sonin.mn
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан орон нутгийн удирдлага, байгууллагуудтай хамтран Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, өсвөр үеийнхэнд цэрэг-эх оронч үндэсний үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгууллаа.
 
Уг арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд “Мөрдэстэй бүсгүйчүүд”, “Буудлага”, “Хайрлан дуулах эх орон”, “Волейбол”, “Сагсан бөмбөг”, “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах цэрэг-спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулсан бол Ерөнхий боловсролын сургуулиудын 7-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монгол Улсын Зэвсэгт хүчин”, сэдвээр гар зургийн, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдвээр эсээ бичлэгийн уралдааныг тус тус зохион явууллаа.
 
Тэгвэл цэрэг спортын цогцолбор тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт дэд хурандаа Н.Баяржаргал захирагчтай Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Дэд байрт хурандаа Д.Мөнбиш захирагчтай Хилийн цэргийн 0243 дугаар анги, Гутгаар байрт хурандаа Г.Галбадрах даргатай аймгийн Онцгой байдлын газар тус тус шалгарч мөрдэс нэгт нөхдөө манлайлсан юм. Харин сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн болон эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байрт Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 9а ангийн сурагч Э.Тэргэл, Дэд байрт Сайхан сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 7г ангийн сурагч Д.Энхнаран, Гутгаар байрт Сүхбаатар сумын ерөнхий боловсролын лаборатори дөрөвдүгээр сургуулийн 8а ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ нарын бүтээлүүд шилдгээр шалгарлаа.
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ
Эх сурвалж: "Соёмбо" сонин