Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн од, дэлхийн аварга тамирчин болон багш, дасгалжуулагч болох 10 гаруй хүн Италийн хөл бөмбөгийн академид хүүхэд шалгаруулж авах зорилготойгоор Монгол Улсад ирээд байна.
Шалгаруулалтад нийт 120 хүүхэд хамрагдах бөгөөд маргааш буюу 9-р сарын 9-ний өдрөөс сургалт нь эхэлнэ. Улмаар 16-ны өдрийг дуустал тамирчид өрсөлдөх ба шалгаруулалтаас сонгогдсон гурван хөлбөмбөгчин Итали орныг зорьж, сургалтанд хамрагдах юм байна.
Дэлхийн аварга болсон Италийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүний тоглогч, жигүүрийн хагас хамгаалагч Ж.Замбротта уг төслийн нүүр царай болж, Монголд мөн ирсэн ажээ.
М.Чой
Сэтгэгдэл0
mash taatai bn mundag shv mnaihan