Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буйтай холбогдуулан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ТВ-9 телевизэд ярилцлага өгсөнийг хүргэж байна. Тэрбээр энэ чухал айлчлалын өмнө Пап Францисын “Бид бүгд ахан дүүс мөн” айлдварыг орчуулж ном болгон хэвлүүлсэн юм.
-Өнгөрсөн жил та Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисд гардуулан өгсөн. Энэ урилгыг хүргэн өгснөөр Монгол Улсад албан ёсны айлчлал эхлэх гэж байна. Тухайн үед Пап Францис урилгыг хэрхэн хүлээж авав. Та хоёрын дунд ямар яриа өрнөв. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Үзэгчдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Ромын папын айлчлал түүхэн үйл явдал болж байна. Монголын эзэнт гүрэн олон зуун жилийн өмнөөс эхлээд Ромын папын институттай, Ватиканы Ромын папын сүм хийдтэй, Гэгээн Ширээт улстай харилцаатай байсан. Тухайн үед Ромын пап Монголын хаадад захиа бичиж, өөрсдийнхөө элч төлөөлөгчөө илгээж байсан. Элч нар нь тэр үеийн эзэнт хааны нийслэл Хархорум хотод ирж, хаанд Ромын Папын захидлыг гардуулж байсан. Мөн Монголын хаадын хариу бичсэн захидлыг Ромын Папад буцааж хүргэж өгч байсан түүхтэй. Энэ харилцаа бол олон жилийн түүхтэй юм. Тиймээс У.Хүрэлсүх ерөнхийлөгч энэ сайхан уламжлалыг сэргээж Ромын пап Францисыг урьж байгаа нь маш чухал шийдвэр.
Энэ бол бидний өвөг дээдсийн дэлхийтэй харилцаж байсан түүх үргэлжилж байна гэсэн үг. Үүнийг яривал Монголын өвөг дээдэс ямар шашинтай байсан бэ гэдэг асуудал яригдана. Сорхугтани Бэхи гээд бахархал олон бий. Ази тивд байтугай дэлхийд ийм ухаантай хүн байна уу, үгүй юу гэж гадаадын судлаач, эрдэмтэд бичсэн байдаг. Сорхугтани Бэхийн үлдээсэн ном сургаалыг өнөөдөр тайлах гэж хүмүүс хичээл зүтгэл гаргаж байна. Сорхугтани Бэхи христийн шашинтай байсан. Хубилай хаан буддын шашинтай байсан байна. Мөн Цагаадай хаан, Бат хаан, Зүчи хаан исламын шашин дэлгэрсэн улс оронд ноёлж, заларч байсан байна. Тэгэхээр Монголын хаад аль ч шашныг үгүйсгэдэггүй байжээ. Мөн өөрсдөө ч христ, исламын шашинд дагаж орсон байдаг. Тэгэхээр энэ бол манай шашин, харийн шашин гэж бид өнөөдрийн байгаа амьдралаараа дүгнэж болохгүй. Учир нь Монголын хэдэн зуун жилийн түүх хэлээд байна шүү дээ. Цаашдаа ч гэсэн хэдэн зуун жил болно.
Энэ хэдэн зуун жилийн түүхэнд монголчууд ямар шашинтай байсан. Нэг шашинтай байж байгаад өөр шашинтай болсон. Ирээдүйн хэдэн жилийн түүхэнд тийм ч болж магадгүй. Тийм учраас өнөөдөр шашнаараа манайх, танайх гэж хуваагдах нь буруу, олон шашин энх амгалангаар орших ёстой гэсэн зарчмыг эзэнт гүрний үед Чингис хаан баримталж байсан. Үүнийг алдарт Пакс Монголика гэсэн нэр томъёогоор түүхэнд бичиж үлдээсэн байдаг.
Энэ томъёогоор ямар ч шашин, соёл, хэлтэй, яс үндэстэйг үл хамааран бүгдээрээ энх тайвнаар хамтдаа оршин суух ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан. Тэр ч утгаараа Монголын эзэнт гүрэнд тусгай пайз, зөвшөөрөлтэй эмэгтэй хүн айх зүйлгүй аялдаг байсан байна. Үүгээр бид өнөөдөр бахархах ёстой. Үүнтэй адил өнөөдрийн папын айлчлал хэдэн зуун жилийн өмнөх Пакс Монголика гэсэн зарчмын дагуу амьдарч байна гэдгийг баталгаажуулсан том үйл явдал болж байна гэж үзэж байгаа.
