sonin.mn

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, намыг нь муулсан хүнийг хачин их өрөвддөг гэнэ шүү. Гэхдээ өөрийн гэсэн толгойгүй мэт намын даргаа өөд уруугүй, иш мухаргүй өмөөрөн өрвөлзөгч түүнийг бүр ч олон хүн өрөвддөг гэж байна даа, цаана чинь.
 
 
Өнөөгийн парламентын хамгийн азтай гишүүнээр тодорчихоод буй тэрбээр үнэн хэрэгтээ гэнэн зангаасаа болж мөн ч их хэл аманд өртдөг. Гэвч галав юүлж, газар тэнгэр нийлсэн ч экс Ерөнхийлөгчийн үнэнч фен хэвээрээ үлдэнэ хэмээн ам тангараг өргөсөн гэж дуулдсан.
 
 
Гэхдээ алт амлавч гэж андгай тангараг өргөсөн олон хүн аясын салхи шиг илбээд өнгөрөх он цагийн уртад танигдахын аргагүй өөрчлөгдөхийг үзээгүй биш...Харж л байя. Өрөвдөн өрөвдүүлэгч өнөөгийн итгэл үнэмшлээ гээх эсэхийг...
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"