sonin.mn

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр манай улсын хоёр бөх медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам хүрэл хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр ялсан бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү Германы бөхийг ялснаар хүрэл медаль хүртсэн юм.