Өнөөдөр дэлхийд Монгол Улсыг дэлхийд хоёр том гүрний дунд хавчуулагдсан, далайд гарцгүй улс гэж боддог. Зарим хүмүүс Монгол Улсын талаар мэддэггүй. Монголын тухай АНУ, Европ, Азийн аль нэг оронд ярихаар хаана байдаг билээ. Хятадын нэг хэсэг бил үү, Оросын нэг хэсэг бил үү. Хятад эсвэл монгол хэлтэй юу гэж андуурсан хэвээр байгаа. Тэгэхээр энэ андуурлыг папын айлчлал тайлна. Яагаад би ингэж хэлж байна гэхээр папыг католиг шашны тэргүүний хувьд дэлхийн 1.5 тэрбум хүн бишрэн шүтдэг. Эдгээр хүмүүс дэлхийн бүх улс оронд байна. Тэгэхээр 1.5 тэрбум хүн Монголыг мэдэх нь байна. Яагаад гэвэл пап хаана явна, юу хэлсэн байна тэр үгийг сонирхдог. Тийм учраас папын энэ айлчлал бол Монголыг сурталчилсан, том ажил.
АНУ-ын ерөнхийлөгч Байден католиг шашинтай хүн. Хэдий тухайн улсын ерөнхийлөгч ч гэлээ католиг шашинтны хувьд Байден ерөнхийлөгч манай пап Монгол Улсад очсон байна, юу хэлсэн бэ гэдгийг сонсоно. Тийм учраас энэ айлчлал бол зөвхөн Ватикан, Монгол Улсын хоорондын харилцаа биш. Монгол Улс дэлхийд өөрийгөө нээж, таниулж байгаа, танидаг хүмүүст илүү мэдрүүлж, сэтгэлийг нь татаж байгаа, нэгэн сэтгэлийн холбоосыг үүсгэж байгаа айлчлал гэж хэлж болно. Шууд утгаараа авч үзвэл эдийн засгийн ач холбогдлыг нь зарим хүмүүс тооцож байна. Пап Монгол Улсад айлчилна гэхээр бусад орноос олон хүн дагаж ирж байгаа. Тэр хүмүүсийн Монголд үлдээж байгаа мөнгө нь хэдэн сая ам.долларын эдийн засгийн хөрөнгө оруулалтыг өгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Папыг дагаж олон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирж байгаа. Тэр хүмүүс бүгдээрээ Папын айлчлалыг сурталчилна. Тийм учраас дахин хэлэхэд У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн гаргаж байгаа энэ санаачилга, явуулж байгаа урилга, үүний дагуу пап ирж байна гэдэг бол түүхэн үйл явдал юм. Гуравдагч хөршийн бодлого жинхэнэ ёсоороо хэрэгжиж байна гэдгийг хэлэх ёстой.
Пап Монголд ирэх эсэх нь амаргүй асуудал. Учир нь папыг урьсан олон улс орон бий. Пап Францисын бусад папаас ялгаатай нь ядуу зүдрүү, жижиг улс орныг дэмждэг. Тэрбээр Аргентийн том лам байж байгаад пап болсон хүн. Пап болсноосоо хойш Аргентиндаа ч айлчлаагүй. Гэтэл Монгол Улсад айлчлах болсон. Энэ нь Монголыг зориуд дэмжин ирж байна гэсэн үг. Монголыг та бүхэн таньж мэдээрэй гэж ирж байна гэж ойлгож болно. Монгол Улс хоёр том хөрштэй. Тиймээс бид Монгол Улсыг хоёр том хөршөөс нь ялгаж салгаж харж чаддаг шүү гэдгийг илэрхийлэх гэж ирж байна.
Би У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тусгай элч болоод Ерөнхийлөгч байсан хүний хувьд паптай уулзаж урилгыг гардуулахад, пап болон Ватиканыхан зөвөөр ойлгосон. Монгол Улс сайхан орон байна. Олон шашин, соёл, хэлийг дэмждэг. Мөн өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нь одооны Ерөнхийлөгчтэйгөө ойлголцоод, элч төлөөлөгч нь болоод урилгыг авчирч өгч байна гэдгийг хэлж байсан. Энэ мэтчилэн олон мессеж хамт явсныг ойлгож хүндэтгэлтэйгээр урилгыг хүлээн авч, өнөөдөр айлчлан ирж байна. Паптай Ватиканд уулзаж байхад их сайхан уулзалт болсон. Тухайн үед папын хэлсэн сонирхолтой зүйлсээс уншигчдадаа хуваалцъя гэж бодож байна. Манай улсад өнчин, ядуу зүдүү хүүхдүүдэд хөдөлмөр эрхлэхэд тусалж, дэмждэг католиг шашинтныхан байдаг. Би паптай уулзаж У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн урилгыг гардуулахдаа католиг шашинтны дэмжлэгээр хөдөлмөр эрхэлж сурч байгаа хүүхдийн бүтээсэн монгол гэрийг бэлэглэсэн юм. Үүнийг пап гардан авахдаа “Хамгийн үнэ цэнтэй бэлэг байна” гэж их баярласан. Дараа нь пап надад жирийн төмөр дээр нэг нь газар хэвтээд гараа дээш нь сунгаж байгаа, нөгөө нь доошоо тонгойгоод гараа доош нь сунгаж байгаа хоёр хүний дүрс бүхий бэлэг өгсөн. Би папаас юу бэлэгдсэнийг нь асуухад “Би ингэж боддог юм аа Н.Энхбаяр ерөнхийлөгч өө. Хүн нэг нэгнийхээ дээрээс зөвхөн ганцхан тохиолдолд харж байх ёстой. Энэ нь унасан хүнийг татаж босгох үед нэг хүн нөгөө хүнийхээ дээрээс харж болно. Бусад нөхцөлд бүгдээрээ адил тэгш байх ёстой. Энийг та бүхэн ойлгоорой” гэж хэлээд цааш ийн үргэлжлүүлсэн юм.
Амьдралд бүх зүйл зорилготой. Газар хэвтэж байгаа чулуу хүртэл зорилготой. Тэгэхээр хүн үүнээс илүү зорилготой гэсэн үг. Ард түмэн, улс орон зорилготой гэсэн үг. Тийм болохоор хүн өөрийнхөө зорилгыг биелүүлэх гэж амьдрах ёстой. Чулуу зорилгоо биелүүлэх гэж газар байна. Мод зорилгоо биелүүлэх гэж ургаж байна. Ус зорилгоо биелүүлэх гэж урсаж байна. Үүнтэй адил Монгол Улс, монгол хүн бүр зорилготой байгаа байх. Зорилгогүй улс, ард түмэн, хүн, чулуу гэж байхгүй гэж боддог юм. Тийм учраас өөр шашин, хэл, соёлтой эсэх хамаагүй. Учир нь тэр сайхан зорилго байгаа. Тиймээс би зорилгыг нь хүндэтгэдэг юм. Тийм учраас Монгол Улсад очихдоо ямар нэгэн орноор дайрч очихгүй. Буцаж явахдаа Монголд очихгүй. Би Монголыг зорьж очно” гэсэн. Папын тухай “Хэлсэндээ эзэн болсон хүн” гэсэн кино байдаг. Үнэхээр пап бол хэлсэндээ эзэн болдог хүн гэдгээрээ алдартай юм байна лээ. Тийм ч учраас пап өнгөрсөн жил тэгж хэлснийхээ дагуу Монголыг зорьж ирээд, айлчлаад буцна. Сайхан байдлаар Монгол Улсыг хүлээж авдаг, сэтгэлдээ тээж явдаг айлчлал болж байна.
Энэ айлчлалын үр дүнд Монгол Улс дэлхийд танигдана. Нэг хэсэг л улс орнууд ялангуяа католиг шашинтай газар манай пап танай улсад очсон. Сайхан орон байна лээ гэж хэлэх байх. Манай пап очиж ийм үг хэлсэн. Та нар ямар азтай юм бэ. Бид нар Папыг ирэх болов уу гэж насан туршдаа хүлээгээд гэгээн дүрийг нь холоос хардаг. Гэтэл та нар уулзсан байна шүү дээ гэх болов уу. Пап Францисд манай улсад 1500 католиг шашинтай монгол хүн байдаг нь хамаагүй. Пап тоо хөөцөлддөггүй. Хаана хүнд хэцүү байна, мартагдаж гээгдэж байна, хаана жижиг буурай гэж дарлуулж байна тэнд очиж тусалж, дэмждэг хүн юм. Тийм болохоор Пап Францис бол өвөрмөц пап. Католиг шашинтны папын институтыг өөрчилж байгаа хүн. Ийм хүн учраас Монгол Улсад айлчилж байгаа болов уу гэж бодож байна.
-Таныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Их Монгол Улсын 800 жилийн ой тохиосон. Тухайн үед та дэлхийн улс орнуудын төр, шашны тэргүүнүүдээс Их Монгол Улсын талаарх сэтгэгдлийг сонсож, ном болгон хөрвүүлж гаргасан. Мөн одоо ирэх гэж байгаа Пап Францисын айлдварыг орчуулан уншигчдынхаа гарт хүргэх гэж байна. Энэ хоёр номныхоо талаар танилцуулах уу?
-Их урт түүх сөхөх болох учраас товчилж ярихыг бодъё. Намайг 12-13 настай байхад аав маань надад ном авч өгч, уншуулах дуртай байсан. Би ч өөрөө ном унших дуртай хүүхэд байлаа. Тэгээд нэг өдөр аав минь надад орос хэл дээр гарсан нэг ном авчирч өгсөн юм. Энэ их сайхан ном байна Энхбаяраа, бүгдээрээ уншъя гэж аав минь хэлж байсан. Энэтхэгийн алдартай удирдагч Неругийн шоронд байхдаа охин Индира Гандид зориулж дэлхийн түүхийн талаар бичсэн захидлуудыг эмхэтгэж бүтээл болгож хэвлүүлсэн монголоор орчуулбал, “Дэлхийн түүхийг харахуй” гэдэг ном. Аав маань яагаад тэр номыг худалдаж аваад намайг уншихыг зөвлөж би амтархан уншсан талаараа хэлье. 1960-1970 оны заагт Чингис хааныг сайнаар хэлдэг эрдэмтэн бараг байсангүй. Ялангуяа ЗХУ, Европын эрдэмтэд, монголчууд хүртэл өөрсдөө тухайн үеийн нам засгийн бодлогоороо эзэн Чингисээ муулдаг. Эзэн Чингисийнхээ ойг тэмдэглэсэн хүмүүс нь шоронд ордог эсвэл нутаг заагдаж цөлөгддөг байсан үе. Жишээлбэл, Төмөр-Очир гуай Эзэн Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэнэ гээд Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын эрэг дээр чулуун хөшөө босгосон. Гэвч тэрээр үүнийхээ төлөө буруутгагдаж Дарханд нутаг зааж цөлөгдөж харамсалтайгаар амь насаа алдсан байдаг.
Монгол Улс дотроо хүртэл эзэн Чингисээ муулдаг байсан тэр үед хаа байсан Энэтхэгийн удирдагч бүр шоронд сууж байхдаа хүртэл охиндоо зориулж ном бичсэн. Номондоо Чингис хаан бол хоцрогдсон нүүдэлчин, дайн дажинд дуртай ард түмний илэрхийлэл байгаагүй. Энэ хүн бол маш том удирдагч, манлайлагч, суут хүн мөн гэж бичсэн байдаг. Би тэрэнд баярлаж, мөн аавдаа баярлаж байлаа.
Үүнээс хойш би эзэн Чингис хаанаа зөв үнэлүүлэх юм сан. Монгол Улсаа зөв үнэлүүлэх юм сан гэсэн бодол байсан. Монгол Улсыг зөв үнэлэх юм бол тусгаар тогтнол баталгаатай гэсэн үг. Харин Монгол Улсыг буруу үнэлээд байх юм бол тусгаар тогтнол эрсдэлтэй гэсэн үг. Азаар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой ард түмэн маань намайг дэмжиж Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байх үед таарсан. Энэ үед би 12-13 настайдаа бодож байсан бодлоо биелүүлэх боломжтой болсон. Тухайн үед бусад улс орны төрийн, шашны том тэргүүнүүдэд хандаж “Эзэн Чингис хаан, их Монгол Улсын тухай” саналаа бичиж ирүүлэхийг хүссэн. Тэр үед одооны папын өмнөх папынхаа даалгавраар төрийн нарийн бичиг нь захидал бичиж ирүүлсэн байна. Италиар бичиж ирүүлсэн их бичиг нь байна. 2006.5.19-ний өдрийн захидал. Захидалд “Католиг шашинтан бол Монголын их хаадтай харилцаатай байсан. XIII зууны эхэн, Тэмүүжин хааны дараагийн угсаа залгамжлагчтай холбоо тогтоож, нийслэл Хархорумд хотод хүрч очсон Ромын хамба ламын элч нарыг энд дурдаж байна" гэсэн.
Мөн тухайн үеийн пап алдартай элч нараа явуулж байсан. Энэ элч нар нь замын хол, аюул заналаас айлгүй Ромын папын захидлыг Монголын эзэн хаанд хүргэсэн. Монголын эзэн хаан Гүюг хаан болон бусад хаадууд хариу захидал бичиж байсан. Энийг зөв үнэлсэн байна. Монгол папын хоорондын харилцаа, папын институтын хоорондын харилцаа олон зуун жилийн түүхтэй байжээ гэдэг батлагдаж байгаа юм.
Олон зүйл дээр харилцаатай байж гэдэг нь батлагдаж байгаа юм. Би У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн урилгыг албан ёсоор гардуулж өгч байхад Ромын пап “ Би бүх хүн төрөлхтөн хоорондоо ахан дүүс гэж боддог гэсэн утга санаатай айлдварыг 2015 онд айлдсан юм. Энэ их чухал. Та энийг орчуулбал сайн байна” гэж хэлж байсан. Пап Францис их их хөгжилтэй хүн байна лээ. Тэрбээр “Би таниас мөнгө, зохиогчийн эрх гэж шаардахгүй. Та энэ айлдварыг монголчуудад хүргэвэл их сайн байна. Миний юу боддог, юу хүсдэгийг илэрхийлсэн байгаа” гэж хэлж байсан.
Би бүтэн жилийн турш Пап Францисын “Бид бүгд ахан дүүс мөн” айлдварыг орчууллаа. Амаргүй орчуулга байна. Айлчлалынх нь өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газар зардлыг нь даагаад номоо хэвлээд олон түмэнд хүргэж байгаа юм. Мөн папын айлдвар зөв орчуулагдах ёстой гэдэг утгаараа католиг шашинтныхан номыг харсан. Тэгээд зарим утга санаа өөр болсон зүйлийг хамт сууж байгаад засаад , нэр томъёоны хувьд тохироод гаргасан ном. Ийм сайхан ном орчуулсандаа баяртай байна. Энэ ном олон түмний хүртээл болсноороо Францис пап ядуурал, ах дүүсийн холбоо, шашин хоорондын харилцаа, хөгжил дэвшил, хөрнгө мөнгөний тухай юу боддог вэ гэдгийг унших боломжтой болж байгаа юм. Папын айлдсан айлдварыг монголоороо унших нь чухал болов уу гээд орчуулаад, цоо шинэ ном өнөөдөр (өчигдөр) хэвлэлээс гарлаа. “Мөнхийн үсэг” хэвлэлийн үйлдвэрийн хамт олон өмнөх ажлаа хойш нь тавьж, идэвхтэй ажиллан номыг хэвлэж гаргасан. Олон мянган хувиар хэвлээгүй болохоор бүх монголчуудад хүрэхгүй байх. Гэхдээ сонирхдог хүмүүсийн гар дээр очоод унших боломжтой болсон. Энэ үйл хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсондоо баяртай байна.
-Францис хамба пап болоод арав орчим жилийн хугацаанд 50 гаруй улс орноор айлчилсан. Айлчлалын түүхээс харахад он цаг, үйл явдлын хэд хэдэн давхцал байдаг юм байна. Тухайлбал, Арменид айлчлахдаа Армени үндэстнүүдийг хомроглон устгасан тэр хохиролд өртсөн хүмүүсийн төлөө залбирал үйлдсэн байдаг. Тиймээс магадгүй Монгол Улсын айлчлалынхаа үеэр XX зуунд хилс хэрэгт хэлмэгдсэн хэлмэгдэгсдийн төлөө залбирах болов уу гэсэн хүлээлт байж магадгүй юм. Та юу гэж бодож байна вэ?
-Би папын өмнөөс тэгэх болов уу гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн хаана хүн хэлмэгдэж, хохирч, ядуу байна, дарлагдаж байна тэр бүхнийг өмөөрнө гэсэн зорилготой. Зөвхөн католиг шашны тухай биш. Монгол, Орос, Итали, Япон, Солонгос байна уу ялгахгүй. Хаана хүн хэцүү амьдарч байна тэнд дуу хоолойгоо хүргэж, очиж чадвал, тэднийг өмөөрч хамгаалж байна гэсэн зорилготой. Тиймээс өөрийн тань хэлсний дагуу газар, газар очихдоо янз бүрийн байдлаар дуу хоолойгоо өргөж, тэр нь олон түмэнд нэгийг бодуулж, хоёрыг санагдуулж байгаа. Манай улсын хувьд хэлмэгдэлтийн асуудал ч байж магадгүй. Дайн дажин дэлхийн өнцөг буланд өрнөж байна. Тэгэхээр дайн дайжинг зогсоож, энх тайвны зарчмаар амьдрах, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх, нэг нэгэнтэйгээ ах дүүгийн харилцаатай болох тухай асуудал ч хөндөгдөж болох юм. Мөн байгаль орчны асуудал сүүлийн үед их анхаарал татаж байгаа. Тиймээс энэ асуудал байж магадгүй. Шашин хоорондын харилцаа. Шашин гэхээр хоорондоо бие биенээ үгүйсгэдэг байдлыг эцэс болгож, шашнууд хоорондоо ярьдаг, ойлголцдог, санаа нийлж байгаа зүйл дээр хамтран ажилладаг тухай ярьж магадгүй. Мөн ядуу, зүдүү амьдарна гэдэг бол тухайн орны төр засаг, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллах ёстой байгууллагын хувьд ч байж болшгүй зүйл. Ядуу хүн байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, ядуу хүний амьдралыг тоохгүй зүгээр тоо цаасан дээр биччихээд ядуурлын түвшин тэдэн хувь байна гэсэн зүйл гэж ярьж болохгүй гэдгийг хэлж магадгүй.

Мөн уламжлалт ёс суртахуун, ахмадаа хүндэтгэх, залуусаа дэмжих, хүүхдүүдээ хайрлах асуудлыг ярьж магадгүй юм. Хүний дотроо барьж явах ёстой үнэт зүйл, амьдралдаа зорилготой байх ёстой, зорилгыг биелүүлэхэд туслахын төлөө төр засаг байх ёстой гэсэн асуудлыг ч хөндөж болох юм. Шашин ч гэсэн тийм зорилготой байх ёстой. Хүний авьяасыг хөгжүүлэх, сайн сайхныг дэмжихийн төлөө шашин байдаг болохоос биш айлгадаг сүрдүүлдэг байж болохгүй гэж үздэг. Энэ мэтчилэн ярих сэдэв олон. Пап өөрөө Монголд ирээд 2-3 уулзалт хийх байх. Тэр уулзалтын үеэр сайхан сургааль хэлэх болов уу. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч паптай уулзахдаа Монгол Улсаа сайхан тайлбарлаж ярих байх. Монгол Улсынхаа гадаад бодлого, өвөг дээдэс, хаадын олон зуун жилийн өмнө папын институтаар тогтоосон сайхан харилцааг өнөөдөр сэргээж байгаа тухай ярих байх. Тийм болохоор У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд энэ бол их том айлчлал. Монгол Улс болон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг бас дэлхийн олон улс таньж мэднэ гэдэгт би эргэлзэхгүй. Тийм учраас сайхан азтай хүн байна. Энэ нь аз нь зөвхөн өөрт нь байгаад зогсохгүй Монголын ард түмэнд сайхан ханилгаа өгсөн, мандан бадарч, ийм сайхан аз хийморийг Монголын ард түмэн маань хүртэж, амьдралынхаа зам мөрийг олоход энэ айчлал ямар нэгэн байдлаар сайхан хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
одоо бодоод байхнээ экс-үүдээс хамгийн дөмөг нь Энхбаяр юм болов уу гэж хардаг шт
Тантай санал нэг байнаа,
Тийм шүү.
Н.Энхбаяр шашны үйл ажиллагаанаас ашиг хүртдэг хүн. Өмнө нь Японы Буддистууд ТВ9-ийг Монголын сүсэгтнүүдэд өгснийг замаас нь хувьдаа луйвардаж аваад өөрийн хувийн ТВ болгосон. Одоо Ромын папаас нэг юм салгах нь дээ. Авилгалын Загалмайлсан Эцэг хөдлөх бүртээ ашиг тооцно.
Энхбаяр ч шашнаар хүмүүсийн тархийг угааж ядуучуудын армийг бий болгосон нүгэлтэй хүн шүү дээ. 90 оны төрийн эсэргүү эргэлттэй зэрэгцэн Мэгзэджанрайсаг бурхныг бүтээвэл Монголчуудын заяа буян дэлгэрнэ гэж ард иргэдээс хандив цуглуулж босгосон. Гэтэл улс орноороо ядуурч хорт хавдар мэтийн өвчинд нийтээрээ нэрвэгдэж бүтээн босгосон бүх үйлдвэрийг устган ажилгүйдэл ядуурал газар авсан. Өөрийгөө магтах хөөрөн баясах эмгэгтэй ийм нөхдийг ерөнхийлөгчөөр сонгох нь хувь заяаны тохуурхал юм даа.
Буриадуудын орос хэл боловсрол биш. Ер нь Буриадад нь бүх дарга нь орос байдаг байтал Монголд болхоор Оросууудаа гологддог өөрийн тусдаа эх оронтой Бямбасүрэн Энхбаяр Баяр Батүүл Сайханбилэг Хурц гээд 40 хүрэхгүй мянган шоучин буриадууд Монголын төрийг сандайлж болохгүй.
Ямар хурдан үзэл бодлоосоо урваж байна аа. Энэ хүн авилгалыг монголд цэцэглүүлсэн хүн.
Папын хөлийг үнсэхгүй юу ! Нэгэн үёд ёвропын вангууд папын хөлийг үнсэх үүрэгтэй байсан юм ! Гаргантья ба Пантагрьюл гэдэг зохиолд Пикрошёль ван би папын хөлийг үнсэхгүй гэж зөрүүдэлж билээ !
Энхбаяр гуайд сайн сайхныг хүсье
za yamar ch baisan 11terbum $ ornoos gargasan xun tolgoi bol alt battylga bol 8 angiin bolobsroltoi Elbeg chotgor bol mongolyg samraad yavsan ny unen
Ерөнхийлөгч блоод Ерөнхий сайдтай барьцалдан зиндаархагч 1 тэтгэврийн өвгөн бна а.Багийн 16 дахь дарга гэгчээр
ta nar sig myy helegchid sig teneg hyn bis!!!Enhbayar bol ygaasaa siidbertei zeb hyn baisiim,ta nariin aimsigtai sytegch Elbegdorj gedeg tenegees chini Mongoldoo hamaagyi tystai hyn yum suu!!!odoo amidarch baigaa ludnuud oilgohgyi ch hoich yeiin maani sergelen dyy nar hen ni hen be?Gedegiig garzaagyi oilgoh chag irne......Enhbayartaa bayarlalaa.........
Why China being quite nowPop is Dalai Lamas best friend today who t
Баяр хүргэе.Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Авилгалын эцэг буриад Оросынхоо их өр гэгчийг Монголд тохож 50 сая доллар халаасалсан.Эрдэнэт төмөр замыг бэлэглэсэн.
Энд Энхбаяр Еронхийлогчийг элдэвээр хэрэгээр муулах орк мангуу малнууд байх юм даа. Энэ хун Зовлонгоо эдэлсэн. Эрхээ ч хэрэгжуулсэн. Одоо Хук Еронхийлогчийн Элч болон Пап Богд ламыг уриснаа Монголд ямар туухэн хийгээд Одоо ямар ач холбогдолтойг яриж бн. Толгойгоо ажиллул даа дуракуудаа !
Хамгийн оюуны потенциалтай нь Энхбаяр унэн.!
Мянгуужин Бямбасүрэн,тэмбүү Баяр, луйварчин Батүүл,оргодол Сайханбилэг, яргачин Хурц гээд Оросод боловсорсон агуу Буриадуудаа орхичихлоо.
Чингис хаан мэндэлсний 800 жилийн ой 2006 онд тохиогоогүй ээ. Ямар балай юм яриад байна энэ Энхбаяр.
Гэрэл гэгээтэй л юм ярьсан байна. Юмны үнэ цэнийг мэдэхгүй нус, шүлсээрээ булагчид олон байнаа гэдэг чинь нийгэм нь, оюун санаа нь бузарджээ л гэсэн үг.Харанхуй хар сүрэг.
Монгол улсын гуравдах ерөнхийлэгч Н.Энхбаяр танд баярлалаа маш тов тодорхой сайхан ойлгомжтой бичсэнд талархая
АЛТАН АМИА АЛДАХЫН ИРМЭГ ДЭЭР ИХ Ч ЗҮДЭРСЭН ХҮМҮҮН "Эрдэмтэй хүний хоол эрүүн дороо" гэж энэ эх оронд яалт ч үгүй л хэрэгтэй өнөө цагийн урдаа барих оюуны бядтай хүний нэг дээ. Туг ч барьсан, ... их ч зүдэрч байж өдий зэрэгт эргэн гарч ирж энэ ард түмэнд оюуны тусыг үзүүлж буй эрхэм мөнөөс мөн.
Чи Ерөнхийлөгч байхдаа улс хорлож, Монгол төрийг авлигын аалзан торонд орооцолдуулан хаяхын оронд анхнаас ийм буяны үйл хийж явахгүй яасан юм бэ?? Тэгсэн бол чамайг монголчууд ямар ч байсан муулж зүхэхгүй байсан даа???
Элбэгдоржийн хор, гүжирдлэг яасан амь бөхтэй юм бэ. Элбэгдоржтойгоо адилхан хэдхээн шаарнууд дандаа ийм юм бичих юм. Монголыг устгах гэж илгээгдсэн нөгөө сатана гэдэг нь элбэгдорж мөнөөс мөн.
Би бас санал нэг байна. Эрдэмтэй хүн лдээ аргагүй.
Бусад ерөнхийлэгчийг бодвол хийсэн юм ихтэй хун гэж боддог
Авилгалын загалмайлсан эцэг жинхэнэ загалмайтай шашны эцэг гэж...
Энхбаяр гуай төрд байхдаа их зуйл хийсэн хун гэж боддог Хуний нэг алдсан алдаан дээр дөрөөлж муулаад байгаа хумуусийг ойлгохгуй юм даа
yychilaarai!!!zarim negen hyn Enhbayar erenhiilegch asaniig myy heleh yg gargaj gytgen doromjilj baigaag minii bye hyleen zebseerch chadahgyi baina?Iimd hymyys bye byeneen zeb oilgoj saihan setgeleeree cheehen Mongolchyyd mini hamtran hegjih heregtei baih!!!!!herbee ta munhag mulguu yheenz men chanartai bol?ter bolgon eeriinhee siidberiig olonii heregseleer chachahaan zogsooj uz!!!!Papiin ailchlal bolj bid byhen byendee baigaa setgelioinhee deed byheneer handaj baigaa chag yum!!!!!!N.Enhbayariig myy helsen bygdiig minii bye hyleen abch chadahgyi!!!!gehdee ta ene muu yubch dee.....sar hynii emnees har hyn gegcheer....gej bodoh ch yum ychirtai syy....Minii helsenii chaana yamar negen ylas eh ornoo bodson balchimgyi zarim etgeedyydiig baga hyalbar zyileer byy oroldoosoi gesen sanaa baij medeh yum!!!!
Алдаагүй зөв бичиж сурчихаад олон нийтийн сүлжээнд цэцэрхэж бай. Чиний шүтээн Энхбаярын чинь оронд эрдэмтэн зохиолч Л. Түдэв ерөнхийлөгч болсон бол МУ соёлын дархлаатайгаа байх байсан юм.
Католик ламыг урьсан хүн хувиасаа мөнгөө гаргаж улсыг хохиролгүй болгоно уу!!!
Зууны манлай Авлигалчин,хулгайч,луйварчин бол яалт ч үгүй Н.Энхбаяр юм шүү. Шал худал дүртэн.
Элбэгдоржийн зохиосон гүжирдлэгийг тэр чигээр нь дуржигнуулчихлаа. Мөндөл нь үү?
Аймагууд руу чөлөөтэй явах замын асуудлыг чинь шийдсэн хун шүү дээ
Монгол улс яг ямар зорилготойг монголчууд ойлгодоггүй, коммунист намын хулгайчид төрд гарч улс орныг цөлмөж, баялгийг хулгайлж, хүмүүсийг ядууруулж, хуулийг завхруулж ардчилал, эрх чөлөөг боомилж байгаагаас нийгмийн үндсэн зорилго хүн ардын сайн сайхан аж байдлыг хангах явдал бүрмөсөн устсан.
Энэ 3 дахь гэж агуу ихийн дэмийрэлд дайруулчихсан амьтан байх юум