sonin.mn

Олимпийн аварга Түвшинбаяр Булган аймгийнх гэж хүмүүс ойлгодог. Гэтэл 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Баянхонгор аймагт очиж манайх удмаараа Баянхонгорынх гэсэн утгатай ойлгомжгүй мэдэгдэл хийсэн. Мөн Архангайд очиж манай аав Архангайнх гэсэн. Өвөрхангайд мөн би энэ нутгийнх гэх нь холгүй зүйлийг ярьсан нь хүмүүсийн анхаарал татах болсон ч бид тэгсхийгээд мартсан. Тийм хүмүүс олон байдаг. Сүхбаатар аймагт уул уурхайн бослого дэгдэх үед Сүхбаатарчууд Сүхбаатараар овоглосон алдартнуудаасаа өмгөөлөл хүссэн. Гэтэл Ч.Улаанаас авахуулаад олон хүн Зүүн Хараагийн ч юм уу хаа нэг газрын тэнүүлчин хужаа нарын үр сад болох нь тодорхой болдог, ихэнх нь гарал үүслээ нууж энд тэндхийн хүн болж явдаг. Хүн гарал үүслээ нууна гэдэг ер нь ямар шившгийн зүйл вэ? Хулгай хийж худал хэлэхийг хүсээгүй л юм бол би хятад би хужаа, би цагаач, түвд, еврей, хятад оросын эрлийз хурлийз гэдгээ нуух ямар шалтгаан байна.

Саяхан түүнтэй холбоотой хэрэг явдал мандахад аав Найдан нь "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө энэ нөхөр хүн биш болсон, үе үе архи ууж араатнаас аймшигтай галзуурах болсон. Саяын болсон явдал найз нөхрөө байтугай адуу малаа ч ингэж үхтэл болтол бид чинь зоддоггүй шүү дээ гэж хэлсэн. Тэрээр нэг биш удаа "Бид мал адгуустайгаа ч ингэж зэрлэгээр харьцахгүйдээ" гэх зэргээр давтан хэлсэн нь нэгийг өгүүлж байна.

 

Үй зайгүй найз, хамтран зүтгэгч анд Энхбат гадаадад эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь одоо ч дээрдээгүй зарим эх сурвалжийн мэдээгээр зүрх нь ажиллах төдий ухаан ороогүй сураг байна. Гадаад оронд ийм их аварга ийм хэрэг тарьсан бол мөн том шуугиан болж байгаа даа. Түвшинбаярын эхнэр Оюунбилэг асуудлыг зохицуулахаар явсан, бас л сураггүй байна.Монголчууд бол даруухан бас хэрэгт дурлаад яахав гэж боддог билээ. Түвшинбаяр дэлхийн аварга, олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монголын Үндэсний Олимпийн Хороон дарга, Олимпийн хорооны 9 сая, багш дасгалжуулагчийн 9 сая, улсаас аварга тамирчны 7,9 сая төгрөгийн цалинтай. Олимпийн аварга болоход том байгууллагууд тэрбум тэрбумаар мөнгө төгрөг үл хөдлөх хөрөнгө өгсөн. "Мон-Уран"-ы Наранхүү гэхэд нэг тэрбумыг өгч 76 павилон өгсөнийг эхнэр Оюунбилэг болон хадмууддаа өгсөн. Чингис хааны одонт мөн жил бүр алтан пүнлүү авдаг. Сумандаа гэхэд 10 гаруй мянган толгой малтай. Нутгийн үзмэрч Зулын ярьж байгаагаар над дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирээд Лондонгийн олимпийн мөнгөн медалийг авахад Монголын 4000 компани орон сууц болон түүнтэй тэнцэх хөрөнгө хандивласан гэсэн нь юу л бол доо. Гэхдээ л асар их орлоготой хүний нэг. Яагаад дотны нөхөртэйгөө айхтар зодоон хийсэн бэ? гэдэг нь өнөө болтол ойлгомжгүй байна. Нэр төртэй хүмүүст өөрийгөө авч явах оюун ухаан ёс суртахуун гэж байх ёстой. Өнөөдөр багш эмч өчүүхэн бага цалингаар амь зууж байна. Зохиолч, сэтгүүлч, шинжлэх ухааны судалгаа хийж байгаа хүмүүс өлмөн зэлмэн ямар ч орлогогүй амьдарч байна. Олон зуун зохиолч сэтгүүлч уран бүтээлчид өлбөрч өлсөж үгүйрч хоосорч үхсэн нь уйлмаар байсан. Гэтэл хүчнийхэн ард түмний асар их хайр хүндэтгэл хүлээж улсын буян идэж байж үнэхээр даварч байна. Олимп бол одоо гайхаж шагшаад байх зүйл биш шүү дээ, олимп бол мафи улс төрийн шоу хуйвалдаан.

 

 

Түвшинбаярыг олимпийн аварга боллоо гэхэд нэг их таашаагаагүй. Хятадын Засгийн Газар, Рио тинто хуйвалдаж гаргаж ирсэн юм. Түвшинбаярын эмгэнэлт явдал бол хөрөнгөт нийгмийн болон Америкийн эмгэнэлт явдлын жирийн нэгэн жишээ юм.

 

 

Америкийн алдарт зохиолч Тедер Дразер "Америкийн эмгэнэлт явдал" хэмээх алдарт зохиолдоо хүмүүсийн баяжих гэсэн хүсэл мөрөөдөл эд баялагт шунасан шунал гэмт хэрэгтэн болж дуусдаг гэсэн билээ. Монголын анхны олимпын аварга Найдангийн Түвшинбаяр капиталист империалист нийгэмлэгийн нэгэн тод дүр болж үлдэв. Энэ нутгийн иргэн 52 настай Зул зурхайчийн ярьсанаар Дөч гаруй жилийн тэртээ Булган аймгийн Сайхан суманд хаанаас ирсэн хэн болох нь мэдэгдэхгүй нэгэн залуу ганц тэмээтэй ирж сумын даргаас амь зуухад туслахыг гуйхад ямбаны (албаны) гэр барьж өгч 10 тэмээ хариулган нохойгоор тарвагаа бариулж амь зууж амьдарч эхэлсэн байна. Энэ хүн удалгүй сарлаг Дашийн охин Нямсүрэнтэй сууж 8 хүүхэд төрүүлсэний отгон нь Түвшинбаяр юм. Сүүлчийн хоёр хүүгээ төрүүлэхдээ галзуурч солиорч унаж тусдаг болсон байна. Гал дээр нэг хүүхэд гарсан нь надтай хамт нэг ангид сурч байсан "Чонон" хочот Батаа юм. Тэр одоо Түвшинбаяр аваргын 10 мянга гаруй мал сүргийг нутагт нь хариуцан маллаж байгаа. Заан болсны цолны баярыг нутагтаа нижгэр тэмдэглэсэн. Айл бүхэн хоёр хонь, 10 литр айраг өгсөн. Тэнд амарч байсан Баянаа аваргыг найранд урихад хүрэлцэн ирж 30 сая төгрөг бэлэглэсэн. Ерөнхийлөгч Баттулга 1 тэрбумыг нууцаар өгсөн гэдэг. Нутгийн хэлээр хултай айргийг мэлтэлзүүлэн өгдөг бол жижиг аягаар дундуурхан айраг өгдөг гэж ярьдаг.

 

 

 

Олимп гэдэг бол улс төрийн тоглоом дээдсийн шоу гэдгийг Токиогийн олимп тойрсон үйл явдлууд нотолж байна. Японы 350 000 иргэн хөл хорионы үеэр гудамжинд гаран жагсаж “Олимп бидэнд хэрэггүй” хэнд ч хэрэггүй, “Олимпоо зогсоо, олимп бол хуйвалдаан, булхай, луйвар, ард түмний хөлс хүч мөнгө идсэн нэгэн төрлийн дээрэм тонуул, хуйвалдаан" хэмээн хашгиралдаж олимп хэмээх тоглоомыг зогсоохыг шаардлаа.

 

 

Н.Түвшинбаяр ийм хуйвалдаан маягаар Оюу Толгойн гэрээг байгуулахын тулд 2008 оны 7-р сарын 1-ний цуст үйл явдлыг саармагжуулахын тулд Рио Тинто болон БНХАУ-ын удирдлагууд, манай дээдсийн тоглоомоор гарч ирсэн билээ. Японы аварга бөх өмнө нь Монголд айлчилж Чингисийн шагнал нэртэй алтан ембүү авсан байдаг. Үүнийг Роберт Фрийдланд зохион байгуулж Н.Энхбаяр гардуулсан. Энэ үеэр их өр дарсан хэмээн 250 сая долларын асуудал шуугиан болж өнгөрсөн. Энэ нь том авилга хээл хахууль хуйвалдаан байсан төдийгүй хэзээ ч байгаагүй "Их өр" нэрийн дор жинхэнэ их өр эхэлсэн билээ. Өнөөдөр бид 30 гаруй тэрбум долларын өртэй болоод байна. АН-ын дарга С.Эрдэнэ нэг удаа УИХ-ын чуулган дээр Оюу Толгойн гэрээ байгуулчих л юм бол Монгол доллараар хахаж цахаж баялагт умбана гэж солиороод байсан хаа байнаа гэж хашгирч байсан билээ. Яг л тэр үед ямар ч хамаагүй аргаар Оюу Толгойн гэрээг байгуулах юм бол Барууны хөрөнгө оруулалт асгарч 3 сая хүнтэй Монгол юун Кувейт, юун Саудын Араб, юун Швейцарь... гэж үнэхээр орилолдон дарга нар тархи угааж байсан нь саяхан. "Чингис хаан" зочид буудлын дотор үүдэнд Азийн масончуудын зургийг өлгөсөн байгаа. Ихэнх нь Ерөнхийлөгч Ерөнхий сайдууд байгаа, Монголоос 4 масон байгаа нь 1-рт их аварга Асашёрюү Дагвадорж, Олимпын аварга Түвшинбаяр, их аварга Хакухо Даваажаргал... нар байсан нь анхаарал татаж байна. Яагаад шарын шашныг дээдэлж бөхчүүлийг өргөмжлөх болсон нь ийм учиртай бус уу.

 

Эх сурвалж: "Хөх толбо" сонин