ЛУСАКА. /Xinhua/. Африк тивд нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх төлөвлөгөө хэрэгжих шатандаа явж байна гэж Африкийн Холбооны /АХ/ Эдийн засгийн хөгжил, худалдаа, аялал жуулчлал, аж үйлдвэр, уул уурхайн асуудал эрхэлсэн дээд комиссар Альберт Мючанга пүрэв гарагт мэдээлжээ.
Түүний хэлснээр, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох хүчин чармайлтын хүрээнд макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын шалгуурыг гишүүн орнуудын удирдагчид 2021 онд баталсан бөгөөд уг шалгуурыг Африкийн валютын хүрээлэн хэрэгжүүлэх ажээ. Тус хүрээлэнгийн төв байр Нигерид байрлах юм байна.
АХ-г Африкийн валютын хүрээлэнг байгуулах асуудлаар нөөц бололцоогоо дайчлахад Африкийн хөгжлийн банк /AfDB/ хувь нэмрээ оруулна гэдгийг А.Мючанга нэмж хэлээд, улмаар уг хүрээлэн үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа АХ-ны бүх гишүүн орон макро эдийн засгийн нийлэмжтэй байдлын хэрэгжилтийнхээ талаар илтгэнэ гэсэн байна.
Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто Африкт өөр өөр мөнгөн тэмдэгт ашиглаж байгаа нь тив доторх худалдаанд саад болж байгаад санаа зовниж буйгаа өмнө нь илэрхийлж байжээ.
Тэрбээр тус тивд төлбөрийн хэд хэдэн бүс нутгийн дэд бүтэц бий болсныг хүлээн зөвшөөрөхийн сацуу худалдааг хөнгөвчлөх нэгдсэн систем байхгүй, мөн янз бүрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж буй зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн хэлсэн байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Африк тив жинхэнээсээ мандан бадрах болтугай. 7 дээрэмчний тонуул дээрэм үгүй болтугай.
ийм болгох гэж,ногоон тив болгох гэснийхээ төлөө агуу удирдагч МАУМАР КАДДАФИ дэлхийн долларын мафид хорлогдсоныг харсан шулам килинтон авгай "вау" гэж баярлан орилж байлаа гэж,МАУМАР КАДДАФИ-гийн хүсэл мөрөөдөл хожуу ч атугай биелэх болтугай
Африкийн орнууд нэгдсэн мөнгөн тэмдэгтэй болох нь зөв.
Хар өнгөтэй дэвсгэрт хийх байх да ! Дэвсгэрт хэвлэсэн хот нь жаахан давамгаа болно !
hud da. euro amjilt ologu bhd
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
bi zov gej bodoj baina
Африкийн орнууд дундаа нэг мөнгөн тэмдэгттэй болох нь зөв.
евро доллар унана еврази мөнгө мөн африкийн динар гарна өмнөд америк мөнгө гарна