Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолбор зуны олон төрөлт,саадын зурвасын тэмцээний нээлт өнөөдөр буюу 5 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний Хужирбулан дахь сургалтын төвд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд ЗХЖШ-ын СБГ-ын дарга бригадын генерал Г.Болор, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат тэргүүтэй хүндэт зочид, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудын удирдлагын төлөөллүүд, тэмцээнд оролцох Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн тамирчин дайчид оролцлоо.
Энэ үеэр өнгөрсөн жилийн эл тэмцээний аваргууд болох Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах дэслэгч Б.Төвжаргал, 256 дугаар ангийн ахмад Г.Цэнд-Аюуш нар Монгол Улсын төрийн далбааг мандуулж, хүндэт зочид, тамирчид дайчдадаа хүндэтгэл үзүүллээ.

Энэ жилийн цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээнд 40 орчим нэгтгэл, анги, байгууллагын 600 гаруй офицер, ахлагч, цэргийн хугацаат болон гэрээт албаны дайчид оролцож цэрэгжлийн буудлага, цэрэг-спортын цогцолборын зуны олон төрөлт, саадын зурвас гэсэн гурван төрөлд хурд хүч, авхаалж самбаа, цэргийн хэргийн мэдлэгээ сорин өрсөлдөх юм. Мөн уг арга хэмжээг тохиолдуулан цэрэгжлийн цол зэргийн болзол хангасан цэргийн алба хаагчдад ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ цол зэргийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.




Сэтгэгдэл0
Наад Цог-Эрдэнэ гэдэг цэргийн алба хаах нас нь хэтэрхий балиар новшийгоо тэтгэвэрт нь гаргаач ээ. Цог-Эрдэнэдээ барьцаалагдчихсан юм уу? Тийм шүү дээ. Гадаад дотоодын цэргийн академи, сургуулийн элсэлтийн болон Гадаад ЭДА-нд явагсдын биеийн тамирын шалгалт дандаа энэ шаарын гараар ордог. Энэ новш нь БХЯ, ЗХЖШ-ынхаа авлигачин генерал хурандаа нарынхаа хамаарал бүхий этгээдүүдийн болон өөрт нт хахууль өгсөн этгээдүүдийн биеийн тамирын шалгалтын дүнг үзэмжээрээ засаж өргөж тавьдаг учраас энэ новшидоо тэд юу ч хэлж чадахгүй. Унаж яваа морь чинь хулгайнх шүү, унавал хамт унана шүү гэгчээр Надаар оролдоод үзээрэй.Та нар тйим ариухан улс биш шүү гээд дарамтлаад хууль зөрчин байгаад л байгаа юм.
над шиг ямар бүдүүн юм бэ
Монгол Орос шиг гүзээгээ чирсэн олон хурандаа генералууудтай орон байхгүй. Яагаад гэвэл генерал ахлах офицерүүдэд тавигдах биеийн хөгжлийн шалгалыг заавал авдаг.