sonin.mn
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг угтаж тус нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл өөрийн санаачилгаар алсын зайн гүйлт хийхээр 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумаас гарсан билээ. 
 
Тэрээр гараанаас гарснаас хойшх дөрвөн хоногийн хугацаанд 180 гаруй км замыг туулж, өдгөө нийслэлийн Багануур дүүргээс Хэнтий аймаг орох замд гүйж яваа мэдээллийг ирүүллээ. Гүйх явцад ямар нэгэн хүндрэл үүсээгүй, саадгүй явж байгааг онцолж байсан юм.  
 
Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл нь Төв аймаг-Улаанбаатар хот-Налайх дүүрэг-Багануур дүүрэг-Хэнтий аймаг-Дорнод аймаг-Сүхбаатар аймаг-Дорноговь аймаг-Төв аймаг гэсэн өөрийн гаргасан маршрутын дагуу гүйх бөгөөд нийт 2100 орчим километр замыг туулж, 7 дугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөөд байгаа юм. 
 
Гэрэл зургийг О.МӨНХБАТ