Удтал яригдсан улсын баяр наадмын бөхчүүдийн допингтой холбоотой асуудал ил болж байна.
Өнөөдөр Монгол Улсын Арслан М.Бадарч нийгмийн сүлжээгээр дамжуулан тайлбар хийн, "2023 оны 8-р сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.
Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн.
Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна." гэв.
Өөрөөр хэлбэл түүний сорьцноос допинг илэрсэн, Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан нь үнэн болж таарлаа.
Би "Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.
Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн. " гэх уянгын халилтай тайлбарын хувьд бол яахав дээ, угаасаа Э.Оюунболд ч өнөөг хүртэл өөрийгөө допинг хэрэглэснийг хүлээн зөвшөөрөөгүй л яваа.
Тэр бүү хэл А ба Б сорьцыг нэг дор авдаг тул Б сорьц А сорьцноосоо өөр хариу гаргах магадлал маш бага гэж үздэг аж. Хэрэв Б сорьцын хариу өмнөхтэй нь адил гарвал М.Бадарчийн Улсын Арслан цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасах шийтгэл оногдуулах учиртай.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Энэ балай бай шагнал найр наадамаа хариу эцэслэн гарсны нь дараа хийж баймаар юмаа.Бадарч өөрөө мэдэж бга.бантсандаа уулын уруу нөхөрсөг юмуу л гэж харагдаад бна.ккк
УГААСАА ҮНДЭСНИЙ НААДАМ БӨХ ДОПИНГ МОПИГ ЯМАР ХАМАА БАЙНА АА
Энэ бол ерөөсөө худлаа, зохиомол ажил. Хэн эниыг хийгээд байдгийг тогтоох хэрэгтэй. Энэ байтугай монголын бүх асуудал хэдхэн олигархиуудын гарт орчихсон байдаг биздээ. Яаалтай. Шинээр хувьсгал хийх цаг нь болжээ.
Новш ард түмнийг улс орныг бузарлаж, энэ улсын хүмүүсийн бгаа царай энэ лалриймаа
Хүрэлсүх та Допингтой гарсан Батсуурийн цолыг хураагааагүйгээр барахги бүр ямар ч шийтгэл ногдуулаагүй. Тэр мөн Наадмын талбай дээр уначаад бүх ард түмнийг нулимажж зангидсан гараар занасан. Яагаад шийтгэлгүй өнгөрөөд байна???
Луйвар шүү! Цаана нь мөнгө явж байгаа.
Шагналыг нь хураахгүй юм уу? Шагнал авахын тулд л допингдож байгаа гэдгийг өмхий малууд аа та мэдэж байна уу ?
odoo tsoloor yahav ugchih ! naadamiin shagnal , 2 ch aimgiin atsaglaad avsan ter ih shagnaluud nasaaraa idej barah bishdee , baridahgui gertei gedesee ileed hevtej bhd yu dutah ve? naad zah n suuri suuriar belgend avsan mal bn , udurt shine shul uugaad ungaldaad hevtej bh n jargal bus uu?
... шинэ хувьсгал ...
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!
Ер нь л энэ үндэсний бөх хурдан морины энэ их цол хэргэм бай шагналыг хуульчилаад уурга даагаа өгөөд үндэсний хэлбэртээ оруулмаар юм даа энэнээс болж л эрийн 3 наадмын утга агуулга алдагдаж хүмүүсийн шуналыг хөдөлгөж материаллаг тал руугаа хэт хазайж монгол адуу устаж үгүй болж бөхчүүд нь ёс жудаг аа алдаж дууслаа энэ их олон байр машин суурь сууриар адуу мал бэлэг дурсгал чинь бөхчүүд уяачдыг үндсэндээ солиоруулчихлаа
Хөгийн новш