sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Латви улсын Рига хотноо болсон “Grand Swiss” өндөр зэрэглэлийн тэмцээний хүрээнд 11 дүгээр сарын 9-нд алдарт шатарчин Михайл Талийн нэрэмжит олон улсын холимог нээлттэй түргэн тоглолтын тэмцээн амжилттай боллоо.
 
 
 
 
Тус тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай клубын тамирчин Олон улсын их мастер Б.Мөнгөнтуул 18 өрөг тоглож, 9 оноогоор эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзлэсэн байна.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг