Барагтай бол телевиз, сонинд гэгээн дvр нь харагдаггvй Монголын хамгийн том компаниудын нэг “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч, ноён Б.Нямтайшир өчигдөр төрийн ордны хvндтэй зочдын тэргvvнд дvvхэлзсэн юм.
Учир нь 2013 оны сvvлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хvрээнд Монгол Улсын Засгийн газар анх удаагаа vндэсний vйлдвэрлэгчидтэй хийх хөрөнгө оруулалтын хоёр ч гэрээнд гарын vсэг зурсан. Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд байгуулсан эдгээр хөрөнгө оруулалтын гэрээ нь нийтдээ 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах аж.
Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн Гvйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нарын vзэглэсэн эдгээр гэрээ хэрэгжсэнээр Дорноговь аймгийн Мандах, Даланжаргалан сумдад vндэсний хөрөнгө оруулагчдын хvчээр цогцлох аварга бvтээн байгуулалт өрнөх юм.
Тухайлбал Мандах суманд босох Цагаан суваргын vйлдвэр дээд хvчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хvдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4000 тонн молибдений баяжмал vйлдвэрлэх аж.
Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд гурван vе шаттайгаар ашиглана. Төсөлд нийт 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Vлдэгдэл 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхvvгийн байгууллагаас санхvvжvvлэх юм байна.
Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрvvлэх аж. Хамгийн гол нь нутгийн иргэд голдуу 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.Тvvнээс гадна хөрөнгө оруулагч тал Мандах сумын төвийг иж бvрэн тохижуулахаар гэрээнд тусгасан нь аргагvй л vндэсний том хөрөнгө оруулагчийн зангаргийг харуулав.
Энэ өдрийн хоёр дахь буюу “Хөх цавын цемент-шохойн vйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар гарын vсэг зурсан. Даланжаргалан суманд босох “Хөх цавын цемент-шохойн vйлдвэр” ашиглалтад орсноор улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.долларыг төвлөрvvлэх бөгөөд 480 монгол иргэдийг ажлын байраар хангах аж.
Тvvнчлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хvvхдийн цэцэрлэгийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барина.
Монгол Улсын Засгийн газар vндэсний хөрөнгө оруулагчидтай анх удаа байгуулсан эдгээр гэрээний гол тоглогч нь ноён Б.Нямтайшир байсан гэхэд болно. Тун ёсорхуугаар гэрээнд гарын vсэг зурсан ноён Б.Нямтайшир сэтгvvлчдээс цэрвэсээр тун удалгvй гарч одсон юм. Ноён Б.Нямтайширын зангаргаа гэж.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Hulgaich zugtaaj l taaraa
Mundag hun iim chadaltai biznesman zunduu boloosoi demjij bn iim humuus l ongoliig hugjuulne
Сайхан мэдээ байгаа юм шvv. Махан толгой олон нvvрт гацаа Зандан хол очиж хуцаарай..
Hulgaich,huuramsh,hudragagui bolohooroo l garch zugataj dur esgej yavahgui u.
Хэний зангараг вэ!? Монголын минь алт энэ хуний зангараг уу? Х
Dotoodiin kompanidaa ogson ni deer de gadniihniig tejeej bhaar
Гадаад хулгайч нарт огсноос дотоодын хулгайч нартаа огсон нь зов! Гэвч энэ дэлхий дээр гадаад дотоод ямар ч ялгаагуй хулгайч бол адилхан л байдаг аж...! Ялангуяа дотоодод хулгайчаа цэвэрлэхгуй улс орон гадны хулгайч нартаа идуулж дуусдаг аж!
huurhii muu yadarsan setguulchiin bichij baigaag haraach..uruvdmuur uchuuhen muu amitan..Yu gene ve..Nyamtaishiriin zangaraga gene uu?
Hunii nohoi idsenees ooriin nohoi idsrn ni deeree gej....
Нямтайширын зангараг гэж юу байдаг юм бэ???? Тайлбар толиос үзвэл "хувь хүн өөрийн гэсэн хатуу дүрэм журам ёс жаягтай байх, түүндээ үнэнч байхыг зангараг гэнэ." Идэж уух нь л түүний зангараг байх даа. Энэ сэтгүүлч зангараг гэдгийг буруу ашиглаад байгаа юм биш үү.
