-Манай нэг өрхийн долоо хоногийн хүнсний хэрэглээг бусад орныхтой харьцуулж үзье-
Улс орнуудын айл өрхийн долоо хоногийн хүнсний хэрэглээний талаарх судалгааг эдийн засаг, бизнесийн мэдээллийн сайтууд нийтэлсээр ирсэн. Саяхан хийсэн судалгаагаар Монголын дундаж буюу дөрвөн гишүүнтэй ам бүл долоо хоногт 41.985 төгрөг буюу 40 ам.долларыг зарцуулдаг гэсэн судалгааг иргэн Н.Батсуурийн өрхөөр жишээ болгон гаргасан байна.
Хэрэв та өөрийн өрхийн орлогодоо ихээхэн санаа тавьдаг бол 41.985 төгрөгөөр өнөөдөр хэдий хэмжээний хүнсний зүйл авч болохыг харьцуулаад нэг үзээрэй. Түүнчлэн ам.долларын ханшийн өсөлтийг мөн оруулж тооцвол илүү бодитой үр дүн гарах болов уу.
Ингээд бусад улс орнуудын нэг айл өрх долоо хоногт хэдий хэмжээний мөнгөөр хүнсээ залгуулдагыг харьцуулан сонирхьё. Германчууд долоо хоногт хүнсэндээ 253.9 евро буюу 325.81 ам.доллар зарцуулдаг ажээ. Хамбург хотод амьдардаг Струмын гэр бүлээр жишээ авсан байна.
Тэгвэл Европын бас улс Норвегийн иргэн Оттерслэнд Дахлийн гэр бүл долоо хоногт хүнсэндээ 2211.97 норвег крон буюу 379.41 ам.доллар зарцуулдаг байна.Тэгвэл Европын бас гишүүн улс Польшийн иргэн Собчинскигийнхан ам бүл тавуулаа ч долоо хоногт 582.48 золот буюу 151.27 ам.доллар зарцуулдаг ажээ.
Японы иргэн Укитагийнх Кодайра хотод амьдардаг. Тэднийх долоо хоногт хүнсэндээ 37.669 иень буюу 317.25 ам.доллар зарцуулдаг ажээ. Италийн иргэн Манзогийн гэр бүл Сицили хотод оршин суудаг байна. Манзогийнхан долоо хоногт 214.36 евро буюу 260.11 ам.долларыг хүнсэндээ зарцуулдаг гэнэ.
Африк тивийн Чад улсын иргэн Абубакарын гэр бүл 685 чад франк буюу 1.23 ам.долларыг нэг долоо хоногийн хүнсэндээ зарцуулдаг ба эднийх зургаан гишүүнтэй ажээ. Тэгвэл Ойрхи Дорнодын улс болох Кувейт улсын иргэн Ап Хагганын гэр бүл Кувайт хотын оршин суугчид. Тэд долоо хоногт 63.63 динар буюу 221.45 ам.долларыг хоол хүнсэндээ зарцуулдаг.
АНУ-ын иргэн Ривесийн гэр бүл Умард Каролинад оршин суудаг ба тэд 341.98 ам.долларыг долоо хоногийн хүнсний хэрэглээндээ зарцуулдаг байна. Тэдний ам бүл дөрвөн гишүүнтэй. Мексик улсын иргэн Каселесийнхан 1862 мексик песо буюу 189.09 ам.долларыг долоо хоногийн хүнсэндээ зарцуулдаг ажээ. Тэд Мексикийн Курнаваса хотод амьдардаг.
Манай урд хөрш БНХАУ-ын иргэн Донгийхон Бээжин хотод амьдардаг. Ам бүл дөрвүүлээ. Долоо хоногт 1233.76 юань буюу 155.06 ам.доллар зарцуулдаг ажээ.
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин
Сэтгэгдэл0
Australid dundjaar 7 honogt $150 AUD zartsuuldag.Gehdee zarim mongolchuud uunees baga baidag baih.Manai tosov lav iim bid 2 uulaa l baidag
Хүнсний ногоо хортой байж болзошгүй талын мэдээлэл өгсөнд баярлаллаа.Ямарч байсан ард түмнээ сэрэмжлүүлсэнд Эрүүл мэндийхэнд ахин баярлаллаа. Харин МХЕГ,ХАА-хан бусдыг хэлээд байгаа шигээ 2-оос доогүй лаборатиророор шинжилүүлсэн түүнийгээ хөндлөнгийн лаборатиророор баталгаажуулсан 2012,2013,2014 оныхоо шинжилгээ байгаал юм бол ард түмэндээ танилцуулчихалдаа. Бахгүйл байхгүй юудаа. Ер нь өдий болтол яагаад био бордоонд шилжихгүй байгаа юм. Үүнийг давхар давхар шалгах хэрэгтэй маш ноцтой асуудал шүү дээ.
Хүнсний ногоо хортой байж болзошгүй талын мэдээлэл өгсөнд баярлаллаа.Ямарч байсан ард түмнээ сэрэмжлүүлсэнд Эрүүл мэндийхэнд ахин баярлаллаа. Харин МХЕГ,ХАА-хан бусдыг хэлээд байгаа шигээ 2-оос доогүй лаборатиророор шинжилүүлсэн түүнийгээ хөндлөнгийн лаборатиророор баталгаажуулсан 2012,2013,2014 оныхоо шинжилгээ байгаал юм бол ард түмэндээ танилцуулчихалдаа. Бахгүйл байхгүй юудаа. Ер нь өдий болтол яагаад био бордоонд шилжихгүй байгаа юм. Үүнийг давхар давхар шалгах хэрэгтэй маш ноцтой асуудал шүү дээ.
Ereenees mash ih hemjeenii jims nogoo bainga orj irj buh delguuruuded zahuudaar zaragddag Jinhene hortoi havdar uusgej bgaa iimd bolgoomjil
Манай авилгалчид бол аймаар шуу дээ.Гадаадаас хунсээ зоодог гээд бод доо.
Odoo bol aimar too garah baih, barag l 80 dollar bolson shuu... ene nileen deer uyiin sudalgaa baih joohondoo harj l baisiin bna
баахан пестицидтэй ногоо өрчихөж. энэ айл бүрхэг байнаа .
tanaih yamar nogoo dej bna?
Bi jims nogoo iddeggui Gadaadad garahaaraa Sain Idej avdag ter oros Amerika alim jims geed zardag jimsnuud bol Jinhene hört havdar uusgegch laanii tosoor tosolson ulaan bultsgar hortoi jimsentseruud
2 жилийн өмнө Ховдоос танил хүн ногоо авчирч өгсөн юм. Тэр лууван нь аймаар том байхаар нь гайхаад асуусан чинь: Манай ногоочид хилээр бордоо оруулж ирээд усалгааныхаа эхэнд асгачихдаг, тэгээд хэзээ л усална тэр үед нь бордоо хамт урсаж байдаг юм. Шинжлэх ухааны үндэстэй ямар ч стандарт, норм байхгуй, тэр тухай мэдэх ч үгүй, бас мэдэхийг ч хүсэхгүй , мөнгө л олж байвал болоо. гэж байсан юм. Тэрнээс хойш монгол ногоо ч бас л аюулгүй биш юм байна гэж бодогдох болсон.
тархи угаах нэж мөнч хичээсэн байна 7 хоног хэргэлэнэ гээд тавьсан бүтээгдэхүүнийг нь үнэлээд үздээ тархи угаалт гэдэг л энэ байгаа биздээ