sonin.mn
 Улсын Арслан М.Бадарч авто осолд орсон тухай мэдээлэл цацагдлаа.
 
Энэ тухай "Цагдаагийн байгууллагад 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ийн хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд М.Бадарч нь улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн" гэж эх сурвалж өгүүллээ.
Мөн тэрээр өнөөдөр үдээс хойш допинг хэрэглэсэн эсэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийх гэж байсан бөгөөд "Сэтгэл санаа муу байна.Жаахан агаар амьсгалаад ирье " гэж машинаа унаж гараад ийн харамсалтай явдал болжээ.
 
С.Сарнай