"Морь унасан толгойгүй хүн" шиг эдийг засаг
Хүүхэд байхдаа Америкийн зохиолч Майн Ридийн "Морь унасан толгойгүй хүн" зохиолыг уншиж байснаа санаж байна. Тэр зохиолоор хийсэн кино ч бий. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжлын асуудал яг л тэр "Морь унасан толгойгүй хүн" шиг болчихсон мэт.
Тодруулбал, Монгол Улс яаж хөгжих гээд байгаа нь тун бүрхэг. Шуудхан хэлэхэд төлөвлөсөн, бодсон, сэдсэн юм огт байхгүй. Ёстой Адам Смитийн "далд гар" шиг урсгалаараа явж байна.
Хуучин социализмын үед Улсын төлөвлөгөөний комисс гэдэг мундаг газар ажиллаж, улс орны хөгжлийн асуудлыг тав, таван жилээр төлөвлөн, уг ажлаа намын их хурлаар зорилт болгон ажилладаг байв. Тэглээ гээд буруу юм огт болоогүй. Монгол Улс атар газрыг эзэмшин, мал сүргээ өсгөж, хот суурин сүндэрлүүлж байв.
Харин зах зээлд ороод бид юу хожив. Улс төрийн талаар бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улс болсон гэж хэн хүнгүй л хэлцгээх байх. Эдийн засгийн хувьд бол, бид өмчтэй болцгоосон, компани, пүүстэй болсон гэх мэт. Зарим нь бүр Азийн бар болно гэж дөвчигнөж байсан. Гэтэл бодит байдал дээр ямар байна вэ?
Юутай ч бид хөрөнгөтний нийгмийг үгүйлэн олон зуун улсын үйлдвэрийг устгаж, үгүй хийсэн. Ганцхан жишээ хэлэхэд, мал аж ахуйн түүхий эд, арьс ширээ боловсруулан гутлаа үйлдвэрлэдэг байсан Монгол өнөөдөр шаахай ч хийж чадахаа байсан. Харин чаддаг ганц юм нь архи, пивоны үйлдвэр. Мөн барилгын салбарын үйлдвэрлэл. Эдгээрээс өөр зүйл онцолчихъё гэхэд даанч олдохгүй нь.
Коммунист засаглалтай хойд Солонгос, Хятадыг хар л даа
Тэгэхээр Монгол Улсыг зах зээлийн нийгэмд амжилттай орсон гэж яавч хэлж болохгүй. Гэтэл өнөөдөр хойд Солонгосыг хар. Тэнд хэдий коммунист засаглалтай, гадаад ертөнцөөс тасарсан хэдий ч машин, хөлөг онгоцны үйлдвэртэй болжээ. Тэр ч бүү хэл цөмийн зэвсэгтэй болж тив алгасах пластик пуужинтай болов.
Мөн задгай сансарт пуужин хөөргөж дэлхийн тойрог замд хиймэл дагуул оруулав. Одоо Өмнөд Солонгос, Японыг айлган, АНУ-тай арцалдах болов. Улс орон хөгжинө гэж үүнийг л хэлдэг юм. Энэ бол яалт ч үгүй коммунист засаглалын гавьяа. Өнөөдөр тэднийг өлсөглөнд нэрвэгдэж байгаа хэмээн сурталчилж байгаа ч тэд өөрсдийгөө хамгаалах бат бэх зэвсэгт хүчинтэй болсон байна.
Мөн Хятад улсыг хар. Тэнд мөн л коммунист засаглалтай. Өнөөдөр энэ улс үйлдвэрлэлийн нийт хэмжээгээр Японыг хол орхиж, АНУ-тай эн зэрэгцэх болов. Тодруулбал, өнөөдөр Хятад улс дэлхийн зах зээлийн зохицуулагч, хөдөлгөгч хүч нь болоод байна.
Тэгэхээр коммунист засаглалд хамаг буруу, муу муухайг чихэж болохгүй нь үүнээс харагдаж байна. Дээрх улсуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь товчхондоо нөгөө социалист төлөвлөгөө, хэтийн зорилт, түүндээ хүрэх гэсэн коммунист засаглалын мэргэн ухаанд байгаа юм.
Монгол улс хөгжсөн үү? Ухарсан уу?
Тэгвэл бид өнөөдөр ардчилсан засаглалтай болоод юу хожив? Бид Азийн бар болж чадав уу? Үгүй. Харин ч өмнөх нийгмийн хөгжлөөсөө хол ухарсан. Тэр үед бичиг үсэггүй хүн тун ховор байсан. Одоо бол зөндөө болсон.
Тэр үед биеэ үнэлэгчид байгаагүй. Харин өнөөдөр Монгол дэлхийн секс аялал жуучлалын төв хэмээн хэлэгдэж байна. Тэр үед ажилгүй хүн байгаагүй. Одоо бол Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс хөлхөлдөж байна. Зарим нь гадаадад цагаачлан хэдэн арван мянгаараа ажиллаж байна.
Ийм байхад манай улс орон хөгжиж байна гэж хэлж болох уу? Урьд ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Хрушев Мао Зедунг "Консервийнхоо лаазыг хийж чадахгүй байж коммунизм байгуулах гэлээ" хэмээн даажигнаж байсан гэдэг.
Гэтэл түүнтэй адил хадаасаа ч хийж чадахгүй, арчаагаа алдан, хаа холын Хятадаас зөөвөрлөж байгаа улсыг хөгжиж байна гэж хэлж болох уу? Өнөөдөр Монголын хөгжлийг дүгнэхэд товчхондоо нэг иймэрхүү.
Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох хүмүүс маань парламентад сууж болох болохгүй хэдэн хуулийн төсөл хэлэлцэж баталсан нэртэй. Тэдэнд улс орны хөгжил, нийгмийн асуудлаас өмнө, өөрсдийг нь улс төрд оруулсан нам хүчний эрх ашиг хамгаас чухал.
Засгийн газар нь болох болохгүй юм хийж байсан ч сөрөг хүчнээс хамгаалан өмгөөлөх сэтгэлгээ нь дархлаажсан. Засгийн газар нь болохоор төсвөө данхайлгаж, дараа нь гаднаас мөнгө хайж давхидаг. Бүтээн байгуулалт нэртэй хэдэн төсөл баталчихсан. Тэр нь хэзээ хэрэгжиж, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй.
Үйлдвэржүүлэлтийн гол бодлого нь өнөө маргаашаа аргацаасан жижиг, дунд үйлдвэрлэл. Ерөнхийлөгч нь болохоор ердөө чив чимээгүй. Улс орны хөгжлийн бодлогын асуудлаар чухам юу бодож сэдээд байгаа нь мэдэгдэхгүй. "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв" гэгчээр үе үе Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж сүржигнэнэ.
Тэгээд ч гавьсан юм байхгүй. Гэтэл бид болоод байна, хөгжиж байна. Сайхан болно гээд яриад байдаг. Хэзээ сайхан болох гээд ярид байгаа юм бэ? Гучин жилийн дараа юу? Оюутолгойгоос мөддөө ашиг хүртэхгүй. Эрдэнэс Тавантолгой "элгээрээ мөлхсөн". Шинэ бүтээн байгуулалтын ажил гээд яриад байвч, цаана нь бонд нэртэй бөөн өр.
Төсөв нь дандаа алдагдалтай. Мөн гадаад худалдаа нь алдагдалтай. Улстөрчид нь болохоор уул уурхайн орлогоор баяжиж, улс орноо хөгжүүлнэ гээд бодчихсон. Бид ийм байдалтай хэзээ хөгжих вэ? Дэлхийн улс орнууд хөгжсөөр урагшилсаар. Харин манай улс хадаасаа ч хийж чадахгүй хүн төрөлхтний хөгжлөөс хойш суусаар.
Хөгжлийн бодлого гэж юу вэ?
Уг нь манай улстөрчид улс орныхоо хөгжлийн гарцыг зөв тодорхойлж, том харж, том сэтгэх хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь тэд тэгж чадахгүй байна.Тэд уг нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ярьж суухаар Монгол Улс тэдэн жилийн дараа, уул уухайн металлургийн үйлдвэртэй болж, машин хийнэ, онгоц үйлдвэрлэнэ.
Бүх цахилгаан бараагаа дотооддоо үйлдвэрлэнэ. Нэг ч барилгын материалыг гаднаас авахгүй дотооддоо хийдэг болно. Мөн нэг ч арьс шир, ноос ноолуурыг гадагш нь түүхийгээр нь гаргахгүй, дотооддоо боловсруулан гутлаа, хөнжлөө хийдэг болно хэмээн төлөвлөж, бодлого боловсруулах ёстой юм.
Тэр бодлогыг нь ямар ч Засгийн газар гарсан хэрэгжүүлэхийн төлөө л ажилладаг байхад л бидэнд болохгүй, чадахгүй юм юу ч байхгүй. Хэрэв өөрсдөө чаддаггүй юм бол өрөөлийг авчираад машины үйлдвэр барь л даа. Мөн дээрээс нь гадаадад мэргэжилтэн, боловсон хүчнээ бэлд л дээ. Энэ бүхний зардлыг төр даа л даа.
Ёстой нөгөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогоо чиглүүл л дээ. Ингэж л байж Монгол Улс хөгжинө үү гэхээс гарын бээлий, улавч шаахай хийдэг жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогоор бид хэзээ ч хол явахгүй. Бид металлурги, машины үйлдвэртэй болоход дор хаяж 200-300 мянган хүн ажилтай болно.
Дээрээс нь гутал, арьс шир, даавууны үйлдвэртэй болоход дахиад хэдэн мянган хүн ажилтай болно. Магадгүй. Монголд ажилгүй хүн бараг үгүй болно. Шаардлагатай бол Монгол Улсын хөгжлийн асуудлыг зангиддаг яамтай болж яагаад болохгүй гэж.
Эсвэл бүр хуучин социализмын үед хэрэглэж байсан тав, арван жилийн төлөвлөгөөгөө боловсруул л даа. Юунаас нь ичсэн юм. Бид одоо хурдан урагшлах л хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол Улсын хөгжлийг дэлхийн хөгжилтэй харьцуулахад хүй нэгдлээрээ байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
Сэтгэгдэл0
Яг зөв дүгнэсэн байна
Өрнөдийн болон Хятадын тусгай албад Монголын эх орончдыг алж устгах шалтаг гаргахын тулд зориудаар өдөөн турхирсан үйлдэл бол эдгээр тэсэрч дэлбэрэх бодис болон бусад бусармаг үйлдлүүдээр нотлогдож байна. Сирийн засгийн эрх баригч хүчнийг химийн бодис хэрэглэсэн гэж буруутгаж буй ч үнэн хэрэгтээ АНУ дайнд орох шалтаг олохын тулд өөрсдийн гар хөлийн үзүүрүүд болох босогчид нэртэй Аль Кайдагийн дээрэмчидтэй үгсэн хуйвалдаж химийн зэвсэгийг хэрэглэсэн хэмээх зориуд өдөөн турхирсан үзүүлэнгийн үйл ажиллагаа явуулсантай ихээхэн адилтвар харагдаж байна. Удахгүй Лхүмбийн хэрэг гэгчтэй эгээ л төстэй хэргүүд гарч ирэн Монгол эх орныхоо төлөө зүтгэсэн болгоныг хоморголон баривчилж устгахаар оролдох биз. Монголчуудаа гэнэн балчир байх цаг үе дуусаж байна. Аливаад Монгол эр хүний алсуур хэрсүү ухаан бодолтой байхгүй бол Өрнөдийнхэн Хятадтай нийлэн өөрсдийн утсан хүүхэлдэй Ардчилсан хуажаа, луйварчид , урвагчдын тусламжтайгаар Монгол эх орныг минь боолчилж устгах төлөвлөгөөний дараачийн шатандаа орж байна. Үхэхдээ үхэр буугаа тавихаар тэд хэнийг ч хайрлахгүй устгаж сөнөөхийг эрмэлзэх болно. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байсан Цагдаагийн албан хаагчдыг 7 сарын 1 ний хэрэгт буруутган шийтгэсэн . Энэ бол ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй луйварчид урвагчид монголчуудыг ялсан анхны ялалт байсан. Ардчилсан хужаа Ц Элбэгдорж бол хятад угшилын харь цустай хүн тиймээс түүний Монголчуудыг устгах гэсэн санаархлыг ойлгож болно. Учир нь Хятад угшилтай хүн бүр төрөлхийн цусныхаа дагуу Монголчуудыг устгах далд эрмэлзэлтэй байдаг. Үүнийг Монголчууд мэддэг учраас өөрсдийгөө хамгаалах зөнгийн дагуу Хятадуудтай огтхон ч ойртох хүсэлгүй байдаг. Харин түүнтэй нийлэн Монголчуудынхаа эсрэг хорон мууг хийж байгаа хэн боловч ардчилсан хужаа Ц Элбэгдоржоосоо долоон дор боохойтой нийлсэн нохойнцрууд мөн. Хан Тэнгэрийн өмнө тэдний хүлээх зэм нь уучлагдашгүй байх болно. Хүн хэрэв үнэн зүрхнээсээ гэмшвэл Мөнх Тэнгэр тэднийг нигүүлсэн , хүндээр шийтгэсэн ч боломж олгодог, харин урвалтанд ямар ч өршөөл байдаггүй. Монголчуудаа чоно сүргээс тастан нэг нэгээр нь барьж иддэг шиг хорон муу үйлдлийг нь зүгээр хараад суух эрх хөх Тамгат Монгол хүнд байж болохгүй зан араншин . Учир нь чиний ээлж ирэхэд чамд туслах хүн нэг ч байхгүй байх вий. Өнөөдөр улс төрийн дээд түвшинд ажиллаж байгаа аль ч намын эгнээнд урвагчид хорон муутан луйварчид ардчилсан хужаа нар байгаа гэдгийг мартаж болохгүй . Бас монголчуудаа хайрласан зүрх сэтгэлтэнгүүд гол цөм нь болсон МАН байгаа гэдгийг бүр ч илүүтэй мартаж болохгүй. МАН д буй С Баяр тэргүүтэй дэвшилтэт хүчнийг харийнхан хамгийн түрүүнд намнах гэж оролдоно. Ардчилсан хужаа луйварчид урвагчид юу ч гэж бусдыг гүтгэж чаддаг , үүндээ маш сайн гаршсан хорон муу хүмүүс, газрын бугийн цуглуулга гэдгийг бүү март . Мартвал сөнөнө . Сөнөхгүйн тулд бүү март . Монгол ахан дүүсээ одоо бид эв нэгдлээ сахин хамгаалж харийн дээрэмчид тэдний гар хөл болсон ардчилсан хужаа луйварчид урвагчдын эсрэг хамтран тэмцэж мөр зэрэгцэн тулалдах зангилгийн цаг ирлээ. Бидний хөх тамгат Монголчууд эвлэлдэн нягтарвал тэд юу ч хийж чадахгүй . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Яг үнэн.Үг хэлэх эрх чөлөө үнэн хэрэгтээ байхгүй,чи эрх баригчдыг шүүмжилсэн нэг нийтлэл бичээд хэвлүүлэх гээд үз, ТВ-гээр ярих гээд үз, гонжийнжаа голионы баас. Тэр хэдэн барилгыг чинь Хятадуудаар бариулсан болохоос барилгын үйлдвэр хөгжөөгүй.Мөн Хятадуудыг оруулж ирэхийн тулд монголд мэрэгжилийн ажилчин буй болох замыг зориуд хааж байгаа тод жишээ бол ТМСургуулиудыг унагахын туулд Оюутны цалинг мэрэгжилийн сургуулиудаас зориуд 2 дахин их болгож 70-90000 болгосоноос ТМС-д хүүхэдүүд орохоо больж Дээд сургуулиудруу зүтгэх болсон. Нөгөө дээд сургуулиудад суралцагсад нь 4-5 жил хэдэн сая төгрөгөө зарж, хайран цагаа үрсний эцэст нь дипломтой нэртэй ажилгүйчууд болцгооно. Энэ бол улсд ч хувь хүнд ч маш хортой бодлого.
Нөгөө ад чөтгөр гээд муулаад байсан социалист нийгэм 80 гаруй жилд 9 тэрр бумын өр тавиж байж Монгол орныг өдий зэрэгт хүргэсэн, тэгсэн хир нь тэр өрөө хүчингүй болгож чадсан бол АН юүч бүтээгээгүй хир нь жил гарангийн дотор 9 тэр бумын өр тавьчих юм даа. Монголын түүхэнд ийм гутамшиг Манжийн колоничилолын үед ч гараагүй.
unen unen
Uneu dugnelt hiijee. Yadaj ingeed helchih hun UIH-d algaa
Өрнөдийн болон Хятадын тусгай албад Монголын эх орончдыг алж устгах шалтаг гаргахын тулд зориудаар өдөөн турхирсан үйлдэл бол эдгээр тэсэрч дэлбэрэх бодис болон бусад бусармаг үйлдлүүдээр нотлогдож байна. Сирийн засгийн эрх баригч хүчнийг химийн бодис хэрэглэсэн гэж буруутгаж буй ч үнэн хэрэгтээ АНУ дайнд орох шалтаг олохын тулд өөрсдийн гар хөлийн үзүүрүүд болох босогчид нэртэй Аль Кайдагийн дээрэмчидтэй үгсэн хуйвалдаж химийн зэвсэгийг хэрэглэсэн хэмээх зориуд өдөөн турхирсан үзүүлэнгийн үйл ажиллагаа явуулсантай ихээхэн адилтвар харагдаж байна. Удахгүй Лхүмбийн хэрэг гэгчтэй эгээ л төстэй хэргүүд гарч ирэн Монгол эх орныхоо төлөө зүтгэсэн болгоныг хоморголон баривчилж устгахаар оролдох биз. Монголчуудаа гэнэн балчир байх цаг үе дуусаж байна. Аливаад Монгол эр хүний алсуур хэрсүү ухаан бодолтой байхгүй бол Өрнөдийнхэн Хятадтай нийлэн өөрсдийн утсан хүүхэлдэй Ардчилсан хуажаа, луйварчид , урвагчдын тусламжтайгаар Монгол эх орныг минь боолчилж устгах төлөвлөгөөний дараачийн шатандаа орж байна. Үхэхдээ үхэр буугаа тавихаар тэд хэнийг ч хайрлахгүй устгаж сөнөөхийг эрмэлзэх болно. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байсан Цагдаагийн албан хаагчдыг 7 сарын 1 ний хэрэгт буруутган шийтгэсэн . Энэ бол ардчилсан хужаа Ц Элбэгдорж тэргүүтэй луйварчид урвагчид монголчуудыг ялсан анхны ялалт байсан. Ардчилсан хужаа Ц Элбэгдорж бол хятад угшилын харь цустай хүн тиймээс түүний Монголчуудыг устгах гэсэн санаархлыг ойлгож болно. Учир нь Хятад угшилтай хүн бүр төрөлхийн цусныхаа дагуу Монголчуудыг устгах далд эрмэлзэлтэй байдаг. Үүнийг Монголчууд мэддэг учраас өөрсдийгөө хамгаалах зөнгийн дагуу Хятадуудтай огтхон ч ойртох хүсэлгүй байдаг. Харин түүнтэй нийлэн Монголчуудынхаа эсрэг хорон мууг хийж байгаа хэн боловч ардчилсан хужаа Ц Элбэгдоржоосоо долоон дор боохойтой нийлсэн нохойнцрууд мөн. Хан Тэнгэрийн өмнө тэдний хүлээх зэм нь уучлагдашгүй байх болно. Хүн хэрэв үнэн зүрхнээсээ гэмшвэл Мөнх Тэнгэр тэднийг нигүүлсэн , хүндээр шийтгэсэн ч боломж олгодог, харин урвалтанд ямар ч өршөөл байдаггүй. Монголчуудаа чоно сүргээс тастан нэг нэгээр нь барьж иддэг шиг хорон муу үйлдлийг нь зүгээр хараад суух эрх хөх Тамгат Монгол хүнд байж болохгүй зан араншин . Учир нь чиний ээлж ирэхэд чамд туслах хүн нэг ч байхгүй байх вий. Өнөөдөр улс төрийн дээд түвшинд ажиллаж байгаа аль ч намын эгнээнд урвагчид хорон муутан луйварчид ардчилсан хужаа нар байгаа гэдгийг мартаж болохгүй . Бас монголчуудаа хайрласан зүрх сэтгэлтэнгүүд гол цөм нь болсон МАН байгаа гэдгийг бүр ч илүүтэй мартаж болохгүй. МАН д буй С Баяр тэргүүтэй дэвшилтэт хүчнийг харийнхан хамгийн түрүүнд намнах гэж оролдоно. Ардчилсан хужаа луйварчид урвагчид юу ч гэж бусдыг гүтгэж чаддаг , үүндээ маш сайн гаршсан хорон муу хүмүүс, газрын бугийн цуглуулга гэдгийг бүү март . Мартвал сөнөнө . Сөнөхгүйн тулд бүү март . Монгол ахан дүүсээ одоо бид эв нэгдлээ сахин хамгаалж харийн дээрэмчид тэдний гар хөл болсон ардчилсан хужаа луйварчид урвагчдын эсрэг хамтран тэмцэж мөр зэрэгцэн тулалдах зангилгийн цаг ирлээ. Бидний хөх тамгат Монголчууд эвлэлдэн нягтарвал тэд юу ч хийж чадахгүй . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улс хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
YAG UNEN HELSEN BNA.NEEREN MANAI ULS YAGAD YU CH HIIJ CHADDAGGUI YUM BE.SAYAHAN UMARD SOLONGOS TOUCH-TAI UTAS HIISEN BNA
Ih hurald mashin unasan tolgoigui hun baidag!
Ìîíãîë óëñ ºíãºðñºí 25 æèëä íýýëòòýé áîäëîãîîé òºëºâëºãººò ýäèéí çàñàãòàé áàéñàí áîë èë¿¿ õºãæèõ áàéñàí ø äýý.
Яг үнэн.Үг хэлэх эрх чөлөө үнэн хэрэгтээ байхгүй,чи эрх баригчдыг шүүмжилсэн нэг нийтлэл бичээд хэвлүүлэх гээд үз, ТВ-гээр ярих гээд үз, гонжийнжаа голионы баас. Тэр хэдэн барилгыг чинь Хятадуудаар бариулсан болохоос барилгын үйлдвэр хөгжөөгүй.Мөн Хятадуудыг оруулж ирэхийн тулд монголд мэрэгжилийн ажилчин буй болох замыг зориуд хааж байгаа тод жишээ бол ТМСургуулиудыг унагахын туулд Оюутны цалинг мэрэгжилийн сургуулиудаас зориуд 2 дахин их болгож 70-90000 болгосоноос ТМС-д хүүхэдүүд орохоо больж Дээд сургуулиудруу зүтгэх болсон. Нөгөө дээд сургуулиудад суралцагсад нь 4-5 жил хэдэн сая төгрөгөө зарж, хайран цагаа үрсний эцэст нь дипломтой нэртэй ажилгүйчууд болцгооно. Энэ бол улсд ч хувь хүнд ч маш хортой бодлого.
Сүүлийн 20-иод жил монголчууд бид хөрш орнуудын хооронд гэгээн бүгээн юм огт байгаагүй юм шиг дан ганц хараар будаж хоёр хөршийгээ дэндүү их харааж зүхлээ. Энэ бол маш муу үр дагавар дагуулж болох аюултай алхам. Хятад гэдэг зөвхөн БНХАУ –аар тогтохгүй, Сингапур, Малайз, Индонез гээд дэлхийгээр нэг тархасан Хятад хүмүүс, дээр нь ОХУ гээд дэлхийн хүн амын талаас илүү хувийг өөрсдийхээ эсрэг чиглүүлжээ. Энэ чулууг аль хир холоос хэн шидсэн юм бүү мэд. Эсвэл өөрсдөө олсон юм боловуу? Зориуд уу, санамсаргүй юу? Эцсийн зорилго нь юу юм? Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс үү, аль эсвэл монголчуудыг хорлох цаашилбал сөнөөх алсын муу хорлон санаатай,бууны ноходуу??? Хоёрдох нь л болов уу. Монгол төрийн бодлогоор бол төрийн хүн дотор нь шатаж байхад хамраар нь утаа гарах ёсгүй гэж сургадаг байж. Гэтэл одоо дотор нь шатаагүй байхад хамраараа цөмийн хортой цацраг гаргаад байх чинь юу вэ? Үүнээс чинь болоод хоёр их гүрний төрийн бодлогын хайчинд орж эдийн засаг чинь унаад байгаа бишүү? Яагаад Монголын нүүрсний экспорт буурах тутам Оросын нийлүүлэт ихсээд байгаа юм бэ? Яагаад яагаад г. м. асуудал хэт олон гарч байгаа бишүү? Холын Америк биднийг өмөөрнө гэж бодож байгаа бол дэндүү эндүүрэл, тэд чинь өөрсдийгээ яая гэж байна. Соц сисьтем задран унахад хоёр туйлт сисьтем үгүй болж оронд нь үүссэн нэг туйлт дэлхий одоо олон туйлт болон хувирч байна. Хэрэв улс үндэснийхээ эрх ашигтай ямар нэг асуудал хөндөх гэж байгаа бол цээжний пангаар хандаж хэрхэвч болохгүй, даяаршиж дэлхий дээрээ болж байгаа олон улсын харьцаанд гарч байгаа өөрчлөлтийг мэдэрч , чадвал бүр урьдчилан харж байх учиртай. Соц сисьтемийн үед Оросуудыг ах гэж тэврэлдээд, Хятадуудыг ах дүү нар гэж тойгдоод өөр хооронд нь өрсөлдүүлээд БНХАУ Нэхмэлийн үйлдвэр болон орон сууцны нэхмэлийн шаруудыг, ЗХУ давах гэж 1-р 40000, дараад нь Хятад:120000, Орос 2-р40000 гээд гайгүйч бодлого явуулж чадаж байлаа. Энэ буруу байсан гэж үү? Үзэн ядаж хараан зүхэж байхын оронд тэр бодлого зөв байсан юм бишүү? Менежментэд гарах эцсийн стратегийн үр дүн л чухал байдаг болохоос тактик чухал биш байдаг. Үг нь ухаанаасаа түрүүлж болдоггүй гэдэг бас л манай төрийн уламжлалт бодлого байсан биз дээ Монголчуудаа. Үнэн чанартаа бидний түүх бол хөрш орнуудын хооронд байдагал түүх байлаа. Нэг нь нэгнийгээ байлдан эзлэнэ, дараад нь өөрөө эзлэгдэнэ г.м. Ром,Англи, Франц, Герман улсуудын түүх гэхэд иймэл байсан. Одоо тэд хамтраад л эв найрамдалтай амьдарч байна. Бидэч ийм л байх ёстой бусуу? ӨС САНАН ХОНЗОГНОХОД ХЯЗГААРТАЙ БАЙХГҮЙ БОЛ ТЭНЭГЛЭЛ БОЛОН ХУВИРЧ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ДАЙСАН БОЛЖ УЛС ҮНДЭСТНЭЭ МӨХӨӨДӨГ БОЛОХЫГ МАРТАЖ ҮЛ БОЛНО. Бид хоёр хөршөө 300-аад жил ноёрхсон, эргээд Манж-Чин улсын ноёрхолд 300-аад жил болсон. Мао Цэдэнбал хоёрын хооронд болсон нэг яриа байдаг. Мао сонжих маягаар бид танайхыг 300-аад жил ноёрхосон гэж, хариуд нь Цэдэнбал бид ч бас танайхыг 300-аад жил ноёрхосон гэж. Ийм хариу сонсоно гэж бодоогүй байсан Мао дарга инээмсэглээд одоо бид хүчирхэг байна танайд туслана, харин та нар хүчирхэг болсон үедээ бидэнд туслаарай гэсэн гэдэг. Эдгээр үгсийн цаана том дипломат утга санаа агуулагдаж байгаа боловч улс төр гэдэг хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстойг харуулж байгаа юм. Харин Оросын ноёрхолд байсан гэх 70 жил тиймэч муу байгаагүй. Эхний 20 жил гэхэд Монголчуудыг төрөл бүрийн муу нэртэй халдварт өвчин болон тарваган тахал, улаан цагаан бурхан зэрэг олон төрлийн халдварт өвчнүүдээс салгаж , эхний байгуулж өгсөн багшийн, худалдааны, санхүүгийн сургуулиуд орон нутагт үрээ тарж , дэлхийн 2-р дайны тэр хүнд жил 1942 онд МУИС-ийг байгуулж өгч байлаа. Энэ мэт гэгээн зүйлс бас байсан гэдгийг мартаж болохгүй. Нэр хүнд, итгэж нөхөрлөж болох эс болох нөхрийн сайн муу чанар гэдэг хувь хүн, пүүс компани, улс үндэстэн аль алинд адилхан байдаг бөгөөд хувь тавиланд нь адилхан нөлөөлж байдаг гэдгийг мартаж болохгүй.
odoo bygd l ene hyn sig bicheh sanah heregtei bolood bna daa....ta nar hii hooson hegjil byy yari bas het yaaraad yahab ychir ni bye byreldyyn baihgyi sanaachlaga ganzdaj ylger abah sat daraalsan too toimgyi sanaa onoo garch taaraa?hegjil gedeg chini yariad baihad bii bolohgyi ee?eersdeen orolzoh ter hegjiliin gadna bys?dotoodod ni orolzoj hegjdeg baih aa.ardchilald orohdoo gytaliin uildbereen ystgadagongol sig teneg ylas orniig delhiigees ereed olohgyi ee?harin ter Kommunizm chini heregtei baisan yum,eneegiin ardchilagch nar gej hydal zeej deldegch nehedyyd sig hymyys bol birch hereggyi ee.ted ardchilal yarisanaaraa tergyyn hegjiltei bolgobol boloh baisan biz getel chadahgyi zygeer l talzyylan Mongoliig hybaaj eersdeen teriin enderlegt garah gej iim muu zalit argaan hiij eneeg hyrtel terd baina.harin ted chadahgyi ychiraas hegjelees hozorch helees changaaj bna,ichehgyi yapon yabj zeel tyslamj erj dyndaas ni ideh yyh yumaan haij bna,iim ardchilal bylslagddag yum.bidend yamarch hereggyi ardchilal bolood bna.harin Enhbayar Mongoloog ernees gargaj bailaa,elbegdorj gedeg hyn erend barij egch bna.yalgaa ni ardchilal kommuizmiin ondoo teseetei taltai bna.ardchilalgch nar yui hiib dee?harah chag ni dygneh yzyylelt ni irjee/
Сайн бацгаана уу? Батцогтоо, өнөөгийн Эдийн Засгийн Хөгжлийн Яам гэдэг нь өөрийн чинь хэлээд буй хуучны Төлөвлөгөөний Хорооныхоо ул суурийг эргүүлж дахин бий болгох гээд байгаа юмуудаа гэж төрөөд байгаа. Аливаа юм жамаараа л явагддаг, яаж ч тийчлээд, "үсрэнгүй" "хурдан түргэн, "хийчихлээ" хэмээн усан нүдэнд ийн харагдавч цагийг "товчилно" гэж байдаггүй болдоггүй юм байна. Цаг үе гэдэг завсар дундаа хугацаа мөч гэж яахын ч аргагүй бий буй байгаад байх юмаа. Өөрөөр хэлэбэл, цаг-хугацаа-мөч-үе гэж байдаг нь хүн биднийг "бушуу туулай бөгсөндөө баастай" бүү болоосой зүйгээр нь болж бүтэхэд тодрхой орчил гэж юм бий буй шүү гэдгийг л ухаараач гэж "хэлээд байгаа" төрдөг.
бацгаана уу-байцгаана уу, хэлэбэл-хэлбэл, тодрхой-тодорхой.
ХИЧНЭЭН ЧИНГИС ХААН ГЭЖ ХАШГИРААД УЛС ОРОН ЧИНЬ Х€ГЖИХГVЙ. ХЭРЭВ ИХ ХААН МААНЬ ИРГЭЖ ИРЭЭД БИДНИЙГ ХАРВАЛ ОЙ НЬ ГУТАЖ VХЭХ БАЙХ ДАА
мөнгө шүтсэн энэ системийг солих хэрэгтэй