зургаан удаа айрагдсан учраас түүнд ийнхүү алдарт уяач гэдэг цолыг олгосон юм байх.
 
 
"Нэртэйгээс сүртэй нь дээр гэдэг шиг сүүлийн үед элдэв төрлийн үүлдрийн нохой уралдуулах болсон залууст тэгвэл Монгол Улсын алдарт уяач гэдэг цол өгвөл таарна даа" хэмээн бухимдах нэгэн ч байна. Алив зүйлийн тун нь хэтрэхээр үнэ цэнээ алддаг гэдгийг хаа хаанаа санахад илүүдэхгүй биз ээ.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин