sonin.mn
БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Баасан гарагт таалал төгссөн Кубын удирдагч Фидель Кастрогийн талаар таагүй үг хэлж, түүнийг “харгис хатуу дарангуйлагч” гэж нэрлэсэн Дональд Трампыг Боливи улсын Ерөнхийлөгч Эво Моралес шүүмжиллээ.
 
“Дэлхий дахинаараа Фиделийн дурсгалыг хүндэтгэж байхад АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч болон хэсэг бусаг хүмүүс баярлан хөөрч байна. Би үүнийг яагаад ч ойлгохгүй байна” гэж Боливийн төрийн тэргүүн Лаха хотод болсон арга хэмжээний үеэр хэлжээ. Түүний үзэж байгаагаар, зөвхөн “хүнлэг бус, зэрлэг капитализмын” үзэл санааг дагагчид л Кастрог нас барсанд баярлаж байгаа ажээ.
 
“Хүн таалал төгсөх үед манай ард түмэн эв санааны нэгдлээ илэрхийлж, уй гашууг хуваалцдаг ёс бий. Кастрогийн дурсгалыг хүндэтгэх хамгийн сайн алхам бол бидний ирээдүйг устгах гэсэн дотоод, гадаадын дайснуудын эсрэг эв нэгдлээ бататган хадгалах явдал мөн” гэж Эво Моралес онцлон дурджээ.  “Фиделийн үзэл санаа ард түмнүүдийн тэмцлийн дунд амьд байсаар байх болно” гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.  
 
Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Д.Трамп хэлэхдээ “Кастро бол ард түмнээ 60 жилийн туршид харгислан зовоож байсан хатуу ширүүн дарангуйлагч байсан” гэсэн ажээ.
 
Фидель Кастро өнгөрсөн баасан гарагт 90 насандаа өөд болсон билээ. Үүнтэй холбогдуулан Куба улс даяар 9 хоногийн гашуудал зарлажээ. Ф.Кастрог ирэх сарын 4-ний өдөр  Сантьяго-де-Куба хотод оршуулна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг