Н.Номтойбаяр гэж өөрийн гэсэн ааш аягтай улстөрч байдаг. МАН-ын гишүүн байв. НАМҮХ-ны ерөнхийлөгч ч байлаа. Явсаар УИХ-ын гишүүн болж, ХНХ-ын сайдаар ажилласан. Тэрбээр 2020 оны эхээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Намаасаа ч гарсан. 2020 оны нэгдүгээр сард шиг санаж байна, Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхөөр хэлэлцсэн ч мань эр түрүүлээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөж байв. Тэгэхдээ “... Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Г эхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв.
Мөн “...Өчигдөр МАН-ын удирдлагууд, Хяналтын хорооны дарга намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хөөх тухай шийдвэр гаргаснаа танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын дүрэмд заасан зүйл заалтыг зөрчсөн тул намын гишүүдээсээ уучлалт гуйя гэж саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр би өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болсон.
Мэдээж би удаа дараа өөрийн биеэр хүлцэл өчсөн. Мөн зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш хуулиараа хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ дахин хэлье. Сая чуулганаар миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэж байгаад завсарлагаа авсан. Санал хураалт сая нууц явсан. Учир нь арванхоёрдугаар сарын 12-ны өдөр би нэг хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зугтааж, гүйдэггүй. Зогсож байгаад л ярьдаг. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тэр арванхоёрдугаар сарын хэвлэлийн хуралтай шууд холбоотой байх. Учир нь нууц задруулсан, садаа болсон гээд. Гаргасан хоёр шийдвэр нь сая хоорондоо зөрчилдчихсөн буюу тогтоолын төсөлд уначихсан. Аливаа шийдвэр гарна тэрийгээ УИХ-ын дэгийн тухай хуулиар заавал тогтоол гаргаж, хүчин төгөлдөр болгодог. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрүү барьж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд садаа болж байна гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэж байна. Тийм зүйл байхгүй. Иймд миний бие өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барина.
Би ямар нэгэн шахалтад ороогүй. Энэ бол хувь улстөрчийн шийдвэр. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явуулж, харлуулаад буй олон зүйлсийн учир тайлагдана. Чөлөөлөгдөнө гэдэг чинь УИХ-аас явна гэсэн үг. Энэ шийдвэрийг би аль эрт гаргачихсан байсан. Магадгүй миний тэмцэж буйгаа илэрхийлэх нэг хэлбэр” гэж байсан юм.
Хавар нь УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн боловч баривчилж цагдан хорьсон. Тэгээд удалгүй шүүхээр орж шийтгүүлж явсаар 2021 эхээр Дээд шүүхээс нэг жилийн хорих ял шийтгүүлж, нийтийн албанд тохилогдох эрхээ хоёр жилээр хасуулсан. Түүнийг Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, ХЭҮЗ-ийн 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэж шийтгэсэн байдаг. Тэгвэл саяхнаас “...Н.Номтойбаяр улс төрд эргэж ирэх гэж байна” гэсэн мэдээлэл тарах болсон. Ойрынхон нь ч үүнийг нотлов болов. Үнэндээ тэр улс төрд буцаж орж ирээд, удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой. Дээд шүүхийн тусламжтайгаар С.Баярцогтын нээсэн “хаалга” байгаа шүү дээ. Тэгэхээр Н.Номтойбаяр ч гэсэн яагаад болохгүй гэж?!
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(32)
засс олигархууд больж үз
Sumtaibayariig songoh ork olon bii
Номтойбаярыг улс төрч гэвэл би ч бас улс төрч юм байнаа,,,
Номтой минь ээ, Сонгуулиас наана ядахдаа бичтг үсэгт гайгүй тайлагдахыг бодоорой !!!
Монголын төр гэж баян айлын эрх танхи хулигаан пацаануудын мөнгөөр зодож худалдаж аваад дураараа туйлж байдаг нэг маягийн зугаа цэнгээний газар л болж дээ…..
butsaj or or, ooriinhooroo bdg uneniig heldeg hun heregtei bna, hunii dohio zangaagaar yavdag suu dolooson gulug shig, suuder dagasan elee shig balai yumnuudaas zalhaj guistlee. neg l ih goonj omsson, mori unasan tolgoigui huneer ene uls oron duurlee
Хүнийг бие хамгаалагчаараа хааш нь ч хөдөлгөхгүй бариулж байгаад нэвширтэл нь зоддог арчаагүй хулигаан пацаан Улс төр хийлээ юу ?
Чамаар яадаг юм. Алуурчин хүн шоронд байх ёстой.
Номтойбаяр 20 онд Дорнод аймагтаа дэвшсэн бол ялчих байсан юм хотод биё дааж дэвшиж аальгүйтээд том тэнэгтсэн юм ! Хүрэлсүх Данх хоёрын намд Номтойгийн зай байхгүй ! Өөр нам сонгож аваад Дорнодод дэвшвэл бараг ялчих байх ! Хэт баян хүн болохоор ямар авлига авах юмуу сонирхох биш Номтой шиг хүн парламёнтид хэрэгтэй ! Уул нь Илон Маск Билл Гёйтс хоёрыг л Монголын парламёнтид сонгож суулгамаар байгаа юм !
Мөнгөөр гарсан нь мөнгөө л бодно.Ийм тохиолдолд тэднээс эерэг сайн зүйл хүсээд нэмэргүй.Сонгогчдоо тэд юу ч эрээчиж болох цагаан цаас гэж үздэг.Монгол шиг цөөн хүнтэй оронд улстөрийн намаар дамжиж сонгуульд өрсөлдөнө гэдэг улс орныг сүйрэл рүү түлхэх ажил гэдэг нь сүүлийн 30 жилийн хэрэг явдал нотоллоо. Гарах гарц намгүйгээр сум, аймаг хотын нийт иргэдийн хурлаас хамгийн шилдгүүдээ дэвшүүлж, зардлыг нь тухайн тухайн засаг захиргааны нэгж, иргэд гаргах.Шүүх, шүүгчид, хуулийн байгууллагын дарга нарыг мөн адил ингэж сонгох, сонгогчид, иргэдийн хурал хариуцлага тооцдог байвал шударга, хариуцлагатай улстөрийн тогтолцоо бүрдэх боломж бүрдэнэ. Намууд бол бөөн хэрүүлийн алим, шударга бус тогтолцоо.
Номтойбаярыг дэмжинэ ээ
Энэ хүний эх нь би хүүгээ улс төрд орохыг нь хориглохгүй гэж байсан. Хүний шунал аймар юм.
Номтойбаяр хэт хийрхдэг асуудалаа эрэмбэлж мэддэггүй ухаалаг биш байсан шүү
Баахан гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээ явж байсан тэр юу болсон бэ? Дампуу монголын хууль шүүхийнхэний ам руу мөнгө чихээд ямар ч буруугүй болчихсон уу?
Эрх мэдэл,гишүүны суудлааса өөрөө татгалздаг, хамаг юмаа ил тод зоригтой нууцгүй шууд илтэгчихдэг, салаа үзүүртэй юм ярьж гоншигнодоггүй ийм хүн өнөөдөр улс төрд хэрэгтэй бнаа. Баян аавынхаа асар их мөнгө авилгаар шоронгоос шууд мултарч болох л байсан. Суугаад л, хугацаагаа дуусгаад л гарсан эр хурга, Мужик залуу. Шоронд байхад нь 2020 оны сонгуулиаар эцэг эхийг нь өрөвдөж Solidarity хийж тойрог дээр нь биeээр очиж байлаа. Тэд нар нь сурталчилгаанд явчихсн бв. Нас нь явж буй тэдэнд сонгуулийн нүсэр ажил хүнд л бсн байх. Утасны дугаар нэрээ үлдээгээд явж билээ.Энэ зун ХэнтийДадалд явж байхад тэднийг тэнд явж бсн гэж ярьцгаах юм билээ.
Урд хөршийн албан3 мэдээгээр нүүрсны хулгай 40 их наяд ч биш,80 их наяд ч биш 100 орчим гдг. Олон улсын эксим мэдээгээр ч харж болно. Зэсийн мэдээг ч харж болно. Энэ Номтой Их хуралд бсн бол дуугарах л байсан бх. Одоо ч, өнөөдөр ч санаатай мухарлсан мухар төмөр замаа хятадуудаар янзлуулж төлбөрт нь ард түмэн бидний өмч нүүрсээр төлөх яриа хөөрөөг Нян хийгээд гүйж явна гэх.Биднээс зөвшөөрөл авч байж,хэлэлцүүлж байж нүүрсээр төлөх ёстой. 2-ын 2 ширхэг мухар замаа дараагийнн жүжигтээ нөөцлөн үлдээсэн санаатай ухралт, санаатай хорлон гж харддаг. Түүнийг нь ч төр засаг Оюук нар Баярт Үйл Явдлын Халуун Нээлт болгон Төрийн Туг Дарцаг Индэр нээж биднийг хуйлруулан үнэмшүүлж байжээ.Ядахдаа 1 мухар зам байсан бол яахав дээ гээд хэнэггүйтээд мадлуулаад өнгөрөх байж.Бүр биднийгээ басамжилж 2 шүү.Хаахаха.Гоё.
Хүүк байхад ном уншигдахгүй . Хэрэгггүй ном гэж бас байдаг
SEKSDN80955877 35DEESH
TSAGIIN SRXSYG XUSNEER XALYYTSTAL80955877
SEKEER TAASHAALG 80955877 DYRAAR
DYRAAR SEXSYG XUCHINDUULI80955877
SEKSEER TAWILTSI80955877
SEKSEER SHAALGI80955877
Erhiin balai
Батхууг Бол энэ Номтойбаяр шударсан нь гарцаагуй л болоод явчихсан даа, Булганы нутагт мотоциклтэй хунийг цааш харуулсан, 2 хуний бодийг хотолсон, дээр нь чадахгуй байж сагсалзаад хун их зоддог юм шиг байгаам, нэг ресторонд гайхуулж байгаад Хурцын нэг цагаан гартай нялцгай Баньдаар шилэн рункээр бомбогдуулээд Хошного царайлж байсан, Эмэгтэй хунийг их зэрлэг хучинддэг гэж байгаа, тэгээд ийм новш Авилгалаар л улс торд орно, тэгээд Ард тумнийг доромжлоод тороос Хулгай хийгээд байж байх санаатай байх
Энэ залуу бол бусад тэр бөх удам гэж ярьдаг хүмүүсээс шал ондоо шатны шүү. Танхай, эрх л болохоос биш хэдэн үеийн сэхээтэн, уг нь хүн нь, сэтгэлгээ нь хамаагүй эрүүл. Ордонд шавсан новшийн хэдэн халтар оркууд энд нь хорсоод залууг бол муухай хорлосон л доо тэр нэг жил.
УИХ д нэр нь сэвтсэн хэнийг ч бүү дэвшүүл. Бүх намууд ийм зарчимаар нэр дэвшүүлбэл улс эх оронд хэрэгтэй дээ.
Хийсэн хулгай нь хангалтатай санагдсангүй
Сумтайбаяр .. Нустайбаяр улс төрд эргэн ирнэ ч гэх шиг. аавынхаа мөнгөөр намын нөмөр дор л хүчээр гарсан болохоос чиний бх газар гудамж баар караоке ш дээ. бичиг баримт ч боловсруулах чадваргүй боловсрол мэдлэггүй махан толгойт юун улс төр, тэр хуучин цаг бхгүй болсоон
Nomtoibayar dyygeen demjij baina,ene hyn heregtei hyn,hymyysiin yarih ni ta nariin ylas toriin medleg dytyygaas bolj myylaj baigaa baih!!!Mongol ylasad heregtei hyn....
Nomtoibayar mini...ene tor zasagiig neg ikhe muulaad ch yahab?...gehdee chi bol eereeree garna.....
Ямарч тохиолдолд нөү. Ажил олдохгүй эсвэл идэх хоол олдохгүй байгаа юм уу.