sonin.mn
Монгол Улсын СГЗ, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав жил бүр “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийдэг уламжлалтай. Энэ жил 18 дахь жилдээ энэхүү тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна.
 
Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, Б.Дашдондог, СТА дуучин С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Хурд”, "Sweetymotion" хамтлаг, "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, "My voice 2015" уралдааны Гран При шагналт Э.Хосбаяр, ХБК-ийн симфони найрал хөгжим оролцоно.
 
Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах тус тоглолт энэ сарын 18, 19-нд Улаанбаатар паласын концертын их танхимд болох юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг