sonin.mn
Таван толгойн тендерт "Монгол 999 үндэсний нэгдэл" ХК, "Таван толгой транс" ХК шалгарсан байна. Шалгаруулалтад "Хишиг арвин индустрал" ХХК, Уул уурхайн үндэсний олборлогч, "Мега" компаниудын "Монгол уурхайчид" түншлэл болон "Таван толгой транс" ХК, "Монгол 999 үндэсний нэгдэл" ХК оролцох болзол хангасан аж. 
 
 
Үүнээс туршлагаараа "Таван толгой транс" ХК, Монголын хоёр мянга орчим компанийн нэгдэл "Монгол 999 үндэсний нэгдэл" ХК-ийн хамтарсан түншлэл ялалт байгуулсан байна. 
 
 
Тавантолгойн ордод хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх эрх авсан дээрх нэгдэл улсын төсвийн хөрөнгөөс 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар саналд тусгасан нь санхүүгийн хүнд үеийг туулж буй "Эрдэнэс Таван толгой" компанид том боломж олгож байна.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин