Монгол улсын өсөн нэмэх, үнэн хүчит, тун ч гарамгай чимэгт начин Дашдаваа нь 1940 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт төрсөн. 1959 онд сумынхаа наадамд түрүүлж бөхийнхөө гарааг эхэлсэн.
1960 бнд УБИС-д элсэн орж 1961 онд ардын хувьсгалын 40 жилийн ойн баяр наадамд дөрөв даваад аварга Батсуурьт өвдөг шороодож, бяртай, хүчтэй нягт барилдаантай, залуу болохоо харуулж олны танил болжээ.
1963 онд Монголын бүх ард түмний 2-р спартакиадад 24 хүчтэнг өвдөг шороодуулж, 4-р байр эзэлж жинхэнэ начин шиг начин цол хүртсэн. Л.Дашдаваа 1961 онд дөрвийн даваанд Чүлтэмсүрэн арсланг хаяж тавын даваанд Батсуурь аваргад,
1963 онд дөрвийн даваанд Барилгачин нийгэмлэгийн Цогзолыг хаяж, тавын даваанд улсын арслан Эрдэнэ-Очирт, 1968 онд тавын даваанд дархан аварга Х.Баянмөнхөд, 1975 онд арслан Ж.Хайдавт, 1977 онд тавын даваанд заан Д.Долгорсүрэнд,
1967 онд гурвын даваанд 014-р ангийн Төрбадрахыг, дөрвийн даваанд Булган аймгийн Б.Сүхбаатарыг, тавын даваанд архангай аймгийн арслан Равдан-Очирыг, зургаагийн даваанд улсын заан Ө.Эрдэнэ-Очирыг тус тус давж долоогийн даваанд аварга Ж.Мөнхбатад унажээ.
Ардын хувьсгалын 46 жилийн ойгоор 6 давсан улсын начин Л.Дашдаваад “өсөн нэмэх” чимгийг олгожээ. 1974 онд тавын даваанд улсын начин Гомбосүрэнг, зургаагийн даваанд улсын начин Ч.Амартүвшинг давж, долоод аварга Ж.Мөнхбатад унаж “үнэн хүчит” чимэг, 1976 онд тавын даваанд арслан Л.Сосорбарамыг давж, зургаад арслан Ө.Эрдэнэ-Очирт унаж “тун ч гарамгай” чимэг тус тус нэмсэн.
Л.Дашдаваа начин их гүндүүгүй томоотой сайхан сэтгэлтэй, шударга нэгэн бөгөөд аймгийн наадамд олон удаа түрүүлсэн. Хэнтий аймгийн 60 жилийн ойгоор барилдаж үзүүрт үлдэн харьшгүй хүчтэн болохоо харуулж явжээ.
1969 онд аймгийн наадамд Энхболдтой үлдэж хаячихаад дэвэхэд нөгөөх нь нэг л уравгардуу байхаар нь дахиад барилдчихъя гурван удаа барилдахад аргагүй ямар ч будлиангүй хаяж байж түрүүлсэн гэдэг.
Л.Дашдаваа 1964 онд цагаан сарын барилдаанд улсын арслан Бээжин, Жамц, улсын заан Зундуй, начин Баттогтох нарыг хаяж аварга Мөнхбатад унаж үзүүрлэж байжээ. Ийм л зааны дайтай начин байлаа.
Тодруулга: Начны барилдаан 1962 онд аймаг байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгаас улсын арслан Балсан гуай тэргүүлж Тажив, Гантөмөр гээд арслан, заан, начин, цолтой сайчууд машинаар ирж барилдсан гэдэг. Наадам эхлэхэд Дашдаваа хүрэлцэн ирж чадаагүй юмсанж.
Нэгийн даваа дууссан хойно онгоц газардан, Дашдавааг барилдахаар очиход бөхийн комисс ёс жудгийг бодон Балсан гуайд аймгийн 20 жилийн ой болж байна. Манай аймгийн ганц урдаа барьдаг бөх Дашдаваа онгоцноос дөнгөж сая буугаад нэгийн даваанд барилдаж чадсангүй.
Хоёрын даваанд барилдуулвал ямар вэ гэхэд тэг тэг, барилддаг улс ялгаа юу байх вэ гэсний дагуу Дашдавааг хоёрын даваанаас барилдуулжээ. Дашдаваа, Тажив хоёр түрүү, үзүүрт үлдээд Тажив гүйж өргөөд Дашдаваагаа толгой дээрээ өргөөд асар руу ойртож очоод газар тавихад Дашдаваагийн зүүн хөлний өлмий газар шүргэнгүүт тонгорч Тажив унасан.
Наадамчид нижигнэтэл алга ташиж, Дашдаваад баяр хүргэсэн гэдэг. Дашдаваагийн хүү Баттулга үндэсний бөхийн дээд сургууль төгссөн, аймгийн начин, мөн хүү Тулга нь аймгийн начин цолтой бол Нацагдорж нь аймгийн алдарт уяач юм.
“Жанжинаар овоглосон сум” номоос
Эх сурвалж: “Бөх” сонин
Сэтгэгдэл(4)
Сумъябазар УИХ-ын гишүүн болж байгаатай уядан сүүлийн үед бөх хүнийг тэнэг мангар энэ тэр гэж элдэв янзаар гоочлох боллоо.Бөх хүн мангар байдаг уу? Улс орныг мөхөөхийн тулд төрийг нь хүчгүй болгох үйл ажиллагаа явуулдаг.Түүхэн жишээг холоос эрэх шаардлага үгүй. Манж-чин гүрэн Монголчуудыг эрхшээлдээ оруулахын тулд юуны түрүүнд монголын төрийг хүчгүй болгох бодлого явуулсан байдаг. Төр ард түмний холбоог таслахын тулд “ төрийн төлөө огтоно боож үхэв, хар хүний өмнөөс шар хүн “ зэрэг олон зүйр үг зориуд зохион тарааж , Галдан Бошигт хаан, богд гэгээн Занабазар , Далай лам, Банчин богд зэрэг хоёр юмуу түүнээс дээш тооны адил эрх хэмжээ албан тушаалтай хүмүүсийг буй болгож хооронд нь сөргөлдүүлэх зэрэг олон хувилбараар монголын төрийн хүчийг сулруулах бодлогоо явуулж , зэвсгийн хүчээр хийж чадаагүй зүйлээ гүйцээж чадсаныг бид сайн мэднэ. Энэ зальт мэхэнд нь ард түмэн өөрсдөөч мэдэлгүйгээр татагдаад орчсон байдаг байна.Монголчуудын байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэсэн 3 хүчин зүйл бол яах аргагүй эрч хүчтэй эр хүн,морь, нум сум 3 билээ. Үүнийгээ бахархал билэгдэл болгон эрийн 3 наадам хийдэг. Гэтэл эрийн 3 наадамд нь түрүүлчих бөх өөрт нь байсангүй, бас морь шиг худалдаад авчихаж болдоггүй байснаас “ бөх хүн бүдүүн өвсөнд, ухаан муутай гүжирмэг мангар амьтас байдаг гэдэг ойлголтыг тараасан байдаг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хамгийн харамсалтай нь манжуудын энэ бодлогыг нь манай зарим хүмүүс одоо болтол үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх юм.Манай алдарт аврагууд Лувсанжамбаа, Вандан,Жамъян за тэгээд одоо байгаа Мөнхбат,Баянмөнх, Сүхбат нар мөн Түвшинбаяр, Цагаанбаатар нар чинь тэнэгүүд гэжүү? Бөх судлаачид, дасгалжуулагчдын дурсамж ярианаас харвал зарим үед хоромын эгшинд хэд хэдэн мэхийн хувилбарыг бодож түүнээсээ сонголт хийгээд , сонгосон мэхээ хийж өрсөлдөгчөө давах тохиолдолч байдаг,торгон мэдрэмж ,уран ухаан шаардсан спорт гэдэг юм билээ. Арай бүгд худлаа хэлдэггүй байлгүйдээ. Харин бөхчүүдээ биеийн хүч хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг хүмүүс өөрсдөө амь хир ухаан, мэдрэмжтэй хүмүүс юм болдоо.
Aavtai mini neg goliinh.unen. Huuhduuded ni sain saixan iig husie. Dornod aimgiin hartsaga
Zaanii erembetei bukh baisan daa. Sukhbaatariinhniig deesh gargahgui geed Munhbat, Bayanmunkh 2 eeljilj avsaar duusgasan baidag. Danshgiin ikh avarga Usukhbayariin nutgiin bukh duu. Ur huuhded ni sain saikhniig husie. Udmaas ni sain bukh turuh boltuga.
Tuunii shavi ulsiin machine CHuluun gej zaanii erembetei box bailaa.