ZOV
HULGAICH NAR JAAHAN MONGOTEI BOLHOOROO IIM BOLDOG YUM HALHIIN BUAYN IH BUAYN NII NI DAAH HOHOI BOL TODOROOD GARAAD IRNE AA DAAHGUI NI IH UDAHGUI OCHDOG HOER GAZAR BII ALI NEGEND NI OCHINO CHUHAM 461 yy TAM yy GEDEG
Zangaragsaad bh yu bhav dee, ter horongo oruulalt ni butcheesei bilee, tertei tergui neg ulstor hulgaichdiin hool bolood duusah yumiig neg honshoottoi hulgaich avaad yavj chadval bol oo sh dee
БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРАЛ НЯМТАЙШИРАА. ГАЗАР ДЭЛХИЙГЭЭ УХАЖ ТАНСАГ АМЬДАРСАНААС ЖИРИЙН АМЬДАРСАН НЬ ДЭЭР ГЭЖ ҮЗДЭГ АРД ТҮМЭН БИД.
IN SHUNALTAI HUN
Мак 7 cараас хойш цалингаа тавьсан уу
Yum hiij baigaagaan byy zemlezgee!noyod oo!terd tatbaraan telj byteen baigylaltand tom tom daaj dabagdasgyi yild hedlej baigaa hediigeen ad yzeed yana be?...Harin gadaadiin hiih geed santaachilaad baigaa olon gazar baina!tedniig ychiriig ni oloh gej ynsih geed yabbal barab?...
usgui gazar olborolt hiine gez bn ene aimshigtai shiidver gargaz goviig usgui bolgono gesen ug
Сэтгүүлчид тархины ядууралтай байна.Зангараг гэж яг юу юм бэ? Хулгайчууд хулгайчийг магтах үгээ олж ядах юмаа.Аяга хоолны мөнгө өгсөн хүнийг зангарагтай байна гээд хөгжөх юмаа.Монгол хүний хүсэл жижиг юмаа.Ингэхэд бүх юм нь жижиг байна.Байр нь жижиг цалин нь жижиг нөөц байхгүй мухар сүсэгтэнгүүд юмаа .
caihan baina. 1ch gesen mongol HO-tai bolno gedeg mongoliin maani zol
Энэ монгол хунийг яг ажилтай байлгаж харагдаач. Шуналын тулам.
Sain baitsgaana uu ? HEHEHE, yun "zangarag", tegeed "henii zangarag bolood yavchivaa". Asar ondor ortog buhiiteigeer gazar shoroog uhaj ongichihood, uuniigee guitselduulehiin ulmaas huyal tachaal, ulidaa dorlogdood tsusnii uner avsan araatan met yamar ch uneer, yaaj cj hamaagui, heniig ch gelee zolij baigaad zeel avaad uuniig araai l "zangarag gedeggui boltoi". Harin, MONGOL TORD, MONGOL TORIIN ALBAND ADAGCHUUL NI, NUD ULAANCHUULIIN TSUGRARLIIG ILTGEH, HEHEHE.
Ene buhen bugd hudlaa jujig! Nyamtaishir bolon Zasgiin Gazariin olgiarhuud niilj luivar hiij baigaa ni ene! ene 2 sum bolon, Mongoliin maani baylagaar garaa ugaagsad! ta nart Mongoliin hoh tenger hatuu ceerlel huleelgeh bolno...
ZANGARGATAI HULGAICH GEJ SONSSIIN BAINA AN MAN NAMIIN ZANGARAGTAI OLIGARHI HULGAICH NAR NIILEED HIIJ BAIGAA LUIVAR TUUNEES ARD TUMNII TOLOO MONGOLIIN TOLOO BISH BUUR BISH
Үйлийн үр гэж нэг юм бий дээ. Одоо тансаглаж байвч түүнийхээ төлөөсийг төлөх цагт ямар байхаа төсөөлж л байх хэрэгтэй. Байгаль дэлхий сүйтгэж, Лус хилэгнүүлж, олон түмний хараал идсэн хүн овоохон л нүгэл хурааж байгаа даа. Монголын луйварчид эхнээсээ үйлийн үрээ эдлээд эхэлчихсэн. Хэн нь хэзээ яаж нүглээ үүрэхийг хараад л сууж байя.
Яахав дээ хөгжил энэ тэр гэж бас үндэсний гэж хөөргөж байгаад л босгож аваад дараа нь татвар энэ тэрээс нуухыг нь нууж, зайлсхийхээс нь зайлсхийгээд л үлдэх унах юм ховорхон байх болов уу гэж түгшиж байна. Уг нь сайхан л юм.
Odoo bas neg shizotoi Ex oronch n xuwiin shantajaa Ard tvmnii nereer xiij dairaad exlex wii dee...
Ноён удамтай хүн юм уу
үндэсний үйлдвэрлэгчдээ төр тултал нь дэмж тэнд улс төр нам эвсэл хэрэггүй
Энэ орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибендин, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй шүү. Ард түмэн юм хүртэх үү?
басхүү овоо ч алт, мөнгө байгаа
УИХ,ЗГ-аар ганцхан хулгайч тоглочихдог юм байжээ. Авилгал өгч сурсан хүнтэйгээ ажиллах гэж энэ байх даа.