Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 сарын 8-нд болсон хуралдаанаар нийслэлийн үе үеийн Засаг дарга нарт хүндэтгэл үзүүлж , дурсгадаг “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-үүлд гардуулах тухай асуудлыг хэлэлцлээ. 2004 оны 12-р сарын 01-ний өдрийн 14-р тогтоолоор “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г анх бий болгосон юм. Уг тогтоолд зааснаар “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” нь төрт ёсны уламжлалт утга билэгдлийг агуулсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн эрх дарх, цог хийморь, үүрэг хариуцлагын цогц илэрхийлэл гэж заасаг бөгөөд уг “Гэрэгэ” нь тэнгэрийн гүн хөх, үл хувирагч алтан шаргал хосолмол өнгөтэй, Улаанбаатар хотын тухай товч мэдээлэл агуулсан байна гэж тусгасан байдаг. Уг тогтоолын дагуу 2004 оноос эхлэн “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ”-г Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдон ажиллаж байсан хотын дарга нарт 001 дугаартайгаас эхлэн гардуулж сонгуулийн жил дууссаны дараа өөрт нь дурсгал болгодог уламжлалтай. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Эрдэний Бат-Үүлд “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” дугаар тавыг бүтээж гардуулах асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн санал нэгтэйгээр баталж, тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Ìàíàé íàìûíõàí ÷ óëàéõàà áîë÷èõæýý.Øàãíàë óðàìøèë, íýð òºðººñ òîëãîéãîî ÷ ºã÷èõºæ ìýäíý ø¿¿. Æèðèéí ãèø¿¿ä áèäýíä ë èõ ýìãýíýëòýé, è÷ãýâòýð ñàíàãäàõ þì. Çà øàãíààä àëãàà òàøààä áºìáºðºº í¿äýýä á¿ðýýãýý ¿ëýýãýýä òóóçàà õàé÷ëààä áàé.
энэ буурал толгойт зөнөөд бүүр шагналын өвчин тусчихжээ. тэр хүүд нь тендерийн оны шагнал өг.
iimerhuu gutamshigt uil iavdlaa zogsoogooch, oi gutam omhii uner, oi gutam bialduuchlal, sejig hurmeer niigem
za lalar mini sain ajillana shyy.
туул голын эх сав газрын модыг Улаанбаатарын үе үеийн дарга хядаж орон сууц болон төрийн яамд тамгийн газрын барилгад хэрэглэснээс туул ширгэж шургасанд нь Бат-үүл төлөөлж нас барсан талийсан үхсэн дарга нарын өмнөөс туул голоос өршөөл эрэх ёстой.