sonin.mn

Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг 2015 оны 09 дүгээр сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг 09 дүгээр сарын 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөөд байна.
Засварын ажлыг гүйцэтгэх дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх юм. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.