sonin.mn

 

Хойд Солонгос саяхан зүүн эргээсээ бага тусгалын пуужин харважээ. Энэ нь сүүлийн хоёр хоногийн хугацаанд хөөргөж буй дөрөв дэх пуужин гэнэ. Тэд өнгөрсөн бямба гаригт яг ижил гурван пуужин харваж тавьтиргүйтэв.
 
 
Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун БНАСАУ-д хандаж суртал ухуулга явуулахаа зогсоохыг уриалжээ. Тэрбээр "Бид Хойд Солонгосын хийж буй үйлдэлд санаа маш их зовж байна.
 
 
Тэд үүсээд байгаа нөхцөл байдлыг дордуулахгүй гэж найдъя. Тэдэнд зургаан талт хэлэлцээрт нэгдэх боломж байгаа. Бид ч үүнд туслахад бэлэн байна" хэмээн өгүүлжээ.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"