sonin.mn

Тэрбээр ерөнхий сайд болсныхоо дараа бизнесменүүдийн телеөлөгчтэй уулзахдаа: Монголд менгө байхгүй, үүнээс ч байдал дордоно, цахилгаан- дулааны үнийг нэмнэ, нэмэхдээ гэнэт биш сар сараар нэмнэ, он гараад байдал нэн хүндэрнэ. Бослого хөдөлгөөн ч гарч мэднэ. Жагсаал цуглаан ч болно. Түүнийг дарахад бэлэн байх ёстой гэх аясын үгийг хэлжээ.

Тэгвэл сая тэрээр улс орон бүрэн дампууралд орсноо зарлах цаг боллоо. Бид эзгүй арал дээр байгаа Робинзон Круза шиг болж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нар биднээс дайжин зугтаж байна гэх зэргээр ярьжээ. Яагаад улс орон дампуурсан юм бэ?

Хэн дампууруулсан юм бэ? Юунаас болж дампуурсан юм бэ?

Яагаад Монголын ард түмэн барих модгүй болсон юм бэ?

Гадаадын хөрөнгө оруулагч нарт Монгол орон бүх талаар нээж өгөө биз дээ. Хамаг юмаа дэлгэсэн Монгол шиг нээлттэй орон байна уу? Хөшөөт, Оюу-Толгой, Цайрт Минерал, Дайчин Тамсаг гээд л өчнөөн олон гадаадын хөрөнгө оруулалтууд юу гэж ярьж байлаа.

Цагаан зээрний асуудлыг малчдын буу зэвсэгтэй холбон ярьж эхэллээ. Энэ юу вэ...

Эх сурвалж: "Хөх толбо" сонин