sonin.mn
Дэлхийн Шатрын холбооноос ОХУ-ын Сочи хотноо дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож байгаагаас хоёр эрэгтэй нь хасагджээ. Тэгвэл их мастер Б.Мөнгөнтуул эхний хоёр тойрогтоо ялалт байгуулснаар гурвын даваанд ОХУ-ын тамирчин, их мастер Лагно Екатеринатай хүч үзэхээр боллоо.
 
Харин олон улсын мастер Т.Мөнхзул эхний даваандаа ялалт байгуулсан юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны зөвхөн шилдэг гэсэн шатарчид чуулдаг. Энэ жилийн эрэгтэйчүүдийн тэмцээнд 206, эмэгтэйчүүдийн ангилалд 103 шилдэг шатарчин оролцож байна. Тэд хасагдах системээр найман даваа буюу бүрэн матч, тэмцээнд даваа бүрд цагаан, хар талаас тус бүр үндсэн стандарт нэг өрөг тоглож, оноо тэнцсэн тохиолдолд рапид, блиц төрлөөр мөн адил цагаан, хар талаас тус бүр нэг өрөг тоглон хайнаагаа хагалж явсаар аваргуудаа тодруулах юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин