Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/746 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн өдрийг ирэх сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.
Нийслэлийн өдрийг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг дүүрэг, харьяа газрын дарга нарт, нийслэлийн өдрийн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, төсвийг батлуулан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл(1)
МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭЭБЭЭГИЙНХЭЭ ҮГЭНД ОРООД ХЭРЭЛДЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ . БИ ЭНЭ ЯВАА НАСАНДАА ЯМАР ИХ БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ ТА НАРЫГ ХАГАРАЛДУУЛСАНАА ДЭЭРХ ХЭРҮҮЛЭЭС ЧИНЬ ОЙЛГОЖ АВЛАА. БИ АХИАД ГАНЦХАН УДАА 4-Н ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙЧИХЭЭД НУТАГ БУЦАЯ . ТЭГЭХ ҮҮ . ГАНЦ Л УДАА. ТЭГЭЭД ДАРАА НЬ ТА НАР СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛАА ХИЙЧИХ