сонин mn
“Токио-2020” зуны олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын нэрийг дэлхийд дуудуулах тамирчдыг цувралаар танилцуулж байгаа. Энэ удаа пара буудлагаар хичээллэдэг Монголын хуруу дарам цөөн тамирчдын нэг- Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ З.Ганбаатарыг онцолж байна.
 
Тэрбээр өнгөрсөн жил АНЭУ-д болсон пара буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд оролцохдоо 542 оноогоор шигшээд шалгарчээ. Улмаар энэ амжилтаар “Токио-2020” паралимпийн наадамд оролцох эрхээ авч салхийг хагалсан юм.
 
1983 онд Ховд аймагт төрсөн.
Гавьяат дасгалжуулагч Л. Ундралбатын удирдлагад цэц сорьдог.
"Аварга" клубын тамирчин.
2008 оноос эхлэн буудлагын спортоор хичээллэж байгаа.
З.Ганбаатар өмнө нь 10 метрийн хийн гар бууны дасгалд хувийн төрөл болон Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт багаар мөнгөн медаль авч байсан.
“Дубай-2011 ” дэлхийн наадмын мөнгө, “Инчон-2014” Азийн наадмын хүрэл медалът, 2015 оны ДАШТ-ий VII байрын шагналтай
2018 оны ДАШТ-д IV байр эзэлсэн.
Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10-аад медаль,
“Рио-2016” олимпод амжилттай оролцсон туршлагатай тамирчин юм.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин