sonin.mn
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглож буй С.Батцэцэг Оросын бөх Ханум Вальеваг 8:5-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Барилдаан яг л өмнөхийн нэгэн адил өрнөж, орос бөх 1:0-ээр тэргүүлж эхний үеийг дуусгасан. Харин хоёрдугаар үед орос бөх Батцэцэгийн хөлд ороход дагуулж шидээд бүхэл дөрвөн оноо авсан юм. Дараа нь мөн л дээрх мэхээр дөрвөн оноо авснаар ялалт манай хүний талд ирэх нь үндсэндээ ойлгомжтой болов. Сүүлд Вальева оноог бага зэрэг ойртуулсан ч Батцэцэг онооны давуугаа хамгаалж чадав. 
 
Одоо С.Батцэцэг үдээс хойш финалд шалгарахын төлөөх барилдааныг Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдана. Хагас шигшээ барилдаанууд 17.15-д эхлэх юм.