Зочид буудлуудад жилийн 7-9 хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийг 30 гаруй байгууллагад зээлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ. Энэ тухай манай сонин өмнө нь болгоомжлуулан бичиж байсан. Ашиглалтад ороогүй буудлуудад олон тэрбум төгрөгийг хөнгөлттэй зээлэх, тодорхой хүрээнд Монголын зочид буудлуудын холбооноос сонгосон хэдэд зээл өгч байна.
Энэ бол шударга өрсөлдөөнийг боомилсон явдал.Төрийн оролцоотой монополь гэдэг л энэ байх. Үүний ард ямар олон хуйвалдаан явсан бол гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Банкууд ийм төрлийн зээлийг багадаа л 26 хувийн хүүтэй гаргадаг. Бусад буудлуудыг үйлчилгээнээс шахсан зүйл л боллоо.
Гадаадын өндөр дээд зочид нь манай автобусаар явахгүй, харин ч зам хаалгаж байгаад сүнгэнүүлж таарна. Өнөөдөр автобус баазын ажилчид ажил хаяснаас иргэд тодорхой чиглэлд амьдардаг бол бүтэн цаг алхаж гэртээ харьдаг боллоо. Нийслэл хотын бохирыг цэвэрлэх байгууламж нурж унах дөхлөө.
Ус сувгийн удирдах газрын дарга нь өөрийн байгууллагын дотоод хөрөнгөнөөс 50 сая төгрөг гаргаж, гурав хоног Туулд бохир цутгаж байж засварлах юм ярьсан. Усанд сүү дусаадаггүй уламжлалтай монгол түмэн хатан Туулаа бохироор бялхуулах нь. Гаднаа нүүрээ гоодож байгаа ч дотооддоо олон асуудал байна, энэ хотод.
Хэдэн дарга сууж байгаад, хэдэн зочид буудлын захиралд өгчихөж байгаа мөнгөөр иргэдийг гэртээ харихдаа санаа зовохгүй хөл дүүжлэх нийтийн унаатай, урсгал усандаа бохиргүй байлгаж болох байлаа. Угаасаа л сүрхий буудлууд юм бол өөрсдөө л ор хөнжилдөө даавуу авна биз. Амьдрал мэдэхгүй дарга нар нэр төр хөөсөн шийдвэрээ гаргахад нь цочихоо ч байж дээ.
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин
Сэтгэгдэл0
За за тэнэгт.Зээл шүүдээ буцаагаад л авна.
Asem aa boli boli. Bohiroo ch tseverlej chadahgui bj yun ner tur
Нэг ажлыг нөгөөтэй нь хутгахаа боличий, бүгдээрээ. Бохирын асуудлаас болж улс орны бусад бүх асуудал зогсох ёстой болж таарч байна уу?
Чи муу баас юу мэдэх юм. Наадахи чинь Эбий Эм Си ЭМ-н Оджаргал 2-н бизнес.
А гэхээр Б гэдгээ боль монголчуудаа. АСЕМ-ыг зохион байгуулах бол Монгол Улсын гадаад харилцааг шинэ шатанд гаргаж байгаа юм. Жаахан хол харцгаа. Дэлхий ертөнц 2 хуваагдахын босгон дээр ирээд, жижиг орнуудын тусгаар тогтнолд шууд болон шууд бусаар илт нөлөөлөх болсон энэ үед Монголдоо энэ том уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсаа дэлхийн анхаарлын төвд оруулж, Монгол хожино. Дипломатын алхам хийж байна шүү дээ. Бохир халах асуудал чинь Ерөнхийлөгчийн, Монгол Улсын гадаад харилцааны асуудал юм уу, Энэ чинь хотын дарга, барилгын яамны асуудал, магадгүй хариуцаж байгаа тэр төрийн өмчит компанийн асуудал. Тэр хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Бүгдээрээ хашгиралдаад яах юм бэ. Аялал жуулчлалын салбар бол Монгол Улс эдийн засгаа олон тулгууртай болгох нэг хөл нь. Энэ салбарынхан зөв ажиллаж байгаа. Нэгэндээ урам өгч байх хэрэгтэй. Берлинд болдог Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд үндсэн хамтрагчаар оролцсон, одоо аялал жуулчлалын салбарын дэд бүтэц болсон зочид буудлуудаа анхаарч байна, удахгүй олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орно, казино байгуулах асуудал яригдаж байна.150 тэрбумын зээл шүү дээ. Буцаад төлөгдөнө. Харин тэр мөнгөө улс буцааж авахдаа Аялал жуулчлалын сан гэж байдаг байсан түүнийгээ санхүүжүүлэх хэрэгтэй. Өөдрөг харж амьдарцгаая.
uildverlel baihgui baij heden gadnaas yum importlogchoo demjeed baihaar manai ediin zasag sergeh uu hol setgegch minee ih uhaantan minee ter zeel ni hezee tulugduh yum er ni tom biznesiinhen turtei turgui zeel avch chadna zaaval ulsaas mungu zeeldeg ni daraa ni naidvargui l zeel bolgoh sonirhol baigaa gesn ug idej uuh bolohooroo yasan sain hel amaa biluuddeg nuhduud ve
ТУУЛ ГОЛД БОХИРОО. ЦУТГАСНААРАА. БИД. МОНГОЛ ДАЯАРАА. ХОРДОЖ БОХИРДОЖ ХОХИРЧ. БАЙГАА ШУУ. УЧИРНЬ ТЭР БОХИР УС ЦУТГАСНААС ДООШ Л ХОРДООД. ЗОГСОХГУЙ. ГОЛЫН НИЙТ АЙ САВД БАГТАХ ДЭЭД ТАЛДАА Ч. АДИЛХАН. ЗАГАС ЖАРАЙХАЙГААРАА ТАРХААД УНДНЫ. УСНЫ. ЭХ. ХУРТЭЛ. БОХИРЛОГДОЖ БАЙГАА ШУУ. БАС МОНГОЛ ОРНЫ. ГОЛУУД ОРХОН СЭЛЭНГЭ ХАНУЙ ЧУЛУУТ ГЭЭД. БУГДЭЭРЭЭ ХОЛБООТОЙ. БОЛХООР БУГДИЙГ. БУЗАРЛАЖ. БАЙГАА. ТЭХЭЭР. ХУН. ТОРОЛХТОНИЙЙ. ЭСРЭГ. ГЭМТ. ХЭРЭГ. ХИЙЖ. БАЙГАА. ЗАСАГ. ТОРИЙН. АЛБАНЫХАНД. ТУУЛЫН. ГОЫН. ХОНДИЙД. ДАЙРЧ. ОРООД. СУУЧАХААД. БОХИРДУУЛААД. БАЙГАА. ХОРОНГО. МОНГГОР. ТУРЭЭ. БАРИСАН. ХОЛДУУ. ТОЛГОЙТНУУДАД. ОЛОН. УЛСЫН. ХУНИЙ. ЭРХИЙН. ШУУХЭД. ОГЧ. ХАРИУЦЛАГА ХУЛЭЭЛГЭЕ. ОЛОН. ТУМЭЭН. 0 минутын өмнө| Хариулах
Цаг нь болоогуй байхад АСЕМ хурал авч байгаа нь буруу. Эхлээд дотроо учраа олох хэрэгтэй.
Уншиж судлаж гэгээрүүлээгүй толгойтойгоо мэдэхгүй хэрнээ улс төр, эдийн засгаар онолддог хүмүүс Монголд олон болжээ. Хардаж сэрдэж болохуйц сэжүүр гараад ирвэл хамж аваад л цуурч гарна. Харин өнгөтэй өөдтэй, гэрэлтэй гэгээтэй мэдээг сонсоод, ХУДЛААааааааааа гээд л чадлаараа хашхична. Оюуны хомсдол гэж энэ байх шүү
hardaj serdene asuudklaa medehgui bol duugui suu ih medegch umuurun hamgaalagchaa
Zaisangin hujaanuudin baas.
TUUL GOLIIN BOHIRDOL LVNGIIN GVVR ONGOROOD URSAJ BAINAA ENE CHIGEEREE BOL UDAHGVI MALIIN MAH SVV TSAGAAN IDEEGEE IDEJ CHADAHGVID HVRNE MALIIN HODOOD TER BOHIRIIG TSEVERSHVVLEED BOLOVSORUULDAG GEJ OILGOOD BAIH SHIG BAINA ENE TORIIN TVSHEED TA BVHEN AJILAA HIINE VV ENE ULS EH ORNII ERH ASHIGTAI HOLBOOTOI ... BOHIR AMTAGDSAN MAHIIG GADNIIHAN AVAHGVI MONGOLCHUUD GADNAAS MAH AVAH BOLNO SHVV... SOS SOS SOS
за даа бид Ж.Ло Асем-ийг аваад нэр хүндээ нэмэх нь юу л бол. үүнийгээ эцэст нь|Ашиг ологч ганц нэгээс бусад нь| бүгд харамсах болно. Багтааж шингээхгүйг мөрөөдөхөөр байгаа мөнгөөрөө бохироо л цэвэрлэе.
Naad munguur chini suuliin ueiin saihan buudal 10 g barina haanaas mungu bosgoj avahaa andahgui nuhud shuu
Жорлон жорлон л гэнэ. Бид ямар Асеаны өндөр зэрэглэлийн хүмүүсийн хамарт нь өмхий үнэр үнэртүүлэхгүйн төлөө амьдарч байгаа юм уу. Тэд Улаанбаатарын өмхий самхайг үнэртэнэ үү , байна уу жирийн иргэн бидэнд огт хамаагүй. Харин бараг л бактериологийн зэвсэг хэрэглэсэн гэмээр ийм ихээр газрын хөрс, ус бохирдож байгаа нь л аймаар байна шүү . Энэ чинь тэгээд хаа сайгүй микроб нь язганаж байна гэж байгаа юм байна л даа. Энэ гэр хорооллын бохир жорлонгийн асуудлаа герман мэтийн европ , япон мэтийн азийн орнуудад аль зуун жилийн өмнө шийдчихсэн юм шүү дээ. Айл болгон өөрийн гэсэн анайробны микробоор цэвэрлэдэг авсаархан цэвэрлэх байгууламжийг хашаандаа байрлуулсан байдаг. Тэр нь газар доор микробоос бий болдог дулаанаар халаад өвөл ч гэсэн хөлддөггүй. Харин энэ байгууламж нь өдөрт доод тал нь 150аас 250 литр бохир ус урсаж өнгөрч байж хэвийн ажилдаг. Хэрэв үүнээс бага ус зарцуулвал нөгөө ялгадас нь урсаж чадахгүй бөглөрөл үүсгэдэг. Цэвэрлэх байгууламж дотрох тусгай задлагч микроб нь олигтой ажиллахын тулд л ийм их хэмжээний бохир ус хэрэглэнэ гэж байгаа юм. Түүнээс биш зөөврийн худгаас 40 өөс 80 литр усаа зөөж авчраад хэрэглэдэг энэ ус нь хашаан дотрох цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаанд яагаад ч хүрэлцэхгүй юм. Тиймээс Үүл баатар хамгийн түрүүнд айл болгонд цэвэр усыг нь турбагаар оруулж өгдөггүй юм гэхэд гудамж болгонд нь өвөл хөлддөггүй крантыг үнэгүй суурилуулж өгөх хэрэгтэй. Яг сибирийн жижиг хот тосгоны гудманд байдаг крант шиг крантыг үнэгүй байрлуулахад болно. Харин усны мөнгийг нь цахилгааны төлбөр, олон нийтийн телевизийн төлбөртэй хамт суутгаад авчихдаг байхад болно гэж бодож байна. Ингээд ядахдаа 150 литр усаа гэрийнхээ ойрхон крантаас авдаг болчихвол дараагийн ээлжинд нь энэ жорлонгийн цэвэрлэх байгууламжуудыг айл бүрийн хашаанд заавал байрлуулах ажлыг зохион байгуулж болно. Тэгээд ч ил жорлонтой айлуудаас асар өндөр торгууль аваад байхаар хар аяндаа л ил жорлонгийн асуудал шийдэгдчихнэ.
chi zuv yartij baina gehdee ACEM-ees iluu uuuniigee shiideh ni chuhal gedeg deer sanaa chini garlaa tegeheer uuniig tseverleh munguu enend ugchih tegeed asuudal hsiidegdene daraa ni ter tom buudaltai nuhduud uursduu haanaas ch hamaagui baga huutei zeel olj dungunu shuu dee