sonin.mn
ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын нээлтийн ёслол өнөөдөр болно. Зохион байгуулагчид наадмын үеэр тамирчид, арын албаны ажилтнуудын дунд коронавирусний халдварын тархалтыг хэрхэн зогсоох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон "Токио-2020" Олимпын наадмын нээлтийн ёслол Токио хотын төвд байрлах Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Японы нийслэл нь сүүлийн 57 жилийн хугацаанд анх удаа Олимпын наадмыг зохион байгуулж буй нь энэ юм.
 
Энэ удаагийн Олимп нь хамгийн олон буюу 33 спортын төрөлтэй гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийн 200 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөнө. Олимпын наадам ирэх наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг