sonin.mn

Цээж тоолол, соробан сампингийн олон улсын тэмцээнд манай улсаас “Тояа” академийн 80 орчим сурагч цахимаар амжилттай оролцжээ. Өнгөрсөн сарын сүүлээр болсон уг тэмцээнд дэлхийн 30 орны 17 мянга гаруй хүүхэд өрсөлдсөнөөс манай улсаас дэлхийн аварга дөрөв, алтан цомын эзэн 24, мөнгөн цомын эзнээр 18 хүүхэд тодорсон байна. Соробанг монголчууд сампин гэж ерөнхийлөн ойлгодог ч арай өөр зүйл юм. Товчхон хэлбэл, соробан бол япончуудын бий болгосон тоо бодох хэрэгсэл ажээ. Соробан тоо бодох хэрэгсэл төдийгүй хүн хөгжүүлэх, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх арга хэмээн үздэг байна.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын сонин" үнэн