sonin.mn
Авто спортын томоохон уралдааны нэг “Торгоны зам” олон улсын ралли бол 2021 оны зуны хамгийн том эвентүүдийн нэг билээ. 11 дэх удаагийн уралдааныг ФИА-гийн дэлхийн цом, мотоциклийн кросс-кантри раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний статустай зохион байгуулна.
 
Уг ралли ес хоногийн дараа ОХУ-ын Омск хотод нээлтээ хийх бөгөөд 10 үе шаттай явагдана. Омскоос гараагаа эхлэх тус уралдаан Оросын нутагт гурав хоног үргэлжлэх хуваарьтай бөгөөд үлдсэн долоо хоногт Монголын баруун аймгуудын нутгаар дайран өнгөрснөөр ирэх сарын 11-нд Улаанбаатар хотод барианд орох юм. Энэ удаагийн уралдааны дөрвөн ангилалд 90 багийн 166 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ.
 
 
 
Б.Зул